Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

45 хүрснийхээ дараа миллениалст өгөхийг хүссэн 10 зөвлөгөө

Найз, нөхдөө улс төрөөс дээгүүр бүү тавь. Салатны сонгиноос болж хайрттайгаа маргах хэрэггүй.


Bloomberg-ийн автор, “Сайтар алдаж үзэх нь яагаад амжилтын түлхүүр вэ” номын зохиогч Меган Макардл 45 нас хүрээд ойлгосон зүйлсээ залуустай хуваалцсаныг хүргэж байна.

  1. Эелдэг бай.

Бүдүүлэг байхыг хэн ч чадна. Харин эелдэг байх амаргүй. Хүмүүс рүү сайхан инээмсэглэх, эелдэг ганц өгүүлбэр хэлээд мэндлэх гэдэг бол ухамсартай, бас хүчирхэг бие хүний үйлдэл юм. Бодоод үзвэл 12 настай хүүхэд ч хийж чадах энэ бүхнийг заавал хүндрүүлж бодох хэрэггүй, зүгээр л бусадтай эелдэг харилцлаа гээд чи юу ч алдахгүй.

  1. Улс төр ер чухал биш.

Засгийн газрын шийдвэр хүн бүрийн амьдралд нөлөөлдөг болохоор магадгүй хүн бүр улс төр ярьдаг байх. Гэхдээ чиний гэр бүл, найз нөхөд зөвхөн таных шүү. Улс оронд юу ч болж байсан өглөө босоод цайгаа хамт уудаг, өдөр бүрийн аз жаргал, зовлон гунигийг дэргэд тань хуваалцдаг хүмүүсээ хэт хийрхсэн ярианаас болоод үл тоож, сонсч чадалгүй өнгөрүүлэх вий. Улс төр, нөхөрлөл хоёроос сонгох хэрэг гарвал хэзээд найз, нөхдөө сонгож байгаарай.

  1. Зоогийн газарт өөр, өөр хол туршиж бай.

Чамд таалагдах ч юм билүү. Бид хэтэрхий хэвшмэл байдалдаа дасаад, заримдаа мэдэхгүй зүйлээ дургүй зүйлтэйгээ андуурах нь бий. Тийм учраас ядаж зоогийн газарт мэдэхгүй, авч байгаагүй хоолоо захиалаад үзээрэй. Таалагдахгүй бол нэг удаад хэдэн төгрөгөөр “шатах” л байх. Гэхдээ туршлага биднийг “баяжуулдаг” шүү дээ.

  1. Зарим зүйлийг чадахгүй байх эрхийг өөртөө олго.

Юунд хамгийн сайн гэдгээ мэдэх үү? Мэдээж маш олон удаа хийж, оролдож байсан зүйл чинь байх. Гэхдээ бүх зүйлд мастер байх нь уйтгартай шүү дээ. Харамсалтай нь, бид мастер байх дуртай, аливааг чадахгүй бол тэнэг санагддаг. Гэвч өөртөө тэнэг санагдахгүйн тулд уйтгартай хэв маягийг сонгох гэж үү?

  1. Хүсэхгүй байгаа  ч шоунд яв.

Магадгүй 10 удаагийн 9-д нь онц санагдахгүй байх. Гэвч 10 дахь сонирхолтой хэн нэгэнтэй учруулж, ямар нэг шинэ туршлага өгөх вий. Үнэ цэнэ нь үүнд л бий.

  1. Орлогынхоо 1/4-ийг хадгал.

Ямар өртөг өндөртэй хотод амьдарч байгаа нурших хэрэггүй. Хүсэх л юм бол бид илүү зардлаа танах боломжтой. Санхүүгийн хувьд өөртөө нөөцтэй, найдвартай байдал үүсгэх нь шөнө бүтэн нойртой хонох нэг шалтгаан шүү.

  1. Хуурамч магтаал биш, үнэн голоосоо бусдад урам хайрла.

Хүмүүсийг үнэхээр ямар гайхалтай болохыг нь хэлж бай. Тэднийг ичингүйртэл үнэнийг нь хэл. “Чи үнэхээр сайхан, учир нь...” гэдэг үгс хэзээ ч хуучрахгүй, үнэ хүндээ алдахгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  1. Хийхийг хүссэн зүйлээ бүү хойш тавь.

Үргэлж санаанд чинь явдаг, хийхийг хүсдэг зүйл чинь байгаа бол бүү хойшлуул. Энийг уншихаа болиод, яг одоо утсаа аваад усан бассейнд бүртгүүл. Цаг гарахаар гэж өөртөө худал амлахаа боль. Нэг мэдэхэд 20 жил ч болсон байж мэднэ. Тэр үед одоо хүсч байгаа шигээ догдлол дүүрэн байхаа больчих нь хамгийн харамсалтай.

  1. Шийдэж чадахгүй зүйлийнхээ талаар маргах хэрэггүй.

Хайрттайгаа, найзуудтайгаа хэт өргөн хүрээнд маргаж, үнэн голоосоо “үзэлцэх” хэрэггүй. “Чөлөөт цаг гарлаа, Израйль-Палестины мөргөлдөөний асуудлаар цэц булаалдъя” гэж эхэлдэггүй л байлгүй дээ. Эсвэл төмсний салатанд сонгино байх ёстой, ёсгүй эсэх тухай бүтэн цаг маргаад хэн ч хожихгүй. Найз чинь сонгиногүй идэх дуртай бол, чи өөрийнхдөө хэрчээд нэмээд л хийчих.

  1. Талархаж сур

Өнөөдөр ямар ч таагүй өдөр байлаа гээд талархалтай хандах зүйлс амьдралд бишгүй бий. Бидний насан туршид бусдад өгөх, бусадтай хуваалцах дор хаяж 2 тэрбум секунд бий. Бид бүгдээрээ тэрбумтнууд! Заримдаа амьдрал шударга бус санагдаж мэднэ, гэхдээ тэгж гомдоллож өнгөрүүлсэн цаг хугацаагаа чи хэзээ ч эргүүлж авч чадахгүй алдана. Тиймээс байгаа цаг хугацаандаа талархалтай хандаж аль болох таатай өнгөрүүл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
7 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.