Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг

Үнэндээ танд мэдэгдэлгүйгээр байсаар л байдаг.


Хүмүүс зөвхөн гунигтай, байнгын ганцаардаж байгаа юм шиг харагддаг хүмүүсийг л сэтгэл гутралд өртсөн хэмээн ойлгодог. Кино, ном зохиол дээр ч энэ маягаар дүрсэлсэн байдаг учраас ийм ойлголт авах нь аргагүй биз. Гэхдээ сэтгэл гутрал хүнийг далд байдлаар идэж байдаг. Гаднаа инээж байсан ч дотроо үхэж байгаатай ялгаагүй юм. Танд сэтгэл гутралын 5 далд шинжийг хүргэе.

1. Та мөнхийн тойрогт орсон мэт санагдана.

Та амьдралын хэмнэлээ улам идэвхтэй болгож эхэлдэг. Та өөрт мэдрэгдэж буй шаналал, зовуурыг дасгал илүү их хийж, дуу илүү их сонсож, дуртай зүйлсээ илүү ойр ойрхон хийснээр сарниулж, мартах гэж оролдож байвал энэ нь та далд сэтгэл гутралд орсон байгаагийн эхний шинж юм. Толгой тархин доторх чангаар орилох тэр хүнд хэцүү бодол өвдөлтүүдийг намдаах гэж оролдох болгонд уг сэтгэл гутрал илүү хүчирхэгжиж байдаг. 

2. Таны юм идэх, уух зэрэг үйлдлүүдэд дараалал, тодорхой цаг гэж байхгүй болно.

Та хэтэрхий их идэж бас унтаж эсвэл яг эсрэгээрээ хэтэрхий бага идэж эсвэл унтах болно. Сэтгэл гутрал бидэнд байгаа багахан эрч хүчийг нэг бол эцэст нь тултал шахаж, үгүй бол юу ч үгүй болгож хаядаг. 

3. Та маш олон зүйлийг хэтэрхий гүн бодож эхэлдэг.

Та энэ амьдралд ямар зорилготой ирсэн бэ гэдгээ эсвэл "хэрвээ ингэвэл", "яагаад", "...гэж юу юм бэ" гэдэг асуултуудад байнга хариулт хайж байна уу? Амьдрал болоод үхлийн тухай маш ихээр эргэцүүлэн бодож олон цагийг өнгөрүүлж байж ч мэдэх. Заримдаа та маш бодолтой, ухаалаг нэгэн мэт сонсогдох ч ихэнхдээ үргэлж асуулт, эргэлзээ дунд байдаг. Амьдралд нь тодорхой бус, ойлгомжгүй байгаа юм бүхний тухай эргэцүүлж, санаа зовж эхэлдэг. Бас зүг чигээ алдсан мэт, төөрсөн эсвэл айж буй мэт мэдрэмж төрнө. 

4. Аливаа нэгэн зүйлийг алдах мэдрэмж.

Хүмүүсийг тавьж явуулна гэдэг тун хэцүү. Бас заримдаа хүмүүс туслахыг хүсэж байгааг мэдэрсэн ч зөвшөөрч чадахгүй байх. Аливаа нэг зүйлийг тавьж явуулна эсвэл өөртөө ойртуулна гэдэг танд хэцүү санагдах болно. Та заримдаа өөрийг чинь хэн ч анхаарахгүй байгаа мэт мэдрэмж авч, заримдаа хүмүүс яагаад намайг ингэтлээ анзаараад байгаа юм бол гэж гайхна. Бүх талаараа та ганцаараа мэт мэдрэмж авах гэдий ч сэтгэл гутралтай ганцаараа тэмцэхэд тун бэрх. Тиймээс хүмүүсийг өөртөө ойртуулж, бага багаар ч болтугай сэтгэлээ нээх хэрэгтэй.

5. Та туйлын тэвчээргүй болно.

Сүүлийн үед их ууртай, тэвчээргүй, яахаа мэдэхээ байсан тийм мэдрэмж авч байна уу? Сэтгэл гутрал дандаа гунигтай харагддаггүй. Харин оронд нь хүн болгонтой илүү уцаартай харьцаж, хүйтэн, тэвчээргүй болж мэднэ. Хүмүүс юу ч гэж хэлсэн танд хамаагүй мэт, эсвэл жижигхэн зүйл хүртэл асар их уур хүргэм зүйл шиг санагдаж та бусдыг гомдоож эсвэл яг адилхан уурлуулна. 

Танд яг энэ мэдрэмжүүд төрдөг үү? Тийм бол та ганцаараа биш. Мөн та сэтгэл гутралтай өөрийн аргаар тэмцэх хэрэгтэй. Тэр тэмцэлд тань тус болох багахан ч атугай мэдээллийг ЭНД дарж уншаарай. Харин гоё кино үзэх бол ЭНД, 2019 онд илүү үр бүтээлтэй байх тухай нийтлэл уншихыг хүсвэл ЭНД дараарай. Сэтгэл гутралтай тэмцэх тэмцлээ хэзээ ч зогсоож болохгүй шүү. Үүнийг хэн нэгний төлөө биш өөрийнхөө төлөө хийх ёстой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
2
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
3
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
3
13
7
85
3
8
5

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

... 2021.05.22 192.82.89.153

Gehdee amidral negen heviin l toirog dotor yavjaagaa bizdee. Chi surna, untana , hicheelee nohono, idne... 1l heviin

0 Хариулах


Dazzle 2020.08.08 172.69.252.139

thde uhchihvel amar te?

0 Хариулах


Зочин 2020.08.09 172.69.252.137

die please no one cares life continues

0 Хариулах


Ddfg 2020.08.08 162.158.119.34

Za hun sugnuud min huchtei bgaarai

0 Хариулах


Tutu 2020.08.07 172.69.252.149

Bi ch ali hediin urttsiin bnaa

0 Хариулах


Mmm 2020.08.06 162.158.119.44

Hervee Onlinaar setgel zuichtei holbogdohiig husvel haanaas olj haashaa handah ve

0 Хариулах


Зочин 2020.08.08 162.158.118.107

Anirgui tuwd bdg yum bilee

0 Хариулах


Зочин 2020.08.08 172.69.33.98

Setgel sudlaliiin undesnii tuv 5ok ged online session bnlee shu

0 Хариулах


Зочин 2020.08.07 172.69.252.137

Depression

0 Хариулах


Зочин 2020.08.07 172.69.252.151

Setgetsin eruul mendiin tuvtei holbogdoj blh bh

0


opp 2019.03.30 202.9.44.25

aash chincha ib ch haraal idsen setgel gutrald orson n batlagdaj bh shiw

0 Хариулах