Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018: Эхлэл болон эцэс

Өнгөрч буй 2018 оны эхний болоод эцсийн гэсэн тодотголтой үйл явдлын хураангуй.


Өнгөрч буй 2018 оны эхний болоод эцсийн гэсэн тодотголтой үйл явдлын хураангуй.

Эхлэл:

Шоу 1/21

Дэлхийд алдартай  “The Voice” шоу Монголд анх удаа зохиолоо.  

Мэс засал 1/28

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. 

Засвар 3/14

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг эхлүүллээ. 

Марк 3/19

Дэлхийн 7 тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн Б.Гангаамаа шуудангийн марканд дүрслэгдлээ. 

Мазаалай 4/18

Мазаалай баавгайг хамгаалах гурван жилийн хугацаатай төсөл БНХАУ-ын санхүүжилтээр хэрэгжихээр боллоо. 

Цахим хэрэглээ 5/4

“Гэрэгэ” цахим төлбөрийн машиныг анх удаа хэрэглээнд нэвтрүүллээ. Ингэснээр торгууль, татвар зэргээ цахимаар төлөх боломжтой болов. 

Виз 5/23

Монгол Улсын виз олгох журамд анх удаа хөнгөвчилсөн заалт нэмлээ. 

Тартан зам 9/12

Налайх дүүрэгт Олон улсын хөнгөн атлетикийн анхны тартан замыг ашиглалтад орууллаа. 

Гүүр 11/2

Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо. Улаанбаатар хотод анх удаа давхар гүүрэн байгууламж бий болж буйгаараа онцлог. 

Эцэс:

1/5 Чингис бонд

Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулж дууслаа. 

1/25 Шийдвэр

Өвлийн морин уралдааныг эцэс болгох шийдвэрийг Засгийн газраас гаргав. 

6/11 Мэдэгдэл

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдэгдэл хийж, бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа мэдэгдлээ.  

6/19 Толь бичиг

Монгол хэлний дүрмийн маргааныг эцэслэж “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарлаа. 

8/31 Эрүүл мэнд

Монголд эмчлэгддэггүй байсан 39 өвчнөөс 13-ыг нь эх орондоо эмчлэх боломжтой боллоо. 

8/22 Согтууруулах ундаа

Төрийн байгууллагын ажилчид ажлын байрандаа согтууруулах ундаа хадгалж, хэрэглэхийг хатуу хориглов. 

9/11 Автомашины хөдөлгөөн

Улаанбаатар хотын бүсэд хүргэлтийн үйлчилгээний машины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарлаа. 

10/1 Ухаалаг утас

Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарлав. 

12/10 Нийслэл 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
47
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.