Хайх зүйлээ бичнэ үү

Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа

Үүнийг бизнес гэхгүй бол өөр юуг бизнес гэх билээ.


Мэргэжлийн боксын домог Флойд Мейведер Японы Сайтамад 12-р сарын 31-нд болсон “Risin 14” тулааны тэмцээнд оролцлоо. 
Тэр 20 настай япон залууг ердөө 2 минутад цохин унагааж, 9 сая доллар авлаа. Үүнийг бизнес гэхгүй бол өөр юуг бизнес гэх билээ. 

Тулааны өмнө тоглолтын дүрэм, Флойдын авах шагналын мөнгө тодорхойгүй байсан ч Risin холбооноос боксын дүрмээр, үзүүлэх тоглолт гэж зарласан. Гэхдээ ердөө 3 минутаар 3 үе тоглох болсон байлаа. 
Энэ талаар Флойд инстаграмдаа “Токиод 9 минут үзүүлэх тоглолт хийгээд 9 сая доллар авах боллоо. Та нарын хэн нь ч миний оронд байсан бол зөвшөөрөх байсан биз ээ. Би үүнийг 9 минутын зугаалга гэж нэрлэж байгаа” гэж бичсэн юм. Ингэснээр Флойд 88 сая долларын шагналтай гэсэн яриа цуу болох нь батлагдсан. 

Тоглолтын дүрэм ёсоор хэрэв Тэншин Насүкава хөлөө ашиглах юм бол нэг өшиглөлтөд 5 сая долларын торгууль хүлээх байв. Дүрмийг яг таг сахиулахаар Мейведер Америкаас өөрөө шүүгч авчиржээ. 
Тэншин Насүкава кикбоксдоо сайн ч  мэргэжлийн боксоор бол шинэ цэрэг л гэсэн үг. Дээр нь ялагдашгүй аварга хүнтэй тулалдах болж байдаг. Эхнээсээ л түүнд ялах ямар ч боломж байгаагүй. Жингийн хувьд ч Флойд 4 кг хүнд байв. Тулаан эхлээд л Флойд инээн, гараа буулган очиж, хэсэг марзагнаснаа үнэнээсээ тоглоод эхлэнгүүт тоглолт дууссан. Тэр залуу япон хүүг 3 удаа унагаад л эхний үед тулаан өндөрлөлөө.   

Мэргэжлийн боксын алдарт промоутер Боб Арум “Энэ тоглоом, даажин байсан гэж би бодож байна. Жинхэнэ тулаан биш байсан. Ийм юм үздэг хүмүүс дүүрсэн тэнэгүүд. Флойдод шинэ жилийн мөнгө хэрэгтэй болж, тэгээд л шоудсан хэрэг” гэж бичжээ.
Зарим үзэгч ч найруулсан жүжиг байна, Тэншин унаж байгаа нь хиймэл байсан гэж ярьцгаасан.

Харин холимог тулаанаар мэргэшсэн сэтгүүлч Ариэль Хельвани жинхэнэ тулаан болсон гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр “Флойдоор гол од тамирчнаа устгуулах гэж Rizin түүнд мөнгө төлнө гэж байхгүй шүү дээ. Хэрэв найруулсан тоглолт байсан бол Насүкавад өөрт нь л муу. Тулааны талаар хэлэхэд үнэхээр мэргэжлийн боксчин жирийн бацааныг зодож байгаа мэт байлаа” гэж бичсэн.
Ингээд Мэйведер ээлжит бизнесээ амжилттай дуусгалаа. 2 минутад 9 сая доллар гэхээр нэг минутад 4.5 сая ногоон оллоо гэсэн үг. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
3
2018.12.28
Конор бааранд байсан бүх хүнийг дайлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
28
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.