Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Б.Энхбаяр: Өөрөө шалгуулах болохоор шударга бусын хонгил яриад байж хэрэггүй. Хуулийн хонгил дээр өөрсдөө очих хэрэгтэй

Шалгуулах хэрэгтэй, шударга л байх хэрэгтэй.


МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт товлогдож, гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд хэдийнэ цуглажээ. Энэ удаагийн хурлаар МАН-ын зарим гишүүнийг намаас хөөх, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэнийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хэвлэл, мэдээллийнхний таамаг байсан. Өчигдрийг хүртэл нээлттэй болох төлөвтэй байсан хурал, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрсөн дүүдээ ЖДҮХС-аас зээл авч өгсөн гэх мэдээлэл цацагдсаны дараа хаалттай болно гэсэн юм.

Бага хурал эхлэхийн өмнө сэтгүүлчид Тусгаар тогтнолын ордны гадна МАН-ын зарим гишүүдийн байр суурийг тодруулсныг дөнгөж сая “Ийгл Ньюс” ТВ шууд дамжуулсныг дор хүргэж байна.

Хууль зүйн Дэд Сайд Б.Энхбаяр

Өөрөө шалгуулах болохоор шударга бусын хонгил яриад байж хэрэггүй. Хуулийн хонгил дээр өөрсдөө очих хэрэгтэй

-Монгол улсын Ерөнхий Сайд өөрийн хамаарал бүхий компаниар гэр бүлийн гишүүндээ зээл авч өгсөн тохиолдол байна. Үүнийг шалгах уу?

-Баримттай мэдээллийг, хариуцлагатай УИХ-ын гишүүн дэлгэсэн байналээ.

-Тэгэхээр энэ асуудлыг шалгах уу?

-Сая хэлсэн. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг прокурор, мөрдөн байцаах байгууллага л шалгана. Яам хэрэг шалгадаггүй.

-Гэхдээ үүн дээр хууль, хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулах байх. Тийм үү?

-Мэдээж. Угаасаа Эрүүгийн хуулиар албан тушаалын эрх нөлөөгөө урвуулж ашигласан, өөртөө болон бусдад давуу байдал олгох үйлдэл өөрөө авлигын эсрэг гэмт хэрэг шүү дээ. Албан тушаалын гэмт хэрэг.

-Ямар хариуцлагын заалттай вэ?

-Улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүнд гэмт хэрэгт тооцдог. Найм хүртэл жилийн хорих ялтай.

-Яг энэ зарчмаараа шалгагдах болов уу? Энэ нь өөрөө төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон учраас асууж байна л даа.

-Хуулийн өмнө адилхан л байх ёстой. Өөрөө шалгуулах болохоор шударга бусын хонгил яриад байж хэрэггүй. Хуулийн хонгол дээр өөрсдөө очих хэрэгтэй. Шалгуулах хэрэгтэй, шударга л байх хэрэгтэй.

УИХ-ын гишүүнТ.Аюурсайхан

 МАН улс төрийн шийдвэр гаргах ёстой

-Өнөөдрийн бага хурлаас та ямар үр дүн хүлээж байна?

-Ерөнхийдөө Монголын төр, ялангуяа парламентад тодорхой саатал үүсээд хэсэг хугацаа өнгөрч байгаа. Тийм учраас миний хувьд төрийн болж бүтэхгүй байгаа асуудлуудыг улс төрийн намтай холбож үздэг. Энэ ч утгаар төрийг цаашид цэгцлэхийн тулд улс төрийн намуудын шинэчлэлт, өөрчлөлтийн асуудлыг нэлээн эрчтэй тавьж ажилладаг. Тиймээс намын дэргэд МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороог байгуулаад бид үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр төрд үүсээд байгаа, парламентад үүсээд байгаа гацааг улс төрийн намын түвшинд ярих учиртай. Яагаад гэвэл парламентад суудал бүрдүүлж байгаа субъект бол улс төрийн намууд. Ялангуяа олонхийг бүрдүүлж байгаа МАН бол энэ асуудлыг дотооддоо ярьж энэ гацааг арилгахын тулд, тодорхой хариуцлага ярихын тулд улс төрийн шийдвэр гаргах ёстой гэдэг байр суурьтай байна.

Энэ ч утгаар намын УЗ-өөс намын Бага хурлыг өнөөдөр зарласан. Ингээд Бага хурлын гишүүд ярилцаад ямар байдлаар энэ гацааг арилгах уу, хариуцлагын асуудал ярих уу, яаж ярих уу зэрэг асуудлуудаа шийдэх Бага хурал болно оо гэж бодож байна.

-ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх болов уу?

-Хэлэлцэх байлгүй. Хэлэлцэж л таарна. Өнөөдрийн цаг хугацаанд тулгамдсан энэ асуудлуудыг бүгдийг нь ярилцана. Хөндөгдөөд буй ЖДҮХС, 60 тэрбумын асуудал, Эрдэнэтийн 49%, Стандарт банк, Хөгжлийн банк, концессууд, Монголбанк зэрэг биднээс олон нийт хариуцлага хүлээхийг шаардаад байгаа энэ асуудал яагаад удаашраад байгаа, юунаас болоод байгаа, энийг яаж шийдэх вэ гэдэг асуудлуудыг ярилцана.

ВИДЕО

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
13 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
30
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.