Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Аль ордны хүн та ЯМАР ЦУВРАЛЫГ үзэх ёстой вэ?

Ордоор шинжихүй.


Шинэ цуврал үзэж эхлэх гэхэд яг юу үзэхээ мэдэхгүй байна уу? Тийм бол танд тун сонирхолтой цувралуудыг яг ордод тань тохируулан сонгож өгье.

1. Хонь 

"The End of The F**king World"

Хонины ордонд төрсөн та бага зэрэг хэрцгий үнэн, санаандгүй аллага, сэтгэцийн өвчин зэрэг зүйл сонирхох юм биш байгаа? Их Британийн энэ цуврал бол бараан комеди төрлийн бүтээл бөгөөд психопат залуу болоод түүний найз хоёрын замын аяллын тухай гарах болно. Энэ шоу танд таалагдана.

2. Үхэр

"The Curious Creations of Christine McConnell"

Хоолны шоунд дуртай юу? Тэгвэл маш үзэсгэлэнтэй эмэгтэй том ордондоо янз бүрийн хэлбэр дүрс бүхий хоол хийж байгаа тухай үзвэл ямар вэ? Түүний тансаг хээнцэр байдал, хувцаслалт, байр байдал гээд бүх зүйл туйлын сонирхолтой. Мэдээж өөр нэгэн гайхалтай зүйл нь гэвэл та түүний хийж буй тэр олон хачин, урьд өмнө нь сонсож харж байгаагүй хоолнуудыг гэртээ хүртэл дуурайгаад хийх боломжтой гээч.

3. Ихэр 

"Maniac"

"True Detective" үзэж байсан хүн болгон л уг цувралын тухай сонссон байх. Маниак бол толгой эргүүлсэн бүтээл. Эмма Стоун, Жона Хилл хоёрын бүтээж буй дүрүүд сэтгэл гутралд автсан бөгөөд хачирхалтай зүйлсийг даван туулах болно. Энэ бол бодит байдал, төсөөлөл хоёрын дундах үл ойлголцол, өнгөрсөн дурсамж, болсон үгүй нь мэдэгдэхгүй үйл явдлуудаар дүүрэн бүтээл. Тиймээс ч ихрийн ордныхон маш ихээр татагдах байх. Та олон төрлийн мэдээлэл цуглуулж, учрыг нь олох дуртай хүн болохоор арга ч үгүй биз. 

4. Мэлхий

"The Haunting of Hill House"

"This is Us" бүтээлийн аймшгийн хувилбар хэмээгдэж буй уг бүтээл аймшгийн бүтээлд дуртай, адреналинаа ихэсгэх сонирхолтой байгаа мэлхийн ордны хүмүүст маш их таалагдана. Учир нь энэ кинонд хүнд хэцүү зүйлстэй нүүр тулж буй гэр бүлийнхний тухай гардаг ба мэлхийн орд бол жинхэнэ халамж хайрын орд учир гэр бүлээрээ байж, даван гарахын чухлыг маш сайн мэднэ. Тавдугаар анги хүртэл нь та орхилгүй заавал үзээрэй хэмээн зөвлөе.

5. Арслан

"GLOW" (Season 2)

1985 оны Лос Анжелес хотод өрнөх уг киноны үйл явдал нэгэн хүчирхэг, алдар нэрийн төлөө зүтгэсэн эмэгтэйн түүхийг өгүүлэх болно. Тухайн үеийн хувцас загвар, амьдралын хэв маяг, тансаг байдал танд таалагдана. Тэр чигтээ драма  дүүрэн уг бүтээл өөртөө итгэх итгэл, хүч чадлыг ч мэдрүүлнэ.

6. Охин

"Making a Murderer" (Season 2)

Гэмт хэрэг төрлийн бүтээлд нугасгүй дуртай охины ордныхонд! Учир нь би өөрөө хүртэл охины орд учраас маш сайн мэдэж байна. Сугар гарагийн нөлөөн дор байдаг Охины ордныхон харилцаа холбоо, аливаа зүйлийн нарийн ширийнийг анзаарч, ээдрээг тайлахдаа гаргууд болохоор уг цувралыг маш сайн мэдэрч үзэх болно. Шуудхан болсон бүх үйл явдлыг нэгтгэн дүгнэж, өөрийн дүгнэлтийг гаргасан байхыг тань ч мэдэж байна. Тереса Халбахыг хэн хөнөөв? Стивен Эвери үнэхээр хүйтэн цуст алуурчин мөн үү эсвэл энэ муухай тогтолцооны хохирогч уу? Олж мэдэх л үлдлээ.

7. Жинлүүр

"Queer Eye" (Season 2)

Та өөрчлөлтийн тухай шоунд дуртай тийм үү? Хүмүүсийн хэрхэн өөрчлөгдөж, тэс өөр хүн болон хувирч байгааг харах танд сайхан байдаг. Та хүмүүсийн тэгш эрхийг ч мөн хүндэлдэг нэгэн. Зүрх өвтгөм, сэтгэл хөдөлгөм мөчүүд ч олон болохоор уйлахдаа бэлдэж болно. Мөн "ямар хөөрхөн юм бэ" хэмээн дуу алдах үеүд ч бий. Зүгээр л туршаад үз.

8. Хилэнц

"Chilling Adventures of Sabrina"

Хилэнцийн ордны үед нээлтээ хийж, хилэнцийн ордны хүн тоглон, хилэнцийн ордны гол дүрийг бүтээсэн уг кино танд таалагдаж л таараа. Шулам, хар шид, чөтгөрийн зан үйл таны сонирхлыг татдаг уу? Айдас, нууцлаг үйл явдлуудаар дүүрэн энэ цувралыг сонирхоод үзээрэй. Түүний чөтгөрийн зан үйл хийдэг хэсгийг алдахыг та лав хүсэхгүй.

9. Нум

"Sense8" (Finale)

Sense8 2017 онд цуцлагдах болоход шүтэн бишрэгчид нь бараг л боож үхэх шахаж байв. Харин тэд 1 цаг 30 минутын финалын киногоор эргэн ирсэн байдаг. Энэ бол асар ихийг танин мэдэх хүсэлтэй аялагч нумын ордныхонд тохирсон бүтээл. Учир нь эрх чөлөө, хайр сэтгэл, нөхөрлөлийг эрхэмлэсэн, нэг улсаас нөгөө рүү явах хангалттай цаг, мөнгөтэй танихгүй хүмүүсийн нэгдлийг харуулсан кино гэж хэлж болох юм. Та бүтнээр нь сонирхоод үзээрэй.

10. Матар

"Wild Wild Country"

Энэ бол жинхэнэ шилдэг! Та Ошо гэх гайхалтай хүний тухай мэдэх үү? Түүний үзэл санаа, түүний түүх, түүний үг бусдын амьдралд нөлөөлөх хүчтэй. Танд ч бас нөлөөлөх болно. Та эхлээд трэйлерийг нь сонирхоод үз. Тэгээд шийдвэрээ гарга. Гэхдээ та үзэхээр шийднэ гэдгийг би лав гадарлаж байна.

11. Хумх 

"Black Mirror"

 

Та энэ гайхалтай цувралын тухай сонссон л биз дээ? Анги болгон нь хурц, сэжигтэй үйл явдлуудаар дүүрэн. Түүх болгон өөр өөрийн өвөрмөц дүртэй, бас үйл явдалтай. Мэдээж мундаг жүжигчид ч бий! Мөн уг цувралыг үзэж буй хүмүүст өөр нэгэн бэлэг барихаар төлөвлөгдсөн байгаа нь уг цувралын дагуу өөрийн түүхийг сонгох замаар кино үзэх боломж юм. Энэ тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой. 

12. Загас 

"A Series of Unfortunate Events"

"A Series of Unfortunate Events"-ийн киног бүгд үзэж байсан л байх. Жим Керригийн мундаг жүжиглэлтийг санахгүй хүн гэж үгүй биз. Цуврал болж анх 2017 онд нээлтээ хийхдээ л олон хүнд таалагдаж, өвөрмөц өнгө төрх, шидийн мэт байдлаараа олон ч хүний сонирхлыг татсан. Загасны ордны өвөрмөц, мэдрэмжтэй хүн танд маш ихээр таалагдах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.