Хайх зүйлээ бичнэ үү

мин

Н.Түвшинбаяр СОНГУУЛЬД ч өрсөлдөнө, ОЛИМПДОО ч оролцоно

Сонгуулийн сурталчилгааны ажил 19 хоног учраас гайгүй байх аа


Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Баянхонгор аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар сонгож, мандатыг нь өгсөн мэдээ өнөөдрийн гол дуулианы нэг байлаа. Тэрбээр энэ тухайгаа “Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100 хувийн саналаар сонголоо... Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа... Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа оруулснаар ил болсон юм.

Тэгвэл тэрбээр үүний дараа Gogo.mn-д өгсөн ярилцлагадаа “Монголын ард түмэн гурав дахь олимпдоо зодоглох надад их итгэл хүлээлгэж байгаа. Мэдээж та бүхнийхээ итгэл найдварыг би алдахгүйн төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Сонгуулийн сурталчилгааны ажил 19 хоног учраас гайгүй байх аа” хэмээн ярьжээ. Эндээс үзвэл Рио-2016 олимпийн эрхээ аваад буй тэрбээр сонгуульд өрсөлдсөн ч гэсэн олимпод зодоглох нь хэвээр гэдэг нь тодорхой болж байна.

Тэрбээр -100 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлж “Рио-2016”-д оролцох эрхээ сар гаруйхны өмнө авсан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
2
3 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
3
4 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
48
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.