Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт

"Би удирдагч байх дургүй. Гэхдээ талбай дээр гараад хариуцлагыг өөртөө авдаг"


Өнөөдөр Германы шигшээ, Испанийн "Реал" багийн тоглогч Тони Кроос 29 нас хүрч байна. Ингээд түүнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болгосон амьдралынх нь дүрэм болон түүний тухай баримтуудтай танилцуулья.

Тони Кроосын амьдралын дүрэм 

"Хөлбөмбөг хэзээд миний амьдралд байх болно. Гэхдээ хааяа хөлбөмбөгөөс холдож, мартаж чаддаг байх хэрэгтэй"
"Заримдаа надад хөлбөмбөг хөгийн юм шиг санагддаг"
"Багт тэнцвэртэй байдал чухал. Гэхдээ бүгд хамт довтлоод, хамтдаа хамгаалж байх нь хамгийн чухал" 
"Би замналаа хэд хэдэн үед хуваадаг. Юпп Хайнкес намайг тоглож эхэлж байхад хамгийн чухал багш маань байсан. Харин Гвардиола намайг багийнхаа хамгийн чухал тоглогч болгосон. Миний тоглолт түүний арга барилд яг таардаг байлаа"

"Би "Реал"-д яг зөв үедээ орсон. Хэрэв хөлбөмбөгч гадаадын шилдэг багт ороод, байр сууриа олж чадвал, мэргэжлийн түвшинд нэг алхам ахиж байна гэсэн үг"
"Испанийн "Реал"-д шилжихээсээ өмнө би Германы гайгүй тоглогч, "Бавари" багийн олон шилдэг тоглогчдын нэг л байлаа.  Харин "Реал" багийн цорын ганц герман тоглогч болоод олны анхаарлыг татаж, Германд үнэлэгдэх болсон"
"Дэлхийн аль ч өнцөгт очсон манай фэнүүд байдаг. "Реал" багийг хаана ч хайрлан биширдэг нь сайхан хэрэг"

"Шави ямар тоглогч, ямар амжилтад хүрснийг бид бүгд мэднэ. Миний үеийн олон хөлбөмбөгч түүнийг харж, түүнээс суралцаж байсан. Шави бол хөлбөмбөгчийн хувьд ч, хүний хувьд ч үлгэр жишээ юм"
"Зидан, Гвардиола хоёр бөмбөг их эзэмших, бөмбөгөө алдаад хурдан буцаан авахыг баримталдгаараа ижилхэн. Харин багаа удирдах арга нь өөр. Зидан сэтгэлийн их хөдөлгөөнтэй бол Гвардиола илүү их зааварладаг. Миний хувьд тэдэнтэй ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа"
"Гвардиолагийн хийлгэдэг бэлтгэл маш сайн. Тэр тоглогч болгонтой харьцаж, түүнээс яг юу хүлээж байгаагаа уйгагүй тайлбарладаг"

"2012 оны Аваргуудын лигийн финалд "Челси"-д ялагдсан нь миний хамгийн хүнд ялагдал байлаа. Гэхдээ би одоо тэр тоглолтыг мартсан"
"Би ирээдүйгээ үргэлж төлөвлөдөг. Би мэргэжлийн түвшинд маш эрт буюу 17 настайгаасаа тоглож эхэлсэн. Дээд түвшинд 9 жил тоглолоо. Энэ маягаараа дахиад 6 жил тоглоод, сайн формтой үедээ зодог тайлна"
"Би 36 нас хүртлээ тоглодог хүмүүсийн нэг биш. Би сайн үедээ талбайг орхихыг хүсдэг"

"Роналду бол хөлбөмбөгөөр амьсгалж, амьдардаг хүн. Хэрэв тэр үдэшлэг, хүлээн авалтынхаа цагийг зөв сонгодог болчихвол бүр ямар ч өөгүй болно"
"Роналдугийн авьяас чадвар, уйгагүй хөдөлмөртэй нь сайхан хосолдог. Түүнтэй эн зэрэгцэх хөлбөмбөгч одоо байхгүй"
"Би талбайн төвд тоглох дуртай. Гэхдээ багт хэрэгтэй бол хамгаалалтанд ч тоглож чадна"

"Би удирдагч байх дургүй. Гэхдээ талбай дээр гараад хариуцлагыг өөртөө авдаг"
"Салхи даган эргэлддэг зүг чиг заагч шиг хүн биш гэдгийг минь хүмүүс мэднэ. Энэ үгийг би Испанийн хэвлэл мэдээлэлд хандан хэлж байна. Испанид ялж байхад бүх юм сайхан, харин ялагдаад эхлэхэд бүх юм хар, муу болон хувирдаг"
"90 минут тоглоод Өмнөд Солонгосын хаалганд гоол оруулж чадаагүй баг ДАШТ-ээс хасагдах нь зүйн хэрэг"
"Рамос бол харгис тоглогч биш. Манай багийн ахлагч Рамос байгаад би баярладаг"
"Манай баг сайн хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч, хаалгачтай. Гол нь өөртөө, багтаа итгэх чухал"

Тони Кроосын тухай 17 баримт

1. Түүний ээж Биргит БНАГУ-ын бадминтоны аварга хүн. 
2. Аав Роланд хөлбөмбөгийн хүүхдийн багийн дасгалжуулагч. 
3. Дүү Феликс нь Бремен хотын "Вердер" багийн тоглогч. 
4. Түүний гэргийг Жессика Фабер гэдэг. Тэд Леон, Амели гэсэн хүү охин хоёртой. 

5. 2007 онд өсвөрийн ДАШТ-ий Шилдэг тоглогчийн шагнал хүртсэн.
6. "Бавари" багийн бүрэлдэхүүнд 17 нас 9 сартайдаа анх тоглож, багийн түүхэнд нэрээ үлдээсэн. 
7. Юлий, Леннокс гэсэн хоёр нохойтой.
8. "Вердер" багийн хагас хамгаалагч Йоан Микуг хүндэлдэг. 

9. Дэлхийн шилдэг тамирчнаар Швейцарийн теннисчин Рожер Федерерийг нэрлэдэг. 
10. Покерт маш дуртай. 
11. Чөлөөт цагаа PlayStation тоглож, өнгөрөөх дуртай. 
12. Тоглолттой өдөр спагетти, тахиа болон цацагт хяруулын мах заавал иддэг.
13. Дэлхийн шилдэг цэнгэлдэх хүрээлэн бол Сантьяго Бернабеу, Сигнал Идуна Парк гэж үздэг. 
14. Аялахад хамгийн сайхан хотоор Барселона, Лондон хотуудыг нэрлэсэн. 

15. Тони Кроос Испанийн "Реал"-д тоглосон 9 дэх герман тоглогч. Түүнээс өмнө тус багт Гюнтер Нетцер, Ули Штилике, Пауль Брайтнер, Бодо Иллгнер, Бернд Шустер, Кристоф Метцельдер, Месут Озил, Сами Хедира нар тоглож байлаа. 
16. Баруун хөлөөрөө бөмбөг өшиглөдөг ч гар нь солгой. Зүүн гараараа тэр "Реал" багтай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан.
17. Кроостой гэрээ байгуулаад багийн ерөнхийлөгч Флорентино Перес "Кроосыг авсныг сонссон бол Ди Стефано их баярлах байсан" гэж хэлж байв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
2
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
3
2018.12.26
Нэгэн зургийн сонирхолтой түүх: Манан дундах тоглолт, 1937 он
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.