Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тавдугаар сарын спортын шилдэг гэрэл зургууд

Биднийг баярлуулж, гомдоож, заримыг нь уйлуулсан тэрхүү мөчүүд гэрэл зурагчдын хальсанд хэрхэн буусан бол?


“Рио 2016” олимпийн наадам эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдлээ. Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт олимпийн эрхийн тэмцээн явагдаж, Хойд Америкийн бейсбол, сагсан бөмбөг, хоккейн лигүүдийн плейоффын тоглолт, Европын хөлбөмбөгийн лигүүдийн сүүлийн тойргууд, сэргээшийн дуулиан гээд л их спорт биднийг энэ сард ч уйдаасангүй. Спортын хорхойтнуудыг баярлуулж, гомдоож, заримыг нь уйлуулсан тэрхүү мөчүүд гэрэл зурагчдын хальсанд хэрхэн буусан бол?


Катарын Доха. Тавдугаар сарын 6. Тулгууртай харайлтын тамирчин Кэти Нажетт (АНУ). Фото: Gettyimages.com/Warren Little


Мельбурн. Тавдугаар сарын 6. Австралийн хөлбөмбөг дэх шувуу. Фото: Gettyimages.com/Robert Cianflone


Английн хамгийн алдартай хот болсон Лестер. Тавдугаар сарын 7. Дасгалжуулагч Клаудио Раньери аваргын цомын хамт. Гэрэл зургийг REUTERS/Carl Recine/Action Images


Тавдугаар сарын 10. “Вест Хэм”-“Манчестер Юнайтед” багуудын тоглолт. “Болейн Граунд” цэнгэлдэх хүрээлэн дэх сүүлийн тоглолт. Фото: Gettyimages.com/Michael Regan


Лондон. Тавдугаар сарын 10. Усанд үсрэлтийн тэмцээн.  Фото: Gettyimages.com/Dan Mullan


АНУ-ын Орландо. Тавдугаар сарын 11. Их Британийн тамирчин Майк Гүди паралимпийн тэмцээн дээр. Түүний баруун хөлөн дээр “Би найзаа санаж байна” гэсэн бичиг бий. Фото: REUTERS/Carlo Allegri


Мельбурн. Тавдугаар сарын 15. Австрали хөлбөмбөгчдийн сүүдэр. Фото: Gettyimages.com/Scott Barbour/AFL Media


ОХУ-д болсон хоккейн ДАШТ. Тавдугаар сарын 16. Унгарын шигшээ баг хаалгаа баатарлагаар хамгаалж байна. Фото: РИА Новости/Игорь Руссак


Англи Лестер хот. “Лестер” багийн ялалтын жагсаалын үеэр хөгжөөн дэмжигчдийн барьсан “Бид Дринкуотерийг дэмждэг. Гэхдээ бид архи, дарс, шар айраг уух дуртай” гэсэн бичигтэй зурагт хуудас. Дринкуотер нь “Лестер” багийн хагас хамгаалагч Daniel Drinkwater юм. Фото: REUTERS/Tom Jacobs/Action Images


Тавдугаар сарын 17. Голланд мэргэжилтэн Луи Ван Галийн “Олд Траффорд”-той салах мөч ойртсоор л.  Фото: REUTERS/Carl Recine/Action Images


Берлин хот. Тавдугаар сарын 21. Германы цомын тэмцээний шигшээ тоглолт. “Бавари-“Дормунд” “Урвагч” Левандовскийг ширтсэн Ройсийн харцыг дахин нэг харна уу. Фото: globallookpress.com/imago/Camera 4


Тавдугаар сарын 21. Хосеп Гвардиола “Бавари”-тай салах ёслол хийхдээ ихэд бодлогошронгуй байгаа нь анхаарал татсан. Фото: REUTERS/Kai Pfaffenbach


Дахиад л Мельбурн, дахиад л австрали хөлбөмбөг. Гэхдээ энэ удаад эмэгтэйчүүд. Фото: Gettyimages.com/Scott Barbour/AFL Media


Урд хөршийн нийслэл Бээжин. Тавдугаар сарын 25. IBF холбоооны хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөөх тоглолт. Филиппиний Жон Каземиро Тайландын Амнат Руенроенгийг ялж байгаа нь Фото: REUTERS/Damir Sagolj


Ирландын Дублин. Тавдугаар сарын 27. Ирланд-Голландын шигшээ багуудын тоглолт. Куинси Промесийн аюултай үсрэлт. Фото: REUTERS/John Sibley/Action Images


Тавдугаар сарын 28. Монакогийн Гран При тэмцээн. Льюис Хэмилтон хаана уралдахаа сайн мэднэ. Фото: REUTERS/Eric Gaillard


Милан. Тавдугаар сарын 28. Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод хожлын гоол хийсэн Криштиану Роналдуг цамцны цаанаас нь ч таниж байгаа биз дээ. Фото: REUTERS/Stefano Rellandini

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
34
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.