Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын ирцэнд боогдож гацсан ДОЛООН чухал асуудал

46.7 хувьтайгаар ирц бүрдэлгүй дахин хойшлов.


УИХ-ын чуулганы отгон хуралдаан өнөөдөр болж, ирвэл зохих 68 гишүүнээс 35 гишүүн ирж, 46.7 хувьтайгаар ирц бүрдэлгүй дахин хойшлов. 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд найм дахь удаагаа ижил шалтгаанаар цуцлагдлаа. 
 
 
Эдгээр хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн ч хэлэлцэлгүй хойшлогдоод буй долоон асуудал хүлээлтэд ороод байна. Үүнд: 

1.

 
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байв.

2.

 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох байв. 

3.

 
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа. Уг хуулийг ирэх оноос өмнө баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд 5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус,  татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих эрсдэл бодитойгоор үүслээ. 

4.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй байгаа. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалт зөрчигдөөд байна. 

5.

 
Засгийн газраас өргөн барьсан Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэж чадалгүй хууль зөрчөөд байна. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцсэн.  

6.

 
Ард түмний дунд бухимдал үүсгээд буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах төслийг УИХ-ын гишүүдээс гаргаж, Байнгын хороо дэмжсэн. Үүнийг УИХ-д танилцуулах ёстой ч хугацаа мөн л алдаад байна. 

7.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой байлаа. 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
38
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.