Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОХУ-ын 2 дахь тэрбумтан эмэгтэй Татьяна Бакальчук

Татьяна солонгос хүн ч Москвагийн ойролцоо төрж, өссөн.


Өчигдөр ОХУ 2 дахь долларын тэрбумтан эмэгтэйгээ "өлгийдөн" авлаа. "Wildberries" интернет дэлгүүрийн эзэн, 43 настай Татьяна Бакальчук ийнхүү албан ёсоор тэрбумтан боллоо.
Америкийн "Forbes" сэтгүүл энэ бүсгүйг хэдэн жил "ОХУ-ын хамгийн баян эмэгтэй" жагсаалтад оруулж байсан.  Татьяна ярилцлага өгөх дургүй тул түүний талаар баримт цөөхөн.

Wildberries-ээс өмнөх амьдрал


Татьяна солонгос хүн ч Москвагийн ойролцоо төрж, өссөн. Газопровод тосгонд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуульд элсжээ. Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хэсэг хугацаанд хувийн багшаар ажиллаж байв. 2004 онд анхны хүүхдээ төрүүлээд хэдхэн сарын дараа тэр ажилдаа эргэн орж байлаа. Тэр эхлээд Германы Otto, Quelle  каталогийн хувцсыг зардаг байж байгаад 2005 онд "Wildberries" компаниа байгуулжээ. Барааны агуулах байгаагүй тул гэртээ хамаг бараагаа хадгалдаг байсан гэдэг.

Хувийн амьдрал, бизнес

Татьяанагийн нөхрийн талаар мэдээлэл хомс. Ямар ч гэсэн радиофизикч мэргэжилтэй. Тэд 15 жил хамт амьдарч, 4 хүүхэдтэй болсон. Бизнест эхнэр нөхөр хоёр ажил үүргээ тодорхой хуваарилан авсан. Татьяна барааны сонголт, олон нийтийн сүлжээ, дотоод ажлыг хийдэг бол Владислав санхүүгийн дүн шинжилгээ, худалдан авалт, борлуулалтыг хариуцдаг. Гэхдээ компанийн хувьцааг бүгдийг нь буюу 100 хувь Татьяна Бакальчук эзэмшдэг тул хөрөнгө нь 2019 онд 1,2 тэрбум доллар болсон байна.

Амжилт


Бизнесийн анхны хөрөнгө юу байсан бэ гэсэн асуултад Татьяна хөдөлмөр, гэрбүл гэж хариулдаг. Амжилт олсон нууцаа баг, хамт олныг удирдах чадвар, худалдан авагчдын хэрэгцээг мэдрэх увдис гэж хэлсэн байна. Бакальчук өнгөрсөн жил "Forbes" сэтгүүлийн чансаанд 600 сая доллартай жагсаж байсан бол ийнхүү нэг жилийн дотор хөрөнгөө 2 дахин нэмэгдүүлж чаджээ.

Хамгийн их уншилттай
1
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
2
Өчигдөр
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
2023.09.22
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
3
2023.09.21
Индонез эмэгтэй гахайн мах идэж буй TikTok бичлэг оруулаад 2 жилийн хорих ял сонсжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
3 өдрийн өмнө
“Дамблдор” буюу жүжигчин Майкл Гэмбон 82 насандаа таалал төгсжээ
3
4 өдрийн өмнө
Өдөр тутмын амьдралдаа зав гарган дуртай зүйлээ хийх 8 АЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.