Хайх зүйлээ бичнэ үү

Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд

"Эрчүүд ер нь сайхан. Би бүгдэд нь хайртай"


Жүжигчин Женнифер Энистон ямар ч нөхцөлд хэрэгтэй, тохирсон үг олоод хэлчихэж чаддаг хүн. Ингээд түүний хайр сэтгэл, эрчүүд, алдаа онооныхоо талаар хэлсэн үгнүүдийг сонирхоцгооё. Elle US, Vogue US, Allure US, Marie Claire Australia-д өгсөн ярилцлагануудаас түүж авав. 

"Өнгөрсөн үедээ огт харамсдаггүй. Болоод өнгөрсөн бүх зүйл миний хувьд хичээл болж үлддэг"

"Ямар эрчүүд таалагддаг вэ гэж үү? Яг тийм залуу гэсэн шалгуур байхгүй. Би онгироо, зальтай, хөгийн, араар тавьдаг, муу гээд янз бүрийн залуустай найзалж байлаа. Эрчүүд ер нь сайхан. Би бүгдэд нь хайртай"

"Хайр дурлал дандаа хүлээж байгаагүй үед ирдэг"

"Миний амьдрал тоглосон кинотой минь яг адилхан өрнөдөг. Бүх юм "Сайн охин" (The Good Girl) киноноос эхэлж, "Цуурхал тарж байна" (Rumor Has It…)-д шилжсэн. Тэгээд "Араар тавьсны үнэ цэнэ" (Derailed), "Америк маягийн салалт" (The Break Up) кино гарсан. Харин одоо "Тохьтой томоотой эрд дурласан нь" кино байвал дуртайяа тоглоно шүү"

"Үлгэр хэзээ ч бүтдэггүй гэдгийг санаж ав. Амьдралд чинь бүх юм сайн сайхан болно гэж бүү найд. Хэт сайхан юманд итгэвэл өөрөө л хохирно"

"Хөөрхий Женнифер хайр дурлалд ямар азгүй юм бэ" гээд л хамаг сонин хэвлэл бичих юм. Харин ч би хайр дурлалд хэт азтай хүн. Тиймээ, би албан ёсны  нөхөргүй, 2 хүүхэдтэй амьдардаг. Хэрэв танд таалагдахгүй байгаа бол цаашаа хар. Надад сайхан л байна"

"Өөрийгөө хэт бодитоор хүлээн авахгүй байх нь миний хийх хамгийн дуртай ажил"

"Харамсан, гашуудах огт хэрэггүй. Болоод өнгөрсөн юм болоод л өнгөрсөн. Би амьдралынхаа бүх өөрчлөлтийг тэр чигээр нь хүлээн авдаг"

"Эрчүүд алга, найз залуугүй гээд уйлагнан гоншигнодог хүүхнүүдэд би дургүй. "Их хотын секс" кино надад таалагддаггүй. Би тэр бүхэнд итгэдэггүй"

"Өв тэгш дурлал гэж юу вэ? Эрх тэгш байдал, энэрэнгүй сэтгэл, үнэнч шудрага зан, инээд баясгалан, урам зориг"

"Амьдралаас тасрах гэж битгий хичээ. Би бусдаас холдох гэж хэт их хичээдэг байсан. Ганцаардаж суусаар маш их юм алдсан"

 

холбоотой мэдээ
1
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
2
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
3
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
"Pixar"-ийнхан кинон дотроо дараачийн бүтээлээ нууж ирсэн 20 гайхалтай баримт
2
18 цагийн өмнө
Эможитой холбоотой хэргээр шүүхэд хандах нь эрс нэмэгджээ
3
19 цагийн өмнө
3х3 сагсан бөмбөг: Монголын шигшээ баг Орос, Украинтай нэг хэсэгт орлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.04 103.229.123.122

Nice

0 Хариулах


Зочин 2019.01.04 103.229.123.122

HAHA

0 Хариулах