Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тунгаа “Natural” Kelly-тэй тулалдана

ОХУ-ын Марат Гафуровын эзэмшиж байгаа дэлхийн аваргын бүсийн төлөө тоглоход нэг алхам ойртох болно.


Монгол Улсын Гавьяат тамирчин, холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарлаа. Тунгаа ирэх сарын 2-нд Хятадын Аньхүй мужийн Хэфэй хотод болох “One: Dynasty of Champions” тэмцээний гол тулаанд хүч сорих болжээ. Өрсөлдөгч нь URCC-ийн 65.8кг-ийн аварга асан, Филиппин улсын тамирчин Эрик Келли буюу Eric “The Natural” Kelly.


Манай тамирчин өнгөрсөн тавдугаар сард Японы Бокү Котэцүг ялж, дэлхийн аварга цолоо эргүүлэн авахад алхам ойртсон. Түүний өрсөлдөгч Эрик Келли хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сард Малайзийн TING-д ялагдсан. Гэхдээ тэр холимог тулаанд 14 тулалдахдаа 12 ялж, хоёрхон ялагдсан хүчтэй тамирчин. Хэвтээ байдлаас тулалдахдаа гарамгай, 12 ялалтынхаа 9-д нь өчих, боох мэхээр ялж байсан. Гэхдээ 2012 онд UFC-ийн 70.3 кг-ийн анхны аварга Женс Палверийг хүнд цохилтоор буулган авсан, боксын техник ч муугүй тулаанч аж. Келли 2013 онд “ONE Championship” холбооны дэлхийн аваргын төлөө тулалдсан ч Филиппиний Хонорио Банариод хүнд цохилтоор ялагдаж байжээ. Харин Банариог Тунгаа 2014 оны тавдугаар сард ялж байлаа.
Энэ хоёр тамирчны хэн ялсан нь ОХУ-ын Марат Гафуровын эзэмшиж байгаа дэлхийн аваргын бүсийн төлөө тоглоход нэг алхам ойртох тул маш чухал тэмцээн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
27
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.