Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг

Энэ 10 эрхэм бол өөр өөр ажил мэргэжлийн, өөр өөр цаг үед төрсөн хүмүүс.


Энэ 10 эрхэм бол өөр өөр ажил мэргэжлийн, өөр өөр цаг үед төрсөн хүмүүс. Тэднийг нэгтгэх ганц зүйл бол тэд тун өвөрмөц гарын үсэгтэй, маш ухаантай хүмүүс юм. 

Леонардо да Винчи

Эрдэмтэн, зураач, 1452 - 1519
"Би Бурхан, хүмүүсийг доромжилсон. Яагаад гэвэл би ажилдаа хүссэн өндөрлөгтөө хүрч чадаагүй" бол түүний сүүлчийн үг байлаа. 

Вольфганг Амадей Моцарт

Хөгжмийн зохиолч, 1756 - 791
Моцарт анхны зохиолоо 6 настайдаа бичсэн. 17 нас хүрэхдээ тэр 4 дуурь, 13 симфони, 24 сонат бүтээчихээд байлаа. Моцарт 35 настайдаа насан эцэслэсэн.

Пабло Пикассо

Зураач, 1881- 1973
2015 оны тавдугаар сард Christie’s дуудлага худалдаагаар Пикассогийн "Les Femmes d'Alger" уран зураг 179 сая доллараар зарагдаж, рекорд тогтоосон юм.

Уолт Дисней

Хүүхэлдэйн киноны зураач, продюсер, найруулагч, 1901-1966
1919 онд Диснейг Канзассын нэгэн сонин зураг зурах авьяасгүй хэмээн сарын дотор халж байжээ.

Стивен Хокинг

Физикч, 1942 - 2018
Хүнд өвчтэй ч Хокинг ажилласаар физикийн шинжлэх ухааныг заан, сурталчилсаар байв.

Стивен Спилберг

Найруулагч, 71 нас
2001 онд Хатан хаан Елизавета II кино урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн, Спилбергийг хүлэг баатар болгон өргөмжилсөн бол 2008 онд Францын Ерөнхийлөгч Николь Саркози түүнд Хүндэт Легионы одон гардуулсан. Харин 1965 онд Өмнөд Калифорнийн Кино урлагийн их сургуулийн шалгалтын комисс хоёр ч удаа түүнийг элсүүлэхээс татгалзаж байв. 

Билл Гейтс

Программч, 63 нас
"Microsoft"-ийн үүсгэн байгуулагч 95 тэрбум долларын хөрөнгөө "Билл, Мелинда Гейтс" санд  гэрээслэн үлдээхээ мэдэгдсэн байгаа. Тэр 3 хүүхэддээ мөнгө үлдээхгүй, учир нь их мөнгө тэднийг залхуу болгоно гэж үздэг.

Стив Жобс

Программч, 1955 - 2011
Жобс бол өргөмөл хүүхэд. Гэхдээ хойд аав ээж хоёр нь түүнд бүхнийг, хамгийн гол нь сайн боловсрол өгсөн юм.

Жоан Роулинг

Зохиолч, 53 нас
Түүний зохиолыг анх хэвлэлийн газрууд хүлээн авдаггүй байлаа. Зохиолч эмэгтэйн нэр хөвгүүдийг айлгана гэж үзсэн тул тэд нууц нэр ашиглахыг санал болгож байв.

Марк Цукерберг

Программч, 34 нас
Дунд сургуульд байхдаа тэр компьютер программ сонирхож, тоглоом хийж эхэлсэн юм. Түүнд Microsoft ажлын санал тавьсан ч Цукерберг татгалзан, Харвардыг зорьсон. Тэнд Марк Facebook-ийг бүтээж, түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болсон билээ.

 

холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
3
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
санал болгох
1
Уржигдар
UB.LIFE-ийн туршилт: Залуус 'Samsung', 'Huawei' гар утсыг туршсан нь
2
Уржигдар
Өнөөдрийн цаг агаарын тухай хөгжилтэй, хөгтэй 20 пост
3
Уржигдар
Финляндын Ерөнхийлөгчийн гэр бүл модоор хийсэн, дахин боловсруулах боломжтой хувцас өмс...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
7
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.