Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хотын даргад “өрсөлдөгчдийн” ХЭН НЬ ХЭН бэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилж чадалгүй 2019 оныг угтлаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилж чадалгүй 2019 оныг бид угтлаа. Улирч буй онд тамгаа хүлээлгэж өгсөн хотын даргын ажлыг одоогоор Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг ямартай ч, МАН-ын УЗ хэлэлцэж олонх нь одоогийн НИТХ-ийн дарга С.Амарсайханыг дэмжсэн. Уг асуудлыг НИТХ-ын XXI хуралдаан өнгөрсөн баасан гарагт хуралдаж, хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн ирц бүрдээгүй учраас АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гаргасан юм. Хурлыг өнгөрсөн даваа гарагт буюу оны сүүлчийн өдөр 11:00 цагт товлосон ч мөн л хойшилсон.

Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад С.Амарсайханы нэрийг олонхиор дэмжсэн ч НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч С.Мөнхчулуун, НЗД-ын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нарын нэр ч хүчтэй яригдаж байгаа юм. Иймээс хотын даргад “өрсөлдөгчдийн” хэн нь хэн бэ гэдгийг тодруулцгаая. 

С.Амарсайхан

Төрсөн он сар өдөр: 1973.06.13
Нас: 46
Боловсрол: Эрх зүйн магистр зэрэгтэй
Гавьяа шагнал: 2012 онд “Алтан гадас” одонгоор шагнуулжээ
Сул тал:

Туулын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнес хийж байгаа гэсэн хэл ам түүний эзэмшлийн “Оюуны-Ундраа” групптэй холбогддог.

П.Баярхүү

Төрсөн он сар өдөр: 1974.09.03
Нас: 45
Боловсрол: Эрх зүйч, Бизнесийн удирдлагын магистр
Гавьяа шагнал: Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2006 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2006 онд Ардын хувьсгалын 90-н жилийн ойн медаль, 2011 онд Нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнуулж байжээ. 
Сул тал:

"Өнөөдөр" сонинд өгсөн түүний ярилцлагад дусал хийлгүүлэнгээ ажлаа хийж буй зураг нийтлэгдсэн нь олны эгдүүцлийг багагүй хүргэсэн удаатай.

С.Мөнхчулуун

Төрсөн он сар өдөр: 1979.01.28
Нас: 40
Боловсрол: Механик инженер, Төрийн удирдлагын докторант
Гавьяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулсан байна. 
Сул тал: 2017 оны сүүлчээр “Castle” баарны үүдэнд С.Бямбацогт хэмээх залуу танхайрч, сэлэм эргүүүлсэн удаатай. Уг бичлэг сошиал ертөнцөд эрчийг авч, түүний төрсөн ах нь С.Мөнхчулуун гэх шуум тарсан юм.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад “Дүүтэйгээ холбогдож чадаагүй байгаа. Яг юу болсныг сошиалаас олж мэдсэн. Миний сонссоноор, найз нөхдийнх нь хэлснээр Сүнсний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн. Үнэхээр мэдэх юм алга. Хувь хүний гаргасан авирыг надтай холбох шаардлагагүй. Тус тусдаа амьдралтай хүмүүс байтал “Мөнхчулууны дүү” гээд хамаатуулах юм. Би зөвхөн ажлаа хийгээд явж байгаа хүн” хэмээн ярьжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
2
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
3
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
43
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.