Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны ОНЦЛОХ 14 ЭШЛЭЛ

"Гэрэг" сэтгүүлийн "2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүн" дугаарт орсон ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.


"Гэрэг" сэтгүүлийн "2018 оны Монголын нөлөө бүхий 50 хүн" дугаарт орсон энэ онд олонд хүрсэн ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.

Нэгдүгээр сар

“Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ”

Ерөнхийлөгч Х.Баттулгыг иргэдтэй уулзах үеэр иргэн Г.Батмөнх бухимдлаа илэрхийлсэн нь дуулиан тарив.  

Хоёрдугаар сар

“Шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү”

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ӨАБНУ-ын Стандарт банкнаас авсан зээлд С.Баярыг баталгаа гаргасан хэмээн мэдэгдсэний хариуд С.Баяр түүнд ил захидал илгээхдээ ийн бичжээ. 

Гуравдугаар сар

“Алцгар юм бэ”

“The Voice of Mongolia” шоуны шүүгч Укагийн (Уламбаяр) хэлсэн эл үг трэнд болсон юм. 

Дөрөвдүгээр сар

“Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм”

Прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлчийн асуултад ийн хариу барьсан нь олон сараар газар авч, тоглоом наргианы эх болов.  

“За яах вэ ээ, яахав” 

АТГ-ын дарга Х.Энхжаргалын сэтгүүлчийн асуултад барьсан хайнга хариулт мөн нийгмийн сүлжээг доргиосон юм. 

“Чам шиг төлгөн коммунистад бол хариуг нь дандаа өгч байх болно, Мэдэв үү”

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж руу МАН-ын бүлгийн гишүүн Х.Нямбаатар “довтлоход” ийн хариулсан юм. 

Зургадугаар сар

 

"Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ уучлалт хүсэж, харамсаж байгаагаа илэрхийлье."

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдэгдэл хийж, гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод албан ёсоор гардуулахдаа ийн хэлэв.

Аравдугаар сар

"Тэр үед би мэдээлэлгүй байсан. Би нөлөөлсөн, надаар дамжсан, би ямар нэгэн бичиг сачиг өгсөн ямар ч зүйл байхгүй"

ЖДҮХС-аас зээл авсан гэгдэж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлчийн асуултад хариулав.

“УИХ тарах байлгүй дээ. Яаж ийм байдалтайгаар цааш үргэлжлэх юм бэ. Тарахгүй бол би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу?”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ ийн хэлээд хэдхэн хоногийн дараа тараах бичиг өргөн барьсан юм. 

Арваннэгдүгээр сар

"Би амиа алдахаас ч айхгүй байна". 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хуралдаанд давтан хэлсэн үг.

“Шуудайнд хийсэн үхрийн эвэрнүүдээ. Үнэний галд та бүхэн шатаж байна”

УИХ-ын гишүүн С.Жавхлан танхимынхаа гишүүдэд хандаж хэлсэн үг. 

“Ацных нь хонгил. Хулгай хийгээд баригдахаараа эсвэл хуулийнхан өөрийнх нь тааллаар ажиллахгүй болохоор тэгж улилддаг юм” 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ хонгил үүслээ гэсэн мэдэгдэлд ийм хариу барьсан юм. Тэрбээр төд удалгүй жиргээндээ “ац” гэсэн үг ашигласандаа уучлал гуйсан билээ. 

Арванхоёрдугаар сар

"Би хууль ёсоор УИХ-ын даргаар томилогдсон. Чөлөөлөгдөх, огцрох нь бас хуулийн хүрээнд л байх ёстой." 

УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын Бага хурал болон өөртэй нь холбогдуулан ярьж байгаа асуудлаар мэдээлэл хийсэн юм.

“Алга болсон иргэнийг эсэн мэнд олсон боловч морио унаад зугтжээ”

Хэвлэлд гарсан мэдээний гарчиг олны амны уншлага болсон нь энэ.  Цасан шуурганаар төөрсөн иргэнийг эрлийн баг олсон боловч  морьтойгоо зугтаж оджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.