Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хошиказэ каратэ, Б.Ундрал “Зодоонч хөлбөмбөгч”-тэй тулалдана

“Зодоонт хөлбөмбөг” нь хөлбөмбөг, тулааны урлаг хосолсон спортын төрөл юм.


Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны ээлжит тэмцээн долоодугаар сарын 31-нд Токиогийн “Ариакэ Колизей” цогцолборт болох гэж байна. Хоёр сарын өмнө болсон тус холбооны “Starting over” тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцож, Төв аймгийн арслан Б.Дамба, түүний дүү Б.Амармэнд нар Африкийн бөхчүүдтэй халз тулалдсан билээ. Энэ удааийн тэмцээн “Way of the Samurai Final” нэртэй бөгөөд манайхаас мөн хоёр тамирчин оролцохоор болжээ.


Өнгөрсөн тэмцээнд Африкийн зулу үндэстний бөх Бонгинкоши Мадонсэраг хүнд цохилтоор ялсан Хошиказэ хэмээх Б.Амармэнд энэ удаад ОХУ-ын каратэгийн тамирчинтай тулна. 2014 оны күдогийн дэлхийн аварга Евгений Шаломаев холимог тулаанд ч хүч үздэг тамирчин. Нийт гурван удаа тулалдаж, бүх тоглолтоо цагаас нь өмнө хүнд цохилтоор дуусгаж байв. 1987 онд төрсөн. 188 см өндөр, 90 кг жинтэй. 2014 оны ДАШТ-ий финалд Японы шилдэг тамирчин, 120 кг жинтэй Номүраг дэвжээнээс гартал нь өшиглөн унагааж, тэмцээний шилдэг тамирчны шагнал хүртсэн. Энэ бүхнээс үзэхэд Хошиказэтэй нэлээд хатуухан самар таарсан байна.

Манай дараагийн тулаанч Хөвсгөл аймгийн начин, “Ширэн бээлий” клубын тамирчин Болдбаатарын Ундрал. 1989 онд төрсөн, 175 см өндөр, 87 кг жинтэй. Өнгөрсөн жил “Ганрюүжима” холбооны тэмцээнд оролцож, Японы тамирчин Китамүрад ялагдаж байв.

Энэ жил даагаа нэхэхээр ирсэн түүний өрсөлдөгч нь Италийн “Зодоонт хөлбөмбөг” спортын тамирчин Микеле Вержинелли аж. Мөн л хашир туршлагатай сайн тамирчин. 175 см өндөр, 84 кг жинтэй. Кик бокс суурьтай, ер нь тулааны урлагийн бүхий л төрлөөр хичээллэдэг, мэргэжлийн тулаанч. Кик боксоор 9 тоглож, 9 ялсан, мэргэжлийн бокст 19 тулаан хийж, 15 ялж, 1 тэнцэн, 3 ялагдсан, күнфүгээр 39 тулалдаж, 35 ялсан тамирчин. “Зодоонт хөлбөмбөг” гэхээр уншигчид гайхаж байгаа байх. 16 дугаар зуунд Италийн Флоренц хотод үүссэн хөлбөмбөг, тулааны урлаг хосолсон спортын төрөл юм. Жилд нэг удаа явагддаг тус спортын наадамд хөлбөмбөгчид биш тулаанчид бүтэн жил бэлтгэлээ базаан оролцдог. Европын хамгийн харгис спорт гэж нэрлэгддэг энэ тэмцээнд цохиж, өшиглөхийг зөвшөөрдөг тул бараг зүгээр л зодоон гээд хэлчихэд болно. Нэг баг 27 хүнтэй, торонд бөмбөг шидэж оруулан оноо авдаг ч харахад бөмбөг огт хамаагүй, зодолдоод байгаа мэт санагдана. Итали эрчүүдийн энэхүү эр зоригийн спортыг төлөөлж, Японд ирэх  Микеле Вержинелли бол 2006 оноос “Зодоонт хөлбөмбөг”-т оролцсон. Тэрбээр “Хэнтэй тулалдах нь надад сонин биш. Гол нь хүчтэй сайн тулаанч байвал сайн” гэж мэдэгдээд байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
39
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.