Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа

"Оны шилдэг бөх" болгоныг тус бүр 10 мянган швейцарь франкаар шагнасан байна.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) 2018 оны шилдгүүдээ зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны "Оны шилдэг бөх" болгоныг тус бүр 10 мянган швейцарь франкаар шагнасан байна. 

Эрэгтэй чөлөөт бөхөд өнгөрсөн жил чансааны 112 оноо авсан, 86 кг-ийн жингийн бөх АНУ-ын Дэвид Тейлор Оны шилдгээр тодорсон. Дэвид ДАШТ, Панамерикийн АШТ болон чансааны оноо олгодог "Иван Ярыгин", "Яшар Догу" тэмцээнүүдэд тэргүүлсэн юм. 
"Би АНУ-ын шигшээ,  Nittany Lion багаа төлөөлөн барилдаж байгаадаа баяртай байдаг. Оны шилдэг бөх шагналыг багийн хамт олон, багш дасгалжуулагчгүйгээр авч чадахгүй байсан. Шагнал авсандаа баяртай байна. Шинэ оныг тэсэн ядан хүлээж байна" 

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхөд Оны шилдэг болсон Финландын бөх Петра Олли (65 кг) нийт 110 оноотой 2018 оныг өндөрлүүлсэн. Олли ДАШТ, Европын АШТ-д түрүүлж, Финландын анхны дэлхийн аварга эмэгтэй бөх болсон билээ. 
"Оны шилдэг бөх болсондоо баяртай байна. энэ шагнал бол надтай өдөр бүр хамт бэлтгэл хийдэг Финландын чөлөөт бөхийн хамт олны шагнал юм"

Сонгомол барилдааны төрөлд Унгарын Петер Бачи шилдгээр шалгарсан. 35 настай Бачи хамгийн ахмад дэлхийн аваргаар тодорсон билээ. 82 кг-ийн жинд барилдсан тэрбээр хуучин оноо чансааны 82 оноотой дуусгасан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
2
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
3
2018.12.27
Ичиножёо хамгийн хүнд нь
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
3
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.