Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ

Эрэгтэй чөлөөт бөхийн Оны шилдэг барилдаанаар Японы Такүто Отогүро, Энэтхэгийн Бажранг Пуния нарын барилдаан шалгарчээ.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ.
Эрэгтэй чөлөөт бөхийн Оны шилдэг барилдаанаар Японы Такүто Отогүро, Энэтхэгийн Бажранг Пуния нарын барилдаан шалгарчээ. Тэд Будапештийн ДАШТ-ий 65 кг-ийн жингийн финалд таарч, нийт 25 оноо авсан юм. Үүнээс 16 оноог япон бөх авч, дэлхийн аварга болсон билээ. 19 настай Такүто Японы чөлөөт бөхийн хамгийн залуу дэлхийн аварга болон нэрээ мөнхлөн үлдээсэн. 

Сонгомол барилдаанд Оны шилдгээр Азийн АШТ-ий барилдаан шалгарсан. Бишкект болсон тус тэмцээний 72 кг-ийн жингийн финалд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Акжол Махмудов 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Демей Жадраевыг 8-6 ялсан барилдаан шилдэгт тооцогджээ.

Эмэгтэйчүүдийн 2018 оны шилдэг барилдаан дэлхий, тивийн АШТ биш байлаа. Шведэд болсон Klippan Lady Open тэмцээний 76 кг-ийн жингийн финалд дэлхийн 3 удаагийн аварга Аделин Грей (АНУ) өнгөрсөн жилийн дэлхийн аварга Ясмин Адар (Турк) нар халз үзэлцсэн. Грей 9-6 ялсан бөгөөд хэдэн сарын дараа Будапештийн ДАШТ-ий финалд мөн тааран, 13-1 ялж, дэлхийн 4 дэх алтан медалиа зүүсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
3
2018.12.27
Ичиножёо хамгийн хүнд нь
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.