Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ оныг эхлүүлэн сонсох 4 өвөрмөц подкаст

Сонирхоод үзээрэй.


Танд заавал сонсох 4 сонирхолтой подкастыг танилцуулж байна!

1. Design Matters

Автор, брэнд стратегич Дэбби Миллман Design Matters нэвтрүүлгээ 14 дэх жилдээ хөтөлж буй. Дизайны чиглэлийн хамгийн анхны подкаст гэгддэг энэ нэвтрүүлгийн дугаар бүрт бүтээлч салбарын хамгийн нөлөө бүхий график дизайнеруудаас эхлээд кино найруулагч тэргүүтийг урьж ярилцдагаараа онцлогтой. Тэднээс цөөнийг нь л дурдахад Малколм Гладвэлл, Паула Шер, Барбара Кругер гэх мэт алдартнууд орно. Дэббигийн нэвтрүүлгээ олон жил амжилттай явуулсны нэг нууц нь зочныхоо талаар судалж мэдсэн судалгаа, түүнтэй уялдсан гайхалтай асуултууд гэж хэлж болно. Зарим оролцогчид “Та наад мэдээллээ яаж олоо вэ?” гэж асуух нь ч бий.

2. People Fixing the World

                                                    

“BBC World Service”-ийн салбар подкастуудын нэг тус нэвтрүүлэгт бидэнд тулгардаг бэрхшээлүүдийг өөр нэг хэсэг хүмүүс хэрхэн шийддэг талаар сонирхолтой туршилтуудыг сурвалжилдаг. Тухайлбал “Tech that tricks the brain” дугаарын талаар товч тайлбарлая. Зарим өдрүүдэд бид төвлөрөх шаардлагатай бол заримдаа илүү тайван байх хэрэгцээ үргэлж гардаг. Нэгэн старт-ап компани үүнийг зохицуулахын тулд хуурамч зүрхний цохилттой бугуйвч зохион бүтээжээ. Үүнийг хэрэглэснээр бид стресс, тавгүйрхлээ тодорхой хэмжээнд багасгаж болох юмсанж.

3. Hidden Brain

Далд ухамсар бидний сонголтод нөлөөлж, цаашлаад амьдралыг хөтөлж байдагт та итгэдэг үү? Энэ талаар магадгүй та бодож үзэж амжаагүй ч байж болох юм. Чухамдаа бидний мэддэг атлаа сөхөж харж байгаагүй сонирхолтой зан үйлүүдийн талаар хөтлөгч Шанкар Ведантам шинжлэх ухааны үндэстэй бэлтгэн өгүүлдэг. Тухайлбал, “Bringing up baby” дугаарт нярай хүүхдийн авианууд юуг өгүүлдэг байж болох талаарх сэдвийг хөнддөг бол “Man up: How a fear of appearing feminine in men, and affects us all”-д бидний дунд элбэг тохиолддог сэдэв болох эрчүүд эмэгтэйлэг шинж чанаруудаас өөрсдийгөө хамгаалахад хүргэдэг нийгмийн хэвшмэл зан үйлийн талаар өгүүлнэ.

4. Ted Radio Hour

АНУ-ын NPR-аас (Non-Profit Radio) явуулдаг эл подкастад Ted Talk дээр тавигдсан илтгэлүүдийг сэдэв сэдвээр нь бүлэглэн хүргэдэг. Нэвтрүүлгийн хөтлөгч Гай Раз илтгэгчидтэй тухайн сэдвээр илүү гүнзгий хэрнээ товч тодорхой ярилцаж чаддагт нэвтрүүл­гийн чанар нь оршдог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN 2019.08.03 197.210.62.38

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


test 2019.01.05 139.5.216.107

Test

0 Хариулах


Unkhown Raeder 2019.01.04 202.131.225.197

Hidden-Brain by Shanker Vedantam is the best podcast in the world. It gives you the insightful side of the story around us. Love this one.

0 Хариулах