Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ

"Монгол гэж байсан, байгаа, байх ч болно".


Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа. Түүний ярилцлагад мөнхөрсөн 20 эшлэлийг хүргэж байна. 

1. Би эрүүл биетэй, саруул ухаантай говийн хүний хүү болж төрснөөрөө бахархдаг. 

2. Эрүүл энх байхын тулд хамгийн түрүүнд инээж, мишээдэг байх хэрэгтэй.

3. Эр хүн тэргүүндээ элдэв зүйл хүргэдэггүй юм. Монгол хүн тэргүүнээ л дээдэлдэг.

4. Надад байгаа хөрөнгө 3000 гаруй ном юм.

5. Амьдрал бол тэвчээр, хатуужил.

6. Би ханилсан гурван ханьдаа гурвууланд нь дандаа залбирдаг. 

7. Хүнийг өөд нь авч явдаг зүйл ухаан. Тийм ч учраас би төрийн удирдлагуудад “Ухаанаараа уралд. Өөр юмаар бүү уралд” гэж захидаг. 

8. Монгол хүн хамгийн түрүүнд хүмүүн болох ёстой. 

9. Аливаа юмыг хэтрүүлж болохгүй. Унтаж бүү хэтрүүл, уурлаж бүү хэтрүүл, идэж бүү хэтрүүл. Энэ бол аав ээжээс минь уламжилсан миний философи.

10. Хөгширнө гэдэг чинь ой санамж муудахын эхлэл.

11. Оюуны чадавхиа бууруулахгүйн тулд шатар тоглох, ухаан сорьсон, эргэцүүлж бодуулсан ном унших хэрэгтэй.

12. Өмсөж яваа өмсгөлдөө хайртай байж, ариглаж яваарай.

13. Чи өөрийгөө хямарч байна гэж бодож байвал хамгийн түрүүнд тайвширч сурах хэрэгтэй. Уур бухимдал хүнийг амархан хөгшрүүлдэг. 

14. Хоолойн чадал,  их урлагийн буян, оноож өгсөн хувь тавилангийн хүчинд би гуйж биш гуядаж амьдарсан хүн. 

15. Урлагийнхаа буянаар хилийн дээс алхсан 30-аад орныхоо удирдлагуудтай хундага тулгаж явлаа.

16. Монголд дуурийн урлагийг би үүсгэж, эстрадыг миний хүү үүсгэсэн гэж хэлэхдээ хэнээс ч эмээдэггүй юм.

17. Хүн төрөлхтөн “хайр” гэдэг үгэн дээр тогтож байгаа юм шүү дээ. Хайр. 

18. Зовлон, зүдгүүр үзэхгүй хүн гэж үгүй. Хэм хэмжээ, ритм нь л өөр. 

19. Уг нь хамгийн урт наслах улс монголчууд байгууштай юм. Урт наслаарай, 120-150 наслаарай. Болдог юм бол тэрнээс илүү наслаарай, монголчууд минь. 

20. Монгол гэж байсан, байгаа, байх ч болно. Энэ миний үг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
3
2018.12.25
Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.