Хайх зүйлээ бичнэ үү

мин

Домогт Мухаммед Али өөд болов

XX зууны шилдэг тамирчнаар нэрлэгдсэн М.Али хурд, эрчтэй тоглолтоосоо гадна шулуухан яриа, шударга зангаараа танигдсан нэгэн байв.


Домогт боксчин Мухаммед Али нас барсан талаар BBC мэдээлэв. АНУ-ын Аризона мужийн эмнэлэгт амьсгалын замын өвчнөөр эмчлүүлж байсан М.Али 74 настай байлаа.  

“Sports Illustrated” сэтгүүлээс XX зууны шилдэг тамирчнаар нэрлэсэн М.Али хурд, эрчтэй тоглолтоосоо гадна шулуухан яриа, шударга зангаараа танигдсан нэгэн байв.  "Хүмүүсийн сэтгэлд хэрхэн хоногшихыг хүсэх вэ" гэх сэтгүүлчийн асуултад “Хайртай хүмүүстээ хамгийн үнэнч хүний хувиар. Тэгээд сайн боксчин. Намайг ямар хөөрхөн байсныг дурдвал дургүйцэхгүй шүү” гэж хариулсан нь бий.

Тэрбээр энгийн нэг тамирчин байсангүй. Кассиус Клэй нэрээрээ тоглодог байхдаа 18-хан насандаа Олимпийн аварга болж, нэг ч ялагдал хүлээж үзээгүй Сонни Листоныг ялан дэлхийн аварга болсон түүхтэй.

Мухаммед Али хүний эрхийн төлөө тэмцэгч, энх тайвны элч, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтэн байв. 2005 онд тэрбээр АНУ-ын хамгийн өндөр шагнал болох Энх тайвны медалийг хүртсэн. М.Али буяны тоолшгүй олон ажилд оролцжээ. Гэвч энэ үеэр хажууд нь сэтгүүлч, зурагчин байхыг зөвшөөрдөггүй байж. "Өөрийгөө сурталчлахын тулд буяны ажил хийж байна гэж бодуузай хэмээн ярьдаг байлаа" хэмээн түүний менежер Жин Килрой дурсан ярьжээ. “1973 онд нэгдүгээр сарын нэг хүйтэн өдөр бид зурагт үзээд сууж байтал өндөр настай еврейчүүдийн асрамжийн газар санхүүжилтгүйгээс хаагдах гэж байгаа талаар мэдээ гарч байлаа. Анхааралтай үзэж суусан Алигийн царай хувирсныг ажиглаж билээ. Мэдээ дуусахад тэр сувагтай холбогдоод асрамжийн газрын хаягийг олоодох гэсэн. Дараагийн өдөр нь бид очиход Али хариуцсан хүнийг нь олоод шууд л 200 мянган ам.долларын чек бичээд өгчихсөн” хэмээсэн байдаг.

М.Али паркинсоны өвчинтэй 30 жил тэмцэлдсэн. Гэвч хэзээ ч сул дорой байдлаа харуулдаггүй байв. Өвчнөөсөө болоод гар нь салгалдаг болчихсон байхдаа 1996 оны  Атлантагийн Олимпийн наадмын нээлтэд оролцож, бамбарыг асаасан юм.  

1967 онд Вьетнамын дайныг эсэргүүцэн, оролцохгүй гэснээс нь үүдэн хүндийн жингийн аварга цолыг нь хурааж байв. Тэрбээр итгэл үнэмшлийнхээ төлөө шоронд ороход бэлэн хэмээсэн гэдэг. Ингээд дөрвөн жил тулалдаж чадаагүй М.Али 1971 онд рингэнд эргэн ирээд хамгийн алдартай гурван тулаанаа хийсэн. Жо Фрэйзер, Жорж Форман, Ларри Холмстой хийсэн гурван тулаан карьерынх нь оргил үе байв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Крис Кельми нас нөгчжээ
2
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
3
2018.12.28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай таалал төгслөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
3
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.