Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

МакГрегор, Флойд Мейведер. Хэн нь “мундаг” вэ

Үнэтэй костюм, Rolex цаг, үсний засалт, хууз сахал гээд ирланд эр хаана ч, хэзээ ч ганган, хээнцэр.


Бид удахгүй “Эрин зууны тулаан” хэмээн нэрлэгдсэн супер нэгэн тоглолт үзэж магадгүй болоод байна. Дөнгөж саяхан л дэлхийн хамгийн алдартай хоёр тулаанчийн “зодоон” хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл, хоосон яриа мэт санагдаж байсан бол одоо бодит хэрэг болоход тун дөхөөд байна. Флойд ч энэ тоглолтыг ихэд сонирхож байгаа гэх бөгөөд хэрэв тэр мөнгөний үнэр авсан бол заавал хийдэг зарчимтай хүн билээ. “UFC” холбооны ерөнхийлөгч Дэйн Уайт Флойдоос утас хүлээж байгаагаа мэдэгдсэн бол Конор тулааны сурталчилгааны зурагт хуудсыг хэдийнэ урлан бүтээж, нэг үгээр хэлэхэд “нохойн дуу” ойртож байгаа бололтой.
Энэ удаад бид удахгүй халз тулалдаж магадгүй болоод буй хоёр тулаанчийн цол хэргэм, хөрөнгө мөнгө, унадаг хүлэг, дагуулдаг бүсгүйчүүдийг нь харьцуулан үзэх гэж байна. Анхаарлаа хандуулна уу!
Замналын эхлэл
Багадаа ядуу зүдүү, зовж явлаа гэж Флойд хэчнээн “бурлаа” ч гэсэн биднийг хуурч чадахгүй. Тэр бол боксын домогт гэрбүлийн удам тул хувь заяа нь бурхнаас шийдэгдсэн байсан. Сонирхогчдын боксын рингэнд хөл тавьсан цагаасаа л Флойд сэтгүүлчдийн анхаарлын төвд байлаа.


Харин Конор МакГрегор бол ёстой жинхэнэ нийгмийн хамгийн доод ёроолоос гарсан хүн. Нэг хэсэг тэр Дублиний захын хороололд ажилгүйдлийн тэтгэврээр амьдралаа залгуулдаг байв. Конор аавынхаа нэгэн адил ус түгээгч болох ёстой байсан ч тулааны урлагийг сонгосон юм. Тун эрсдэлтэй алхам байсан ч  МакГрегор амжилт олж чадсан.


Цол хэргэм
1996 оны Атлантагийн олимпийн хүрэл медальт, янз бүрийн жингийн тоолж баршгүй олон цол хэргэм, 49 тоглож, нэг ч ялагдаагүй гээд л Флойд шиг ялгуусан замналтай боксчин түүхэнд байхгүй. ESPN түүнийг сүүлийн 25 жилийн хамгийн агуу боксчноор нэрлэсэн.


Конорын амжилт Флойдынхоос даруухан нь мэдээж. “Cage Warriors”-д байхдаа тэр хоёр жинд дэлхийн аваргын бүс эзэмшиж, одоо “UFC” холбооны хагас хөнгөн жингийн аварга цолтой. Жозе Альдог 13 секундэд нас цохьсон нь тус холбооны аваргын төлөөх тоглолтын түүхэнд хамгийн хурдан ялалт болон тэмдэглэгдсэн. Альдо мэдээж Оскар Де Ла Хойя биш ч гэсэн чамлахааргүй амжилт биш гэж үү?


Шүтэн бишрэгчид
Флойд, МакГрегор хэн хэн нь алдар хүндийн оргилд гарсан тамирчид. Харин Instagram сүлжээний дагагчдын тоогоор Флойд хоёр дахин илүү.


Гэхдээ энэ нь Флойд илүү олон шүтэн бишрэгчтэй гэсэн үг биш. Зодог тайлсан тамирчны нэр алгуурхан мартагдаж эхэлдэг бол Конор МакГрегорын нэр сонин болгонд гарсаар байна.


Ганган тоглолт
Флойдыг уран сайхан тоглодоггүй гэж олон хүн шүүмжилдэг. Угаасааа түүний тоглолтын хэв маяг хамгаалалт тул яалтай ч билээ. Тэрбээр 49 тулааныхаа талаас бага хувийг хүнд цохилтоор ялж байсан.


Тэгвэл Конор холимог тулаанд байгуулсан 19 ялалтынхаа ганцханыг шүүгчдийн шийдвэрээр авч, 17-г нь хүнд цохилтоор дуусган, нэгд нь өрсөлдөгчөө боож унагаасан. “UFC” холбооны сүүлийн зургаан тэмцээний хамгийн үзүүштэй тулааны шагналыг тэр  авсан.


Хурц ухаан
Хурц хэл ам, хэний ч санаанд оромгүй үйлдлүүд нь Конорыг алдрын тавцанд гаргасан. Өрсөлдөгчөө орон гэргүй гуйлгачин хэмээн нэрлэж, Деннис Сиверийг тулааны өмнө “Миний хөлийн үнс, фашист аа” хэмээн жиргээгээр доромжилж байлаа.


Харин Флойд ам нээвэл аавыгаа ямар тэнэг хүн байсныг л ярьдаг. Өрсөлдөгчөө ч доромжилж өдөөд байдаггүй. Гэхдээ түүний энэ ажлыг Рожер өвөө нь амжилттай гүйцэтгэж ирсэн.


Хэл ам, хэрүүл шуугиан
Тулааны ертөнцөд Конорт дургүй хүн олон. Хэн нэгэнтэй нь тэр гар зөрүүлэн муудалцаж байсан бол ихэнх нь түүнд атаархдаг. Гэхдээ өдөр тутмын жирийн амьдралдаа тэр хэрэг өдүүлээд байдаггүй. Буу барьж, зураг авахуулсныг нь эс тооцвол Конор хууль дүрмээ дагадаг, үлгэр жишээч иргэн.


Харин Флойд эрүүгийн гэмт хэрэгтэн, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчигч. 2012 онд тэр гэрбүлийн хүчирхийллийн хэргээр шоронд 63 өдрийг өнгөрөөсөн юм.


Хэв маяг
Холимог тулааны урлаг сонирхогч хоёр хүний нэг нь профайл зургаа Конор болгосон байдаг. Зодоон, тулааны авьяастайдаа ийм амжилттай байгаа хэрэг биш. Харин түүний хувцаслалт, хэв маягаас болж тэр. Үнэтэй костюм, Rolex цаг, үсний засалт, хууз сахал гээд ирланд эр хаана ч, хэзээ ч ганган, хээнцэр.


Флойд гудамжны стильтэй. Костюм түүнд огт зохидоггүй. Тэгээд ч гадаад төрхөндөө анхаарал тавиад байдаг хүн биш. Харин халзан толгойныхоо үсийг нэг удаа 2000 доллараар засуулдаг гэнэ.


Бүсгүйчүүд
Конорын даруухан бүсгүй юу? Мейведерийн шаргал үст үү? Хүн болгоны сонирхол өөр ч Флойдийн бүсгүй олны сонирхлыг илүү татдаг.

Ерөнхийдөө Конор энд тэнд зугаалаад байдаг этгээд биш бол Флойд эмэгтэйчүүдийг гарын бээлий шиг л сольдог нэгэн. Энэ шаргал үстээс ч салаагүй байгаа гэсэн баталгаа байхгүй.


Машин унаа
Хэн хэн нь үнэтэй машины цуглуулгатай. Машиныг нь тоолон, нийт үнийг нь тодорхойлоод ялагчийг тодруулж болох ч энд нэг асуудал байна.

Флойд хувийн онгоцтой. Конор одоохондоо хувийн онгоцгүй тул ялалт Флойдод оногдож байна.


Мөнгө
Нэйт Диастай тоглоод Конор 4 сая доллар авсан мэдээ бий.

Харин Флойд Мейведер Филиппиний Пакьяог ялаад 280 сая доллартай болсон.

 

 
МакГрегор, Флойд Мейвезер. Хэн нь ялах вэ?
Флойд Мейвезер
Конор МакГрегор
Quiz Maker
 
 
 
 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
26
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.