Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гэрэг Фэйшн: “Lhamour”, “L’Occitane” брэндээс онцлох бүтээгдэхүүнүүд

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.


Гэрэг фэйшн сэтгүүлийн шинэ жилийн тусгай дугаарт орсон  “Lhamour”, “L’Occitane” брэндийн нүүр болон бие, гар арчилгааны онцлох бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Хайртай дотны хүндээ барих шинэ жилийн гайхалтай бэлэг байх болно.

Монгол эфирийн тос

Гэрэл зурагчин: З.Энхмөнх, Б.Долгорсүрэн

Гацуур модны эфирийн тос, Нарс модны эфирийн тос, Лаванда цэцгийн эфирийн тосноос сонгох боломжтой.

Эфирийн тос нь ургамлын органик үнэр, гайхамшигт охь шим бөгөөд үүгээр бие, сэтгэлээ сэргээн тэтгэх, эмчлэн илааршуулах, тэнцвэр­жүүлэх, эмгүйгээр бие, сэтгэлийг засаж болдог. Дүн өвлийн хүй­тэн өдрүүдэд гацуур болон нарс модны эфирийн тос ашиглан гэр дотроо мод болон цэвэр агаарыг мэдрээрэй. 

Эрс тэс уур амьсгалд гэрэлтэх таны арьс

Гиалуроны хүчилтэй чийг­шүүлэх серум, тосон угаалга, кофетой биеийн арьс гуу­жуу­лагч, ванны бөмбөгний багц, утааны эсрэг нүүрний суурь тос, чацарганатай биеийн тэжээлийн тос, гар арчил­­гааны багц, уруул өнгө­­лөгч, сарлагийн сүүтэй саван, халгайтай үсний тэжээлийн тос. Эдгээрийг дахин боловсруулсан цаасаар сүлжиж гар аргаар хийсэн сагстай нь цуг хайртай хүндээ бэлэглээрэй. 

Багцын үнэ: 250,000₮

Шинэлэг савлагаатай бyтээгдэхүүнүүд


 

100% цэвэр наргил модны тосоор нүүрээ цэвэрлэж, байгалийн гарал­тай савангаар нүүрээ угаагаарай. Нүүрээ цэвэрлэсний дараа хамгийн түрүүнд гиалуроны хүчилтэй серумыг 1 дуслаар түрхэж, нохойн хошуутай тос дээр нь 2-3 дуслаар түрхэснээр таны арьс үргэлжийн эрүүл, толигор байх болно. Хэрэв та эдгээр завгүй өдрүүдэд салоноор үйлчлүүлж амжихгүй байгаа бол тосон угаалгыг 7 хоногт 2-3 удаа халуун хүйтэн бигнүүртэй хослуулж хэрэглэн гүн цэвэрлэгээгээ хийхийг зөвлөж байна.

Наргил модны тос: 7500₮
Савангийн багц: 9500₮
Гиалуроны хүчилтэй серум: 88000₮
Нохойн хошуутай нүүрний суурь тос: 16500₮
Тосон угаалга: 34500₮

Хайртай хvндээ бэлэглэх үнэ цэнэ

Lhamour нь өдгөө албан ёсоор 7 оронд эскпортлогдож байгаа ба олон улсын савлагааны стан­дартын дагуу сав баглаа боод­лоо шинэчилсээр байна. Чанартай бүтээг­дэхүүнүүдээс та сонгож дотны хүмүүстээ бэлэг бариарай. 

Shea butter гар арчилгаа

Ши самрын тос арьсанд гүн тэжээл чийгшил өгч, хуурай, ширүүн уур амьсгалаас хамгаалдаг тул ши самрын тостой гарын тос нь дэлхий даяар төдийгүй Монголын хэрэглэгчдийн хайртай бүтээгдэхүүн юм. Гурван секунд тутам 1 ширхэг зарагддаг. 

Ши самрын тос 10% агуулсан, самрын яс, чангаанзны тостой скраб нь арьсыг зөөлнөөр гуужуулж, хуурайшихаас хамгаалдаг тул хуурай, эмзэг арьсанд илүү тохирох нь бий.

Гарын скраб 75мл: 44,900₮


30% ши самрын тос агуулсан тул хумсанд гүн тэжээл өгч, хугаралтыг багасгаж, хумсны махыг зөөлрүүлнэ. Зориулалтын түрхэгчтэй савлагаа нь бүтээгдэхүүний хэрэглэхэд хялбаршуулдаг. 

Хумсны тос 7.5мл: 34,900₮


Шинэ жилийн савлагаатай 20% ши самрын тосны найрлагатай, гарыг гүн чийгшүүлж, эрс тэс хуурай уур амьсгалаас бүрэн хамгаална.

Гарын тос 75мл: 39,900₮ 

Aqua Reotier Гүн чийгшүүлэх нүүр арчилгаа

Reotier нутгийн рашаан, хиалуроны хүчил, кальцаар баялаг энэхүү иж бүрдэл нь усан суурьтай тул арьсны гүнд чийгшил өгч, өдрийн турш чийгшлийг хадгална. Тослог, холимог, арьсанд тохиромжтой. Арьсны цангааг тайлах энэхүү иж бүрдэл нь Монголын хуурай уур амьсгалд нэн тохиромжтой.  

Хэзээд нүүрэндээ цацаж, арьсны цангаа гаргах нүүрний цацлага нь арьсны тань чийгшилийг хадгалж, гэрэлтүүлэхийн зэрэгцээ нүүрний будгийг сэргээж, шингэлтийг сайжруулна. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. 

Чийгшүүлэх нүүрний цацлага 50 мл: 32,900₮ 

Арьсаа цэвэрлэсний дараа түрхэснээр арьсыг гүн чийгшүүлж, тосны үйлчилгээг эрчимжүүлнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Чийгшүүлэх эссенц 150мл: 69,900₮

Гелэн бүтэц нь арьсны гүнд түргэн шингэх бөгөөд арьсны чийгийн түвшинг эрс нэмэгдүүлж, бүтэн өдрийн турш чийгшилийг хадгална. 

Гелэн нүүрний тос 50мл:  69,900₮

Divine Залуужуулах нүүр арчилгаа

Өмнөд Францын бяцхан эрдэнэ болох үхэшгүй мөнхийн Иммортель цэцгийн хандаар бүтээсэн залуужуулах нүүр арчилгаа. Арьс чангалж, гүн үрчлээсийг бүдэгрүүлэх үйлчилгээтэй энэхүү иж бүрдэл нь 4 долоо хоногийн хугацаанд мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ. 30-с дээш насныханд хэрэглэхэд илүү тохиромжтой. 

Иммортель цэцгийн эфирийн тос болон 7 төрлийн эмийн ургамлын хандтай өдөр шөнийн нэгдмэл тос нь арьсанд тэжээл, чийгшил өгч, залуужуулна. 

Өдөр/шөнийн тос 50мл: 199,900₮ 

Иммортель цэцэг болон 7 төрлийн эмийн ургамлын найрлагатай, өтгөн бүтэцтэй лосьон нь арьсыг чийгшүүлж, серум, тосны үйлчилгээг эрчимжүүлнэ. 

Нүүрний лосьон 250мл: 109,000₮ 

Иммортель цэцгийн хандны өндөр агууламжтай, гелэн бүтэц­тэй тул арьсны гүнд шингэж эрчимтэй залуужуулах үйлчил­гээтэй. Лосьоны дараа, өдөр шөнийн тосны өмнө түрхэнэ.

Залуужуулах серум: 219,900₮ 

Terre De Lumiere тансаг сүрчиг

Алтан нарны цацрагийг прованс нутгийн гоёмсог цэцэгсийн хамт шилэнд юүлэн танд зориулж байна. 

Лаванда цэцэг, зөгийн бал, бергамот, ягаан чинжүүн хандтай тансаг зөөлөн үнэртэн нь Өмнөд Францын Прованс нутгийн нарны дулаан илчийг санагдуулам тансаг, зөөлөн.

Парфум сүрчиг 90мл: 219,900₮ 

Анхилуун үнэртэй биеийн шингэн саван нь арьсыг хуурайшуулалгүй цэвэрлэх бөгөөд анхилуун үнэр, алтлаг гадаргуу нь таатай мэдрэмж төрүүлнэ.

Биеийн шингэн саван 250мл: 44,900₮ 

Анхилуун үнэртэй, алтлаг биеийн тос нь арьсыг чийгшүүлж, хамгаалахаас гадна арьсыг гэрэлтүүлдэг. 

Биеийн сүүн тос 250мл: 64,900₮ 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.