Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Видео: Каори Ичё 17 жилийн дараа япон бөхөд ялагдсан ч улсын аварга боллоо

Каори 2001 оны УАШТ-д Саори Ёшидад ялагдаж байсан юм.


Олимпийн 4, дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каори Ичё олимпийн 5 дахь алтан медалийн төлөө тэмцлээ амжилттай эхлүүллээ. 2 жилийн дараа эх оронд нь зохиогдох "Токио 2020" олимпийн наадамд оролцохын тулд тэрбээр эхлээд ДАШТ-д зодоглох шигшээ багт багтах ёстой. Шигшээд орохын тулд Бүх Японы АШТ-д түрүүлэх үүрэгтэй. 

Ингээд өнгөрсөн 10 дугаар сард Каори Японы аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон. Тэнд 3 ялж, түрүүлэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Бүх Японы АШТ-д оролцох эрхээ авсан юм. 
Тэмцээн түүний хувьд тун таагүй эхэлсэн. Эхлээд л тэр Риогийн олимпийн 63 кг-ийн аварга Рисако Кавайд 1-2 ялагдсан. 

Каори япон бөхөд 17 жилийн дараа ялагдаж байгаа нь энэ бөгөөд нутгийн бөхчүүдээ дараалан ялсан амжилт нь ч 70 дээр зогссон. Каори 2001 оны УАШТ-д Саори Ёшидад ялагдаж байсан юм. 
Гэхдээ хоёр бөх хоёул хэсгээсээ гарч, цааш барилдсан. Ингээд финалд таарахад цаг дуусахаас 10 секундын өмнө Рисако ялж явлаа. Гэвч хашир бөх оноо авч чадсанаар "Токио 2020" наадамд оролцох эрхээ бага зэрэг ойртууллаа.

Ирэх улиралд болох Бүх Японы АШТ олимпийн шигшээ багийн 2 дахь сонгон шалгаруулалт байх болно. Энэ хоёр тэмцээнд хоёуланд нь түрүүлвэл Астанад болох ДАШТ-д оролцоно. Астанад түрүүлэхэд олимпийн шигшээд багтана гэсэн үг юм. Харин хоёр өөр бөх түрүүлсэн тохиолдолд халз барилдаан хийлгэж, ДАШТ-ий шигшээ багийг бүрдүүлнэ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.