Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Антарктид тивийн талаар таны мэдэхгүй 17 баримт

Антарктид тив интернетийн өөрийн гэсэн домен хаягтай — .aq


Монгол Улс Антарктид тивд өөрийн судалгааны бааз байгуулах чихэнд чимэгтэй мэдээ өнгөрсөн сар гарсан билээ. Ингээд Антарктид тивийн талаар таны мэдэхгүй сонирхолтой 20 баримтыг танилцуулья.

1. Нэгэн үе Антарктидад агт араа, мухар олгойгоо авахуулаагүй хүмүүс ажиллаж болдоггүй байлаа. Учир нь тэнд мэс засал хийдэггүй байсан тул очих хүмүүсийн агт араа, мухар олгойг эрүүл байхад нь ч авдаг байв.

2. Антарктид — дэлхийн хамгийн хуурай газар. Тодорхой хэлбэл тэнд байх Мак-Мердо хөндийн зарим хэсэг 2 сая жил хэртэй цас, бороо үзээгүй газар юм. 

3. Улс болгоны нэгэн адил Антарктид тив интернетийн өөрийн гэсэн домен хаягтай — .aq

4. 53 сая жилийн өмнө тэнд цаг агаар дулаахан, +20 хэм байж, эргээр нь дал мод ургадаг байжээ. 

5. 2013 оны 12 дугаар сард "Металлика" хамтлаг Антарктидад концерт тоглосноор дэлхийн бүх тивд тоглолт хийсэн анхны хамтлаг болсон. Мөсөн тивийг доргиохгүйн тулд тоглолтыг тусгай хамгаалалттай асарт хийж, үзэгчид чихэвчээр дууг сонсжээ. 

6. 1960-1972 онд Мак-Мердо дахь АНУ-ын судалгааны баазад цөмийн цахилгаан станц ажиллаж байлаа. 

7. Антарктид тив гал командтай. Жинхэнэ гал сөнөөгчид тэнд ажилладаг. 

8. Хахир хүйтэн цаг агаартай ч тэнд 1150 төрлийн мөөг ургадаг. 

9. Антарктидад цагаан баавгай байхгүй.

10. Украин улсад харьяалагддаг "Академик Вернадский" станц BAR-тай. Энэ бол дэлхийн хамгийн өмнөд цэгт байгаа Баар юм.

11. Дэлхий дээр болсон хамгийн хүйтэн өдөр Антарктидад тохиосон. 1983 оны 7-р сарын 21-нд ЗХУ-ын "Восток" станцад 89,2 хэм хүйтэрчээ.

12. Антарктид — дэлхийн тивүүд дунд хэмжээгээрээ 5-д ордог. Талбай нь 14 сая  хавтгай дөрвөлжин км.

13. Энэ тивийн газар нутгийн 99 хувь нь мөсөөр хучигдсан. 

14. Мөсний дундаж зузаан нь 1,6 км. Антарктидад дэлхийн цэвэр усны нөөцийн 70 хувь нь байдаг.

15. 1820 онд нээх хүртэл Антарктидыг хэсэг бүлэг арал гэж үзэж байв.

16. 1911 оны 12-р сарын 14-нд Норвегийн Руаль Амундсен Өмнөд туйлд очсон анхны хүн болсон. 

17. 1978 оны 1-р сарын 7-нд Антарктидад төрсөн Аргентиний Эмилио Маркос Палма бол мөсөн тивд төрсөн анхны хүн юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.