Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Оскар"-ын шагналд нэр дэвшигчид ямар бэлэг авдаг вэ?

Шоколадан чихэр тус бүрт 10 миллиграмм тетрагидроканнабинол (каннабисаас гаргаж авдаг бодис) агуулагдаж байгаа.


"Оскар"-ын шагналд нэр дэвшигчид ёслолын өмнө үнэтэй бэлэг авдаг билээ. Өнгөрсөн жил бэлгийн багц 400 мянган долларын үнэтэй байсан бол энэ жил зохион байгуулагчид "нарийлж", ердөө 100 мянган долларын бэлэг бэлтгэжээ. Гэхдээ тун өвөрмөц бэлэг бас байна.

Юуны өмнө хэлэхэд нэр дэвшигчид ёслолын өмнө сандарсан сэтгэлээ каннибастай чихрээр тайвшруулж болох юм байна. Нэр дэвшигч 25 хүн бүгд "Crescendo" хайрцагтай шоколад авна. Шоколадан чихэр тус бүрт 10 миллиграмм тетрагидроканнабинол (каннабисаас гаргаж авдаг бодис) агуулагдаж байгаа. Ёслолын ажиллагаа явагдах Калифорни мужид 2016 оноос каннабис хэрэглэхийг зөвшөөрсөн тул үүнд ямар нэг хууль зөрчсөн зүйл үгүй.

"Divine Assetsа"-гийн үүсгэн байгуулагч  Лэш Фэри "Калифорнид каннабис хууль ёсны болсонд бид их баярласан тул энэ шоколадыг бэлгийн багцанд оруулахаар шийдсэн. Гэхдээ жүжигчдэд анхааруулахад каннабис хэрэглэхийг зөвшөөрөөгүй мужид шоколадыг аваад явбал асуудалд орно шүү" гэж ярьж байна.

Мөн олс ургамлын хольцтой (Cannabis) чийгшүүлэгч тос, нүүрний тос өгөхөөс гадна MOTA хэмээх каннабис-клубын нэг жилийн гишүүнчлэлийн эрх бэлэглэх гэнэ.

Нэр дэвшигчдэд  "Mister Poop" компанийн 00-ийн бөглөө гаргагч "Emoji Mister Poop"  (баасны хэлбэртэй), сэтгэл зүйчээс үнэгүй зөвлөгөө авах эрх гэсэн өвөрмөц бэлэг бас  өгнө.

Брэндүүд "Оскар"-ын шагналд нэр дэвшигчдийн энэ багц шагналд орохын тулд 5-20 мянган доллар төлдөг. Бэлэг нь оддод таалагдаад, инстаграм хуудсандаа оруулбал том реклам болох билээ.

Багцад Калифорнийн "Golden Door" амралтад 7 хоног амрах бичиг (10 мянган доллар), Грекийн "Avaton Luxury Villas" элит амралтын газарт амрах эрх (нэг хоног нь 779 доллар), 6000 долларын Амазонк мөрний аялал, "Nest Seekers International" усан санд найзуудын хамт үдшийн хоол, ам цэвэрлэгч "Closys", спорт тэжээл "Optimum Nutrition", үсний фэн "10 Haircare", Нью-Йоркийн доктор Константин Васюкевичийн бүтээсэн залуужуулах хэрэгсэл "VidaHair Growth Natural Growth System", "Sue Phillips" үнэртэн орж байна.

Хамгийн их уншилттай
1
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
2
Өчигдөр
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
Өчигдөр
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
Өчигдөр
“Улаанбаатар” кино наадмын үзвэрүүд гурван кинотеатрт гарна
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
3 өдрийн өмнө
“Дамблдор” буюу жүжигчин Майкл Гэмбон 82 насандаа таалал төгсжээ
3
4 өдрийн өмнө
Өдөр тутмын амьдралдаа зав гарган дуртай зүйлээ хийх 8 АЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
0
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.