Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ

Гэхдээ тэд мэдээж зөвхөн байгаль дэлхийгээ хайрлах зорилгоор энэ гэрээг байгуулаагүй.


Хятадын "Шичжень Тан Фармасьютикал" компаниас дэлхийд нэн ховордсон бөхөн гөрөөсийг Украинд үржүүлэх гэрээ байгуулжээ. Тус компани энэ зорилгоор Херсон мужид 97 га газар 7 жилийн хугацаатай түрээсэлсэн бөгөөд нийт 10 сая гривений хөрөнгө оруулалт хийх гэнэ. 

Украинд хамгийн сүүлчийн зэрлэг бөхөн 1898 онд анчны гарт амь үрэгдсэн байдаг. 1979 онд Халимагаас Украины "Аскания-Нова" дархан цаазат газарт 70 бөхөн аваачсан нь одоо 600 толгой болон нэмэгджээ. 
Хятадын бизнес эрхлэгчид эхний удаад 23 бөхөн тус дархан цаазат газраас худалдан авсан байна. Тэд төслөө амжилттай хэрэгжиж, Төв Азид ХІХ зууны үе шиг бөхөн сүрэглэн бэлчдэг болно гэж найдаж байна. 

Гэхдээ тэд мэдээж зөвхөн байгаль дэлхийгээ хайрлах зорилгоор энэ гэрээг байгуулаагүй. Бөхөн гөрөөсний эвэр нь Хятадад хирсний эвэр мэт эмчилгээний чухал эдэд тооцогддог. 2015 онд Казахстанд халдварт өвчнөөр 150 мянган бөхөн үхсэний дараа Хятадын зах зээл дээр бөхөнгийн эвэрний үнэ эрс өссөн гэнэ. Тиймээс Хятадын компани ашгаа бодож байгаа бол Украин улс ховордсон амьтнаа гадаадын хөрөнгө оруулагчийн мөнгөөр үнэгүй өсгөх боломжтой болж байгаа юм. Хэрэв төсөл амжилттай болбол Украины өөр мужид ч Хятадтай хамтран бөхөн үржүүлэх төв байгуулах гэнэ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
2
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.