UBLife Logo
Newsfeed

Курт Кобейн: Унтарч үлдсэнээс шатаж дууссан нь дээр

Курт Кобейн: Унтарч үлдсэнээс шатаж дууссан нь дээр

Амьд сэрүүн байсансан бол өнөөдөр XX зууны агуу дуучин, хөгжимчдийн нэг, “Nirvana” хамтлагийн ахлагч Курт Кобейн 52 нас хүрч байх байлаа. Харамсалтай нь одоо тэр бидний дунд алга.АНУ-ын хөдөөний Абердин хэмээх жижигхэн хотын даруухан хөвгүүнийг орчин үеийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийнэ гэж хэн санах билээ. “Nirvana” 1980-аад оны сүүлчээр байгуулагдсан. Тэр үед борооны дараахь мөөг шиг л гарч ирдэг байсан бусад хамтлагаасаа нэг их тодроод байсангүй. Харин 1991 онд “Nevermind” цомог гарснаас хойш, дэлхий өөрчлөгдсөн. Дахин буцаж, хэвэндээ ороогүй.

Тэр рок хөгжмийн ертөнцийн хамгийн сүүлчийн  “Эмгэнэлт баатар”.

“9 настай байхдаа би рок од, эсвэл сансрын нисэгч, ерөнхийлөгч болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Би бусдаас онцгой гэдгээ шууд л ойлгосон”“Өөр шигээ хүн олохгүй гэдгийг ойлгоод би хүмүүстэй нөхөрлөхөө больсон”

“Найз гэдэг бол танил дайсан”“Би “The Beatles”-т дуртай ч Пол Маккартниг үзэн яддаг, “Led Zeppelin”-д хайртай ч Роберт Плантыг харахаас дургүй хүрдэг, “The Who” сонсдог ч Рожер Долтрид дургүй”

“Бид бүгд ганцаардмал. Хамтдаа байсан ч ганцаардмал”“Бейсболын фэнүүдтэй нийлснээс архичидтай нийлээд тамхи татаад сууж байсан минь дээр.

“Бүх юм өвснөөс болсон. Аюул хоргүй гэж бодож байсан марихуантай тамхи миний ой санамжийг алдуулж, мэдрэлийн системийг гэмтээсэн”“Хар тамхи бол цагийн дайсан. Ямар ч сайхан зүйл түүнд байхгүй”

“Надад бие хамгаалагч байхгүй. Гэхдээ шүүгээний дээд тавцанд цэнэгтэй гар буу бий. Би хүч чадалтай хүн биш. Гэрт буу, хутгатай хүн ороод ирэхэд зогсоож чадахгүй. Харин гэр бүлээ хамгаалахын тулд бодох юмгүй бүгдийг нь ална”

“Оддыг тайван орхи гэж хүмүүсийг ятгаад бүтэхгүй. Бага зэрэг ч гэсэн хүндлэл дээ. Эцсийн эцэст бид бүгд үхнэ. Одод ч бас”“Шоронд орлоо гэхэд ядаж гарын үсэг зурах ажлаас чөлөөлөгдөх сайн талтай”

“Хэрэв та муу хүн бол хойд насандаа ялаа болж төрөөд, баас идэх болно”“Би үхэхээс айдаггүй. Хүн үхэхэд сүнс нь үлдэж, аз жаргалтай амьдарсаар байдаг. Үхсэнийхээ дараа жинхэнэ амар амгалан болно гэдэг миний амьдралын гол итгэл найдвар юм”“Би хүмүүст юу бодож, сэтгэж байгаагаа мэдэгдэхийг хүсдэггүй. Миний дууг сонсоод ойлго”

“Ажлаа амьдралаар дүүргэ. Харин амьдралаа ажлаар дүүргэж болохгүй”“Хүн болгонд сайн чанар бий. Би хүмүүст хэт их хайртай. Тийм болохоор өөрөө гунигтай болдог”“Амьдрал гэдэг бол чиний бүтээж байгаа үгийн сүлжээ юм”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
9
0
4
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.