Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны 15 МИНУТЫН АЛДАР

Хэн хэн байв?


Хэдхэн хормын дотор бусдын анхааралд өртөж, нийгмийн сүлжээний “од” болсон тохиолдлуудыг ГЭРЭГ сэтгүүлийн "2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүн" дугаараас хүргэж байна.

Чингис хааны хойд дүр

Энэ жил гэнэтхэн цэл залуухан Чингис хаан тодорлоо. “Би Чингис хаан гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна” хэмээн цахим хуудсандаа бичиж, асар олон хандалт авсан түүнийг эмчид үзүүл, фэйсбүүкээ болиод улсаа хөгжүүл гэх нэг хэсэг байхад дэмжих хүмүүс ч байв. 

Шилдэг сурталчилгаа

Та ямар нойтон, хуурай алчуур хэрэглэдэг вэ? Kleenex брэндийн хөгжилтэй сурталчилгаанаас хойш хүмүүс алчуур сонгохдоо ач холбогдол өгдөг болов. Тухайлбал хаш, гар, дусал гурвын эможи зураг оруулаад “амьдралын бүх мөчид хамт” гэсэн тайлбартай оруулах жишээний. Ийм байхаар хүн анзааралгүй яах билээ.  

Бийсма (Bhiisma) 

Энэ оны онцлох уран бүтээлч, нэр нь асар хурдтай танигдсан хүн бол яах аргагүй  “Bhiisma”. Тэрбээр  Vol+ дээр өгсөн ярилцлагадаа “Шинэ цомгоо би шоронд байхдаа бичсэн” хэмээн хэд хэд хэлж, залуусын анхаарлыг татсан юм. Удалгүй түүний “Ойрхон” дуу нь хүмүүсийн маш сайн мэдэх уран бүтээл болсон юм. 

Voice Mongolia

Энэ оны хамгийн шуугиан тарьсан нэвтрүүлэг бол гарцаагүй “Voice Mongolia”. Хэн, ямар дууг, хэрхэн дуулах бол гэсэн хүлээлттэй сууж байсан үзэгчдийг гайхшруулсан үзүүлбэрүүд гарч байлаа. 

27 настай “хүү”

Б.Жамъяандоржийг хэн ч харсан жаахан хүүхэд гэмээр. Гэхдээ тэр  “newPlus”-д өгсөн ярилцлагаараа өөрийгөө жаахан харагдаж байгаа ч 27 настай залуу гэдгээ тунхагласан билээ. 

Хану (Ч.Хантүмэн) 

“Miss Universe” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох бүсгүйг сонгон шалгаруулах “Miss Unverse Mongolia” уралдааны эцсийн шатанд үлдсэн таван бүсгүйгээс англи хэлээр  асуулт тавих үед ихэнх нь оновчтой хариулт өгч чадаагүй. Энэ талаар  “Ub Comedy” клубийн гишүүн Ч.Хантүмэн дуурайж элэглэсэн бичлэг хийж олон нийтийн сүлжээн дээр тавьсан юм. Харин бүсгүйчүүдийн зүгээс шүүхэд гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн билээ.  

Өхөөрдөм хүүхдүүд

Энэ оны шилдэг бас жинхэнэ “од” байж чадсан хүмүүс нь бяцхан хүүхдүүд байлаа. Ухаалаг утасны зөв хэрэглээний тухай ярьж байгаад “Хааяа бас донтоно” гэж хэлдэг хүү, “Би бүхэл бүтэн 10 жил амьдарлаа, мэдэхгүй гээд яах юм” хэмээн хэлэх хүү, сэтгүүлчийн өөдөөс “Үүнийг яаж янзлах юм бол, аниа?”, "Номын тавиур бэлдээд ирсэн ч хичээл ороогүй" хэмээн асуусан хүүхэд гээд өхөөрдөм хүүхдүүдийн үйлдэл энэ онд тасраагүй гэж хэлж болно.

Бичлэгүүд хүлээн авч үзнэ үү:

Бүхэл бүтэн 10 жил амьдарлаа:

Хичээл ороогүй:

Хааяа бас донтоно:

Үүнийг яаж янзлах юм бол аниа?:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.