Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвлөгөө: Шинэ жилээр өгч болох УТААНЫ ЭСРЭГ 10 гайхалтай бэлэг

Танд гарцаагүй хэрэг болно.


Шинэ жилээр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй л байна уу? Тийм бол эрүүл мэндэд тустай эдгээр бэлгийн санаануудыг сонирхоод үзээрэй. 

1. Агаар чийгшүүлэгч, цэвэршүүлэгч

Албан тасалгаа, айл болгонд байх хэрэгтэй нэгэн чухал зүйл агаар чийгшүүлэгч болон цэвэршүүлэгч билээ. Зөвхөн гадуур явах үедээ л утаанд хордоно гэж бодох нь буруу бөгөөд бид гэртээ ч бас бохир агаараар амьсгалж байгаа гэдгийг санан энэ төрлийн бэлгийг өгч бас өөрөө өөртөө бэлэг болгон авах нь танд тустай.

2. Хүчилтөрөгчийн коктейль 

Нэг аяга хүчилтөрөгчийн коктейль хэрэглэх нь хоёр цаг ойд зугаалсантай тэнцдэг гэдэг. Та дагуулж яваад хамтдаа хүчилтөрөгчийн коктейль уудаг ч юм уу эсвэл савалгаатай бүтээгдэхүүнийг нь авч өгөөрэй.

3. Цагаан дарс 

Усан үзэм бол антиоксидант ихээр агуулсан жимс. Усан үзмээр хийгдсэн цагаан дарс уух нь амьсгалын зам болоод зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Гэхдээ ямар нэгэн эм, бусад төрлийн тариа зэрэгтэй харшлахгүй байх эсэхийг эхлээд шалгаж, эмчээс асуух хэрэгтэй. 

4. Агаар салхинд гарах эрхийн бичиг

Мэдээж үнэтэй амралтын газар байх албагүй шүү дээ. Богд уулан дээр гарч хувийн гэрэл зурагчныг нь хийе гэсэн ч болно. Эсвэл Тэрэлжийн зүг энгийн нэгэн амралтын газар бөөнөөрөө очиж ч болох юм. Маш таатай бэлэг болно доо.

5. Мэдээж маск!

Амны хаалт өнөө үед хамгийн үнэ цэнэтэй бэлэг болж ч мэдэх юм. Эрүүл мэндийг нь бодсон, анхаарал тавьсан ийм бэлэг тэр хүнд тань маш их таалагдана.

6. Модлог ургамал

Гэртээ тарьж ургуулж болох ургамал өгнө гэдэг ямар гоё санаа гээч! Цэвэр агаар бэлэглэхийн хажуугаар гэрийг үнэхээр гоё, амьд харагдуулах болно. Таны өгсөн ийм бэлэг тэнд өдөр болгон улам гоё болж ургасаар байх болно.

7. Уушги цэвэрлэх цай

Уушги цэвэрлэх цай гээд дэлгүүрүүдээр зарагддаг даа? Та тийм төрлийн цайг гоё аягатай ч юм уу, хөөрхөн бэлэг дээрээ дагалдуулаад өгч болох юм. Үнэхээр анхаарал халамж тавьсан сайхан бэлэг болох болно. Энэ төрлийн цай нь зөвхөн уушгийг цэвэрлээд ч зогсохгүй дархлааг сайжруулж, цус цэвэрлэдэг давуу талтай.

8. Цанаар гулгах эрх

Цана чаргаар гулгаж болох газрууд хэд хэд бий. Та яагаад цаанаасаа байдаг бэлгийн карт эсвэл гараар бичсэн эрхийн бичиг бэлэглэж болохгүй гэж?

9. Аялалд нь тус болох бэлэг

Таны бэлэг өгөх гэж буй хүн гадаад руу явах гэж байгаа юм биш биз? Эсвэл та тэр сэдлийг төрүүлэн, хэсэгхэн ч гэсэн гадаадад аялах хүслийг нь бадраавал ямар вэ? УБ-Эрхүү эсвэл УБ-Замын үүд чиглэлийн галт тэргийн тасалбар эсвэл аяллын цүнх, гадаадад очоод үзэх музейн тасалбар байсан ч болно шүү дээ. Мөн аялагчдад хамгийн ихээр хэрэг болдог хэд хэдэн зүйл бий. Дэр, powerbank, гоё зурагтай паспортны гэр гэх мэтчилэн.

10. "Зуныг тэвчээртэй хүлээгээрэй" бэлэг!

Эндээ л байж байхаас хойш эрүүл мэндээ сайтар хамгаалаад зуныг тэвчээртэй хүлээгээрэй гэдэг бэлэг байвал яаж байна? Зуны нарны шил, даашинз, малгай гээд зуныг санагдуулах, дулааны улиралд хэрэглэж болох зүйлийг "Хавар, зун айсуй" гэсэн утгатай бичгийг хамт өгч болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
39
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.