Хайх зүйлээ бичнэ үү

23 мин

Чойбалсангийн Хулан: Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ

Х.Чойбалсангийн гэр бүлийн гишүүдээс зээ охин Ч.Хулан анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө.


Нүхтийн зуслан. Том саруулхан байшин. Дээгүүр нь ах онгоцоо жолоодон нисэж өнгөрөх минутыг хүлээн ханын цаг руу байн байн харах бяцхан охин. Товлосон цаг яг болоход өөртэйгөө уралдах шахам хар гүйхээрээ гарахад онгоц Нүхтийн дээгүүр болзсон цагтаа ниснэ. Охин ахдаа амалсан ёсоороо гараараа далласаар онгоц далд орон ортол саравчлан харна. Цэцэрлэг амарсан зуны цагт охин орой болмогц “Маргааш ахтай хамт нисэх үү, эсвэл гэртээ үлдээд гараараа даллан үдэх үү” гэдгээ шийдэх хэрэг гарна. Тэр ахынхаа экипажтай хамт нисэхдээ илүү дурлах боловч ингэхийн тулд үүрээр сэрж ахтайгаа хамт гарах ёстой. Бяцхан охин өглөө Улаанбаатараас аль нэг аймгийн төв рүү нисээд үдэш Буянт-Ухаадаа газардах нь олонтаа. Гэвч хааяа нойрмоглон үлдсэн үедээ ийнхүү зусландаа онгоц хүлээн өнждөг байв. Охиныг Чойбалсангийн Хулан, ахыг нь Чойбалсангийн Нэргүй гэдэг. 1985 оны зуны эл дурсамжийг Ч.Хулан өгүүлж байна. 

Ч.Хулан ээжийнхээ ах Ч.Нэргүйг огт нэрээр нь дуудахгүй, зүгээр л “ахаа” гэнэ. Гэртээ хариад л уулзах амьд сэрүүн хүний тухай ярьж байгаа мэтээр халуун дотноор өгүүлэх юм. Би гэж хар сэргүй амьтан төрсөн сэтгэгдлээ хээвнэг хэлж орхитол харин тэр яг жаахан охин шиг том том нулимс унагачихсан сууж байлаа. “Сэтгэл дотор ээжийн минь хамт гүн тод оршдог ахынхаа тухай дурсамжийг тэр бүр онгичин уудалж ил гарган ярьж байгаагүй юм аа. Би дандаа боддог. Үргэлж санадаг. Миний хүүхэд нас дурсамж дүүрэн жаргалтай өнгөрсний учир шалтгаан нь, ээж, эгч бид гуравт аавын оронд аав болсон хүн нь, миний хувьд жинхэнэ баатар минь ах л байж дээ” хэмээв.

Чойбалсангийн Хулан бол БНМАУ-ын өрлөг жанжин, улсын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд асан Хорлоогийн Чойбалсангийн зээ охин. Олимпийн гудамжны уулзвар дахь хар шилэн барилгын 15 давхарт нээгдээд сар гаруйхан болж байгаа итали маягийн IL CAVALLO ресторанд Ч.Хулан биднийг угтлаа. Инээмсэглэсэн эелдэг төрх, дөлгөөхөн харцтай бүсгүй. Тэрбээр 19 жилийн өмнөөс ХБНГУ-ын нийслэл Берлинд байнга оршин сууж буй. Улаанбаатарт түр ирээд байгаа бөгөөд суугаа газар руугаа намар оройхон буцах хүртлээ уг ресторанд үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажиллаж байгаа аж. Ингээд бидний яриа түүний хүүхэд насны дурсамжаар эхэлсэн юм. 

-Би бол Х.Чойбалсангийн охин Ч.Сувдын бага хүүхэд. Бид эхээс хоёул байлаа. Миний газар дээрх цор ганц хайрт эгч Ч.Халиун өнгөрсөн онд 50 нас ч хүрч амжилгүй өвчний улмаас өөд болсон юм. Эгч минь нэг охинтой, би дүүдээ хэсэг хань болъё уу гээд, бас эгчийнхээ үүсгэн байгуулсан “Чойбалсан” сангийн үйл ажиллагааг эмхэлж цэгцлэх талаар төвлөрөх ч хэрэгтэй болоод Улаанбаатарт ирээд нэг сар болчихлоо. Дүүг минь Д.Бишрэл гэдэг, бид хоёр одоо миний эмээ Б.Гүндэгмаагийн өвөөгөөс хойш хоёр хүүхдээ өсгөж өндийлгөсөн, бас эгч бид хоёрын төрж өссөн 40 мянгатын 7 дугаар байрандаа төвхнөсөн. Чойбалсангийн гэр бүлээс үлдсэн хүмүүсийн хувьд өвөө, эмээгийнхээ голомтод дүүтэйгээ байх, дурсаж бодох ийм нэгэн үе надад тохиолоо. Дүү бид хоёр тэврэлдээд л, уйлалдаад л ярина шүү дээ.

-Ой тойнд хадагдаж үлдсэн бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юү?

-Ах надаас “Маргааш хамт нисэх үү” гэж асуухад “Тэгье” гэж хариулаад хаашаа ч юм нисээд орой гэртээ ирдэг байсан маань санаанаас гардаггүй юм. Бид хоёр гэгээ ороогүй харуй бүрийгээр босож гэрээс гараад автобусанд сууж аваад “Буянт-Ухаа” орно. Ингээд л Ховд, Увс, Завхан гээд олон аймаг руу ниссэн. Ах гэртээ байх үедээ хоккей их үзнэ ээ. Хөлөө жийгээд диван дээр суухад нь би дэргэд нь ч биш, өвөр дээр нь ч биш, жийсэн хөлөн дээр нь суучихна. Дандаа л тэгж суусан байдаг минь санаанд тодхон үлдэж. Хэрэв намайг өөр өрөөнд байвал ах “Хулаан” гэж дуудна. Хөл дээрээ суулгаад зурагт харах гэж байгаа нь тэр. Дуудахаар нь гүйгээд ирэхэд долоовор хуруугаараа зангах хөдөлгөөн хийвэл үнсний сав дөхүүлээд өгөөч гэж байгаа юм. Бид хоёр бие биенээ тун ч түвэггүй ойлгодог байж. Гадаа тоглож байвал салхивчаар ээж дуудна. Ороод ирэхэд ах хамт хоккей үзэх гээд намайг хүлээчихсэн сууж байна даа. Манайх голдуу мах чанаж, лапша хийж иднэ. Баяраар буузаа хийнэ. Харин ах загасанд явж ирэхээрээ орос аргаар хачин сайхан загас шарж өгөх нь мийний баяр байлаа. Бас намар Ховд руу нисэж ирэхээрээ том шуудай дүүрэн тарвас авчирна. Түүнээс нь бид орцныхоо айлуудад тараагаад л. Миний хувьд Чойбалсангийн хүү Нэргүй гэдэг хүн ээжийн минь амин хайртай ах, миний өвөөгийн оронд өвөө, аавын оронд аав минь байлаа. Ах тэтгэвэрт гарчихаад сэтгэлээр их унасан санагддаг. Хааяа балгана аа. “Ах нь тэнгэрт нисэж чаддаггүй юм гэхэд газарт жолоо барина аа” гээд Японы эрдэмтдийн экспедицэд хоёр ч зун жолоочоор ажилласан. Ах минь олонтой хүн байсан юм. Нисэхэд хамт ажиллаж байсан үеийнхээ хүмүүсийн дунд нэр хүндтэй гэж. Ахтайгаа хамт явахад танихгүй, мэдэхгүй хүнгүй. Бүгд мэндлээд л. Найз нөхөд, шавь нар нь манайд ирэхэд жигтэйхэн баяр болж хөөрцөглөнө. Гавьяат нисэгч болно гэдэгтээ итгэлтэй байсаар мөнх бусыг үзсэн болов уу гэж ээжийнхээ ярианаас ойлгож үлдсэн.

-Хэдийд нас барсан юм бэ?

-1996 онд. Ах өвдөж зовоогүй ээ. Бид хоёр зурагт үзээд сууж байлаа. Тэр үед эгч Германд, охин нь бидэнтэй үлдсэн байлаа. Дүүгийн дугуй эвдэрчихээд, ах намайг хоёулаа засъя гээд өндийсөн юм. Тэгээд л унасан. Түргэн тусламжийн эмч ирэхэд амьсгал хураасан байсан. Ээж минь тэр явдлаас нэг жилийн өмнө хорт хавдар туссанаа мэдсэн юм. Ах энэ оношийг сонссоноосоо хойш “Муу дүү минь” гээд санаа нь ихэд зовдог, уймарч шаналдаг болчихоод байсан үе л дээ. 

-Харин ээж тань..?

-Ахыг өнгөрснөөс хойш нэг жилийн дараа 1997 онд 53-хан насандаа бурхан болсон доо.

-Ээжийнхээ тухай ярихгүй юү?

-Ээж минь МУИС-ийн франц хэлний анги төгсөөд ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан байлаа. Ардчилсан хувьсгал ялж, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөн Х.Чойбалсангийн нэр хүнд муудмагц ээжийг ажлаас нь шилжүүлж, номын санч болгосон. Аавынх нь тухай дан хар мэдээллүүд нийгэмд тархаж, хэлмэгдүүлэлтийн гол буруутан эзэн бие нь гагцхүү Х.Чойбалсан болж, хүмүүсийн үзэн ядалт буцлахад үр хүүхдэд нь мэдээж ямар сайн байх билээ. Угийн даруу төлөв, үг дуу цөөтэй ээж минь тэр үеэс бүр ч дотогшоогоо нэгэн болж хувирсан. Сайхан царай зүс нь гундаж, нүдэн дээр минь маш хурдан өтөлж байлаа. Эдгэшгүй өвчин эмгэг туссан нь ч сэтгэл санааны гутралаас нөлөөлсөн болов уу гэж би боддог юм. Ээжийгээ өнгөрөхөд би 17 настай үлдсэн. Эгч маань сурлага сайтай, дунд сургуулиа алтан медальтай төгсөөд Германд дээд сургуульд явж, дүүргээд тэндээ ажиллаж амьдардаг болсон байсан юм. Тэгээд эгч минь намайг дунд сургууль төгсөхөд өөр дээрээ авснаар миний хувь заяа нэг л мэдэхэд Герман улстай холбогдоод одоо 20-иод жил болжээ.

-Эгчтэйгээ та хоёр ямаршуу хүүхдүүд байв. Танай ээж, ах хоёр ямар хүмүүс болгож хүмүүжүүлэхийг хичээдэг байсан бол?

-Намайг найман сартай байхад эмээ маань өөд болж, ээжийн нуруун дээр гэр орны бүх ажил ирсэн гэдэг. Манай эмээ их ажилсаг, нямбай хүн байж, хүү охин хоёроо гэрийн ажил хийлгэдэггүй, улсын ажлыг л хичээ гэж захьдаг байсан гэсэн. Манай эгч намайг бодвол илүү эрх танхил, хичээл номондоо ч сайн гэж жигтэйхэн хүүхэд байсан юм болов уу даа. Ээжид шийтгүүлж байсныг нь огт санадаггүй юм. Ээж маань ямар чанга дуугаар загнаж, зандрах ч биш дээ. Харин намайг шийтгэхээр бол буланд сандал өргүүлж зогсоодог байсан. Төд удалгүй л “Одоо ойлгосон уу” гэхээр нь “Ойлгосоон ээж ээ” гэхээр сандал буулгуулна. Ах бол яах ч үгүй. Аашилж загнах ч үгүй, эрхлүүлж нялуурах ч үгүй. Бидний хүмүүжлийг зүгээр л ээжид даатгадаг байсан санагддаг. Ер нь одоо эргээд бодоход өвөө маань бас ах цэргийн хүмүүс байсан болоод ч тэр үү, манай гэрийн соёлд цэргийн гэмээр сахилга бат анзаарагддаг байжээ. Хэн нэг нь унтаж байх үед өрөөний гэрэл асаахгүй, шивэгнэж ярина, чимээ гаргахгүй өлмий дээрээ явна. Хоол унд идэж дууссан бол аяга тавгаа ширээн дээр орхиж босохгүй гэх мэт. Наад захын жишээ шүү дээ. Ээж, ахынхаа буянд гэрийн хүмүүжил сайтай, даруулгатай, дэгтэй өссөөн. Тэдний маань эгч бид хоёрыг хүмүүжүүлсэн арга барил Чойбалсан аав, Гүндэгмаа ээжээсээ л өвлөсөн хэрэг байх даа. 

Миний санаанд тод үлдсэн нэг дурсамж байдаг нь цэцэрлэгтэй холбоотой. Би өглөө босоод гэрийнхээ хажууд байх цэцэрлэгтээ өөрөө гүйгээд оччихдог байсан. Үүдээр оруутаа шал худлаа уйлна аа. Тэгэхээр багш чихэр өгдөг байхгүй юу. Чихрээ аваад дуугүй болно. Уг нь цэцэрлэгт дуртайдаа өөрөө явж очоод байгаа хүн шүү дээ. Цэцэрлэг тарахад би ихэвчлэн манаачтайгаа үлдэнэ. Ээж оройтдог учраас тэр л дээ. Тэгээд ээжийг ирэхийг хүлээхгүй, манаачаа ухуулж байгаад ганцаараа харина даа. Ээж ажлаас ирэхэд би гэж хав халтар хүн байрны гадаах тоглоомын талбайд байж байдаг. Би нэг хэсэг зураггүй цагаан футболк, хамбан шар юбканаас огт салаагүй. Ой тойнд мөнхөртөл өмссөнийг бодоход бараг элтэл нь өмссөн шиг байгаа юм. Ээж оройд миний юбка, цамцыг угаана, би өглөө нь өлгүүрээс углаад л гарна. Гэтэл эгч минь их цэмцгэр охин байсан. 

-Ээж тань аав, ээжийнхээ талаар дурсан ярьж байснаас бидэнтэй хуваалцахгүй юү?

-Ээжийг наймхан настай байхад аав нь таалал төгсөж, ээж Б.Гүндэгмаа, ах Ч.Нэргүйн хамт үлдсэн байгаа юм. Аав нь бөөрний хорт хавдраар өвдөж, Кремлиэс ирж эмчлүүл гэсэн байдаг. “Аав хойшоо явахдаа эргэж ирэхгүйгээ мэдэж байсан байх” гэж ээж хэлж байсан. Хойно оччихоод өвөө “Надад нэг л өөр тариа хийгээд байна” гэж эмээд хэлэхэд нь хамт явсан комиссараар нь яг ямар үйлчилгээтэй эмчилгээ хийж байгааг асуулгахад орос эмч нар тоймтой зүйл хариулаагүй гэж эмээ хожим ээжид хэлсэн гэдэг. Эмээ маань өргөмөл хоёр хүүхдэдээ төрснөөс ч илүү халамжтай сайхан ээж нь байсныг ээж надад тухайлан дурсан ярьдаг байсан. Ах маань надтай юугаа ч ярих вэ дээ. Надад ярьсан хамгийн хөөрхөн дурсамж нь гэр бүлийн зургийн цомог үзэж суугаад нэг зураг заан “Ах нь багадаа аав, ээж хоёртойгоо Сочид амарч байгаа нь” гэсэн тайлбар л юм даа, хөөрхий. Надад тэдний маань ярьснаас өвөө, эмээгийн талаар ийм л бүүр түүрхэн дурсамжууд л үлдсэн. Ээж, ах хоёрыгоо өнгөрөхөд би бас л бага, 17 настай байж. Ярих ёстой нь яриагүй, асуух ёстой нь асуух ухаанаа олоогүй л үлдэж. Хүн ер нь хэн ч бай, нас нь бага гэж гололгүй үр хүүхдэдээ өөрсдийнхөө тухай хэлж, ярьж өгмөөр юм гэж бодогдсон. 

-Ээжид тань Х.Чойбалсангийн талаар ярихаас, үр хүүхдэдээ илүү ойр таниулахаас айж болгоомжлох шаардлага байсан болов уу?

-Үгүй дээ, яалаа гэж. Хэрэв тэгж айж болгоомжилдог байсан бол эгч бид хоёрыг өвөөгөөр овоглоно гэж үү. Эгч бид хоёр уг нь ээжээрээ овоглодог байв. 1988 онд өвөөгийн үйл хэргийг мартаж, сайн муу алинаар ч дурсахаа больсон үе л дээ. Амралтын өдөр байсан санагдана. Шүүгээ саваа эмхлэхээр нэг шургуулга таттал аман дээр нь бичиг баримтууд байна. “Ээж, энэ юун бичиг вэ” гэтэл ээж “Өө, ээж нь та хоёрт яг хэлэх гэж байсан юм” гээд биднийг Чойбалсан овогтой Халиун, Чойбалсан овогтой Хулан болгосноо учирласан. “Яагаад” гэхэд “Чойбалсан овогтой ах, ээж хоёр чинь мөнх амьдрах биш. Цаг хугацаа өнгөрөх тусам өвөөг чинь хүмүүс мартаж байна. Тиймээс та хоёр ямар хүний үр сад гэдгээ ямагт санаж, дээдлэх ёстой. Чойбалсангаар овоглосон хүн нэр төрөө зөв авч явдаг юм шүү” гээд ээж нэг зүйлийг маш хатуу захьсан. Тэр нь “Болж өгвөл олны өмнө бүү гар. Энгийн амьдраарай” гэсэн захиас. Бид хоёрт аавынхаа овгийг өгөх л гэж өгсөн хэрнээ олны нүд чих, хэл аманд буруу зөрүү өртөх вий гэхдээ эх хүний хувьд эмээн захьсан хэрэг байх. 

-Ч.Нэргүй гуай үр хүүхэдгүй хүн байв уу?

-Залуухандаа нэг орос эмэгтэйтэй ханилж охинтой болсон юм билээ. Ах охиндоо дүү охиныхоо нэрийг өгсөн. Гэхдээ ээж минь Сувд бол харин ахын охиныг Сувдаа гэдэг. Ах Сувдаа эгчийг багад ээжээс нь салж, бидний хооронд ямар ч харилцаагүй болж хөндийрсөн нь харамсалтай. Нэг сонин зүйл гэвэл, ахын охин ааваараа биш, Чойбалсангийн Сувдаа гэж өвөөгөөр овоглосон байдаг юм билээ.Сувдаа эгчийг Германы Лайпцихийн их сургуульд монгол хэлний багшаар ажилладаг гэж сураг дуулдсан. Уулзахыг хүссэн боловч тэр хүсэхгүй байгаагаа хүнээр уламжилсан даа. 

-Х.Чойбалсан гуайн нэг ач, хоёр зээ охин бүгд өвөөгөөрөө овоглосон байдаг нь тун сонин түүх юм?

-Тийм ээ. Ах, ээж хоёр ядаж үр хүүхдэдээ мартуулахгүй гэж адилхан бодсоных болов уу. Манай гэрт нэг сонин яриа саяхан болсон шүү, бас. Би нэг охинтой, түүнийг маань Ц.Аяана гэдэг. Одоо 12 нас хүрэх гэж байна. Нөхөр бид хоёр хэдэн жилийн өмнө охинтойгоо Жэки Чаны тоглосон “Skiptrace” киног үзэж байтал гол дүр манай Монголын хилийн хаалган дээр хүрч очдог хэсэгт өвөөгийн зураг гардаггүй юү. Гэтэл охин маань “Ээж ээ, би таны өвөөг түүхэнд нэрээ үлдээсэн мундаг хүн гэж мэднэ л дээ. Гэхдээ бүр Жэки Чаны кинонд гарна гэж санасангүй. Би яагаад таны овгийг авч болохгүй гэж” гэлээ. Хүүхдийн л яриа юм даа. Гэтэл манай хүн “Болохгүй зүйлгүй” гэхэд нь би нээрэн яах бол гэж бодож үзсэн шүү. Яахыг өөрөө арай том болж байгаад шийдэж болох биз ээ. 

-Танд Чойбалсан овгоосоо болж ч юм уу, ер нь хэлмэгдүүлэлт үйлдсэн хүний үр удам гэх байдлаар бусдаас сөрөг хандлага илэрхийлэх явдал тохиолдож байв уу?

-Намайг хүлээж авахгүй байсан ч буруутгах аргагүйгээр хэлмэгдэлтэд өртөж хохирсон хүний үр садтай би гэрлэсэн. Миний хадам ээжийн өвөг эцэг 37 оны хэлмэгдүүлэлтээр амь насаа алдсан юм билээ. Гэтэл тэд намайг “Хамгийн хайртай бэр минь” гэдэг. Миний нөхөр Х.Цэнгүүн улс төр судлаач хүн л дээ. Одоо бол Берлиний Цельндорф дүүргийн захиргаанд алба хашиж байгаа. Бид заримдаа улс төрийн хэлмэгдүүлэлтийн сэдвээр ярилцана аа. “Хулаан, өвөө чинь муу хүн биш шүү. Түүхийн хуудас эргэхэд ямар ч улс оронд салхи шуурга дэгддэг. Тэр үеийн маршалд Монголынхоо тусгаар тогтнолыг авч үлдэхийн тулд большевик Зөвлөлттэй өөрөөр ярих боломж байгаагүй. Илүү чухал, том зорилгодоо хүрэхийн тулд хэлмэгдүүлэлт хийхээс аргагүйтсэн л хэрэг. Түүнээс биш чиний өвөө өөрөө буддын шашны хүмүүжилтэй байж хүн алах дуртайдаа тааралдсан болгоноо хорооно гэж юу байх вэ” гэдэг юм. Би ч үүнтэй санал нэг байдаг. 

Хоёр жилийн өмнө манай ангийнхан дунд сургууль төгссөний 20 жилийн ойгоо тэмдэглэхэд хичээлийн эрхлэгч Гүрбазар багш маань надад “Манай нэгдүгээр сургуулийг чиний өвөө Хорлоогийн Чойбалсан үүсгэн байгуулсан түүхтэй. Тиймээс чи зээ охиных нь хувьд хонхоо цохиод ангийнхнаа дотогш дагуулаад ороорой” гэсэн. Энэ мэт өвөөг минь гэх хүндлэлийг хүртэж л явдаг. Бүр маш сонин явдал Германд 2001 онд надад тохиолдсон юм байна шүү. Математикийн хичээл заадаг багш миний нэрийг анх сонсоод их гайхдаг юм. “Чойбалсан гэж ямар танил нэр вэ, хачин юм аа” гээд л. Тэгээд би Монголоос ирснээ, өвөө маань хэн болохыг дөнгөж хэлж эхэлтэл “Та их азтай хүн юм. Хүн болгоны нэр түүхэнд үлддэггүй учраас удам судартаа гялайж яв. Миний уншиж судалсан хүн байна аа” гэв. Би математикт муугүй ч яаруу түргэнээсээ алдаа гаргачихна. Тэгээд шалгалтын материалаа хураалгахад тэр багш гүйлгэж хараад л “Чойбалсан та суу. Дахиж хар” гээд алдаагаа засах боломж олгоно. Намайг Чойбалсангийн зээ байсны төлөө заавал сайн дүн өгөх гэдэг герман хүний сэтгэлийг бас би мэдэрч, өвөөгөөрөө хүний нутагт ч бахархаж л явлаа. Харин цаг төр солигдоход ээж, ах хоёрт маань л их хэцүү байсан байх даа. 

-Ээж тань амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хоёр охиндоо юуг захьсан бэ?

-Эгчид дүүгээ 25 нас хүртэл нь дэргэдээ байлган харж хандахыг гуйсан. Эгч маань Германд өндөр боловсрол эзэмшээд, хэдий хүний газарт боловч ажил эрхэлдэг, дажгүй амьдардаг болчихсон байсан учраас харьцангуй санаа амар байсан болов уу гэдэгт итгэдэг. Ээж минь надад өвдөхөөсөө ч өмнө дандаа хэлдэг, тэр нь намайг насан туршид дагаж байгаа сургааль юу вэ гэвэл “Хүнд юу ч тохиолдсон сэтгэлзүйн бэлтгэлтэй бай, хүмүүстэй ялгалгүй харилц” гэж. БНМАУ-ын Ерөнхий сайд, өрлөг жанжны охины хувьд ээж минь аавыгаа амьд ахуйд гоё харшид амьдарч, тусгай хангамж, үйлчилгээ эдэлж, богино хугацаанд боловч хэн хүний үзээд байдаггүйг мэдэрч үзсэн учраас өнөөдрийн амьдрал маргааш үгүй болдгийг хар багаасаа маш сайн ойлгож. Хожим социалист системд Х.Чойбалсангийн алдар суу бөхөөгүй байх үед ч бишгүй л хүндлэлийг хүртэж яваа биз. Харин цаг үе өөрчлөгдсөний дараа ээжийг минь салахгүй дагаж найзалдаг олон хүн нүүр буруулахад ээж маань ойлгож хүлцсэн. Тиймээс эгч бид хоёрыг хүнийг дээр, доор гэж ялгалгүй сайн хүмүүстэй сайхан нөхөрлөхийг захиж сургасан даа. 

-Танд ээжээр тань дамжин уламжлагдаж ирсэн өвөөгийн тань эдэлж хэрэглэж байсан түүхэн зүйлс юу байдаг бол?

-Дээр үеийн зузаан хавтастай дөрвөн альбом дүүрэн гэрэл зураг бий. Хүмүүс янз бүрийн арга хэмжээнд хэрэглэчихээд өгье гэж авч явчихаад буцааж авчралгүй цөөрсөн гэж ээж хэлсэн болохоор би одоо нандигнан хадгалдаг. Ихэнх зураг нь монгол бичгээр бичсэн тайлбартайгаа гээч. Ээжийг амьд байхад манайд нэг өвөө ирж монголоос кирилл үсэг рүү буулгаж өгсөн юмдаг. 90-ээд оны эхээр манайд хулгай орж, өвөөгийн авдрыг эвдээд эмээгийн хадгалж үлдсэн хэдхэн дээл, дотуур цамцыг нь аваад явахдаа маршалын нэг погооныг нь үлдээсэн байсан. Ээж минь тэгэхэд ихэд харамсаж билээ. Үе үе гаргаж ирээд харахад нэг их сайхан байдаг байж л дээ. Өвөө, эмээ хоёр маань унтдаг байсан төмөр толгойтой хос ор, авдар, агар гэлүү, зандан модоор хийсэн шүүгээг ээжээсээ хойш би хадгалж байна. Өвөөг нас барсны дараа өөрсдийн ор, авдар, шүүгээнээсээ бусад эдэлж хэрэглэж байсан бүх зүйлсээ сууж байсан 30 дугаар байрандаа үлдээгээд гарсан гэж ээжид эмээ хэлсэн байдаг. Өвөө гадаадын Элчин сайд нараас хувьд нь бэлэглэсэн дурсгалын зүйлсийг улсад тушаачихдаг байсан юм билээ. 

-Надад яг таг баримт байхгүй ч асуухыг маш их хүссэн асуулт байна л даа. Ч.Нэргүй гуайг Х.Чойбалсангийн төрсөн хүүхэд гэх яриа байдаг юм билээ. Ээж тань энэ талаар дурсаж байв уу?

-Ээж маань эгч бид хоёрт энэ талаар тухайлан ярьж хэлсэн нь үгүй ээ. Гэхдээ бид сонссон. Ээж минь ч бас төрсөн охин нь мөн юм байна гэж ойлгож болохуйц мэдээллүүд бидэнд байдаг юм. Өвөө маань албан ёсоор гэрлэсэн Б.Гүндэгмаа эмээ маань хүүхэд төрүүлэх боломжгүй байж. Тэгээд хоёр хүүхэд үрчлэн авч өсгөн хүмүүжүүлсэн нь бидний ах Ч.Нэргүй, бидний ээж Ч.Сувд гэх албан ёсны түүх байдаг. Ахыг тухайн үеийн хүмүүс бараг л бүгд шахам Х.Чойбалсан гэр бүлээс гадуурх харилцаанаас төрсөн хүүгээ өөрөө үрчилж авсан юм гэнэ хэмээн ярьдаг байж л дээ. Үнэндээ ахын идэр залуугийн зургийг үзвэл өвөө л харагддаг. Харин бид яагаад ээжийгээ ч бас өвөөгийн төрсөн охин гэж бодоход хүрсэн бэ гэвэл өвөөгийн ойр ажиллаж байсан цөөн хүмүүсээс тэгж ойлгож болох мэдээллүүд шууд бусаар цугладаг байсан юм. Улаанбаатарт үйлдвэр комбинатууд олноор байгуулагдаж байх 1940 оны үест олон залуус хот, хөдөөгөөс ирж ажиллах болж. Тэр үед өвөө үйлдвэрт ажилладаг, маш үзэсгэлэнт нэгэн бүсгүйтэй нууцаар учирсан гэдэг. Ээжийг тэр эмэгтэй төрүүлээд төрсөн эцэг Х.Чойбалсанд өргүүлсэн ч гэдэг. Намайг 7-8 настай байхад ээж дагуулаад нэг жижигхэн биетэй эмээгийнд 2-3 удаа очиж уулзсан юмдаг. Би хүүхэд байсан болохоор чихэр жимс эргүүлээд ээж юун эмээтэй яах гэж уулзаад байгааг нь асууж лавлаж байсангүй. Ер нь ээж бид хоёр өвөөгийн туслах, комиссараар ажиллаж байсан настай улсууд дээр үе үе очдог л байсан. Гэхдээ тэр эмээ манай хамаатан садан ч биш, өвөөтэй ажил хэргийн холбоотой хүн ч биш байсныг би хожим олж мэдсэн юм. Тэр жижигхэн биетэй хөгшин миний ээжийг төрүүлсэн тэр үзэсгэлэнт бүсгүй нь байсан болов уу гэж боддогоо нуух юун. Одоо намайг харсан хүмүүс “Чи Чойбалсан гуайтай ямар адилхан юм. Нүүрний хэлбэр, шанаа, хамар нь яг шүү” гэдэг. Тийм ч байж магадгүй. Би үгүйсгэхгүй. Үнэндээ надад ээж минь ч аавтайгаа дэндүү адилхан харагддаг байсан. Тийм болохоор би яг бодит үнэнийг мэдэхийг хүсдэг. Өвөөтэй маш ойр ажиллаж байсан Шагдарсүрэн гуай минь амьд сэрүүн, хэдийгээр 100 настай ч ухаан санаа саруулхан байгаа. Би өнөөг хүртэл надад хэлье гээгүй зүйлийг нь тулгаж асууж яахин зүрхлэх вэ дээ. Гэхдээ чаддагсан бол асуухсан.

-Өөр бүсгүйчүүдээс төрсөн хоёр хүүхдийг нь өөрийн мэт хайрлаж өсгөсөн маршалын гэргий мундаг эмэгтэй, сайн ээж байжээ.

-Эмээг маань ямар сайхан, сайн ээж байсныг таньж мэддэг бүх хүн ам уралдан дурсдаг байсан юм. Өвөө ч дэндүү хайрласан гэдэг. Эмээгийн маань ойрын хамаатны хөгшчүүл намайг Гүндэгмаагийн сүнс гэдэг байж билээ. Цагаан сараар гэрт нь ороход тэврээд л уйлах. Эмээг өөд болоход ээж минь сүүгээр хүзүүнийх нь баруун талд тэмдэг тавьж л дээ. Гэтэл намайг томрох тусам миний хүзүүний зүүн талд яг тэр тэмдэг шиг мэнгэ тодорсон. Тэгээд л намайг эргэж ирсэн Гүндэгмаа гэх болсон юм билээ.  

-Маршал Чойбалсангийн дүр Монголын уран сайхны олон кинонд бүтээгдсэн. Таны хамгийн харах дуртай дүр аль кинонд гардаг вэ?

-“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, “Говь хянганд тулалдсан нь” кинонуудад миний ах аавынхаа дүрийг бүтээсэн юм. Ахын бүтээсэн тэр дүр үнэхээр маршал Х.Чойбалсан болж чадсан. Хараад л баймаар.

ЗурагТайлбар




-Та өөрийгөө ямар үед Чойбалсангийн зээ ч яах аргагүй мөн дөө гэж боддог вэ?

-Надаас гарамгүй зориг, эрс шийдэмгий байдал үе үе намайг өөрийг маань ч гайхашруулдаг. Сайн мэдэхгүй хүнд бол хэнэггүй ч юм шиг санагддаг гэсэн. Дотны найзууд маань намайг “босс”, “атаман” гэж хошигнон хэлдэг. Би нэг тийм манлайлах, хүмүүсийг дагуулах зантай ч гэх үү, минийхээр бол ээжийн захиснаас арай өөр байх гээд байдаг төрөлхийн дутагдал байна аа.

-Та сая эгчийнхээ охины хамт МАН-д элссэн гэсэн. Улс төр хөөхөөр шийдсэн гэж ойлгож болох уу?

-Бид өвөөгийнхөө байгуулалцсан улс төрийн хүчинд үр хүүхдийнх нь хувиар хүндэтгэл үзүүлэх гэж сая гуравдугаар сарын 1-нд элссэн юм. Түүнээс биш надад улстөрч болох тухай бодол огт байхгүй ээ. МАН-д элсэх шийдвэрээ нөхөртэйгөө зөвлөхөд эхний бодлоо битгий өөрчлөөрэй гэсэн. Би “тэгэлгүй яах вэ” л гэсэн.  

 -МАН-ын одоо явуулж байгаа үйл ажиллагаанд Та ямар бодолтой явдаг вэ?

-Өвөө маань санаа зорилго нийлсэн журмын нөхөдтэйгөө одоогоос бараг 100 жилийн өмнө байгуулсан МАН Монголын өнөөгийн хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн улс төрийн том хүчин. Олон саад бэрхшээлийг даван туулж, олон монгол хүний амь насыг ч золин байж тусгаар тогтнол, эрх чөлөөг машид итгэн хүлээлгэн өгсөн. МАН улс төрийн хүчнийхээ хувьд биш, харин тэнд системийг бүрдүүлж байгаа хэсэг хүмүүс илжрүүлж орхисон юм биш байгаа гэж би хардаг. Монголын анхны улс төрийн хүчин болсон МАН-д алдаа, оноо, хэдэн үе, үр удмаараа бодитоор туулсан  амьдрал, түүх бий шүү дээ. Тиймээс алдаанаасаа сургамж авч, олсон ололтоо бэхжүүлж Монголын дараагийн 100 жилийн түүхийг илүү сайхнаар бичиж үлдээхийн төлөө хичээж ажиллаасай гэж хүсэж байна.  

-Та дээр “Чойбалсан” сангийнхаа үйл ажиллагааг цэгцлэх тухай дурдсан. Ямар чиглэлээр ажиллах бодолтой байгаа вэ?

-Ээж, эгч хоёр минь хоёулаа миний нүдэн дээр хорт хавдраар залуугаараа өөд болсон. Би хавдрын эмнэлэгт амьдардаг болтлоо асарч тойлсоор дэргэдээсээ алдлаа даа. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, асарч сувилах чиглэлд сангийнхаа үйл ажиллагааг явуулахыг хүсэж байна. Би баян хүн биш боловч санаа нь байгаад зүтгэвэл хийж чадах мэт. Тухайлбал, Германд эмэгтэйчүүдийн савны хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин хийдэг. Яагаад Монголд нэвтрүүлэх талаар судалж, хамтран ажиллаж болохгүй билээ. Одоогоор ийм бодолтой явна даа.

-Ярилцлага өгөхөөр зөвшөөрч, хүлээн авсанд баярлалаа. Энэ бол Х.Чойбалсангийн гэр бүлийн гишүүдийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өгч байгаа анхны дэлгэрэнгүй ярилцлага боллоо.

-Баярлалаа. Би Х.Чойбалсангийн зээ охины хувьд миний өвөөгийн түүхэнд үлдээсэн үнэнийг бодитоор нь цэгнэж, хэрэв алдаа эндэгдэл гаргасан бол учир шалтгааныг нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай нь холбон зөвөөр тунгаан шүүгээсэй, ард түмэн, тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн гавьяа, зүтгэлийг нь бүү мартаасай гэж хүсэж байна даа.

2019 он   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
0
62
0
2
0
3
2

Сэтгэгдэл бичих (79)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхжин 2022.11.28 202.126.89.137

Сэтгэгдэл. Энэ ярилцлагын хамгийн таалагдсан хэсэг нь гарчиг болон урьсан зочинтойгоо ярилцаж байгаа хэв маяг нь таалагдаж байна. Тухайн хүнээ мэдэрч оновчтой асуултыг тавьж байна. Энэ нь уншигчдынхан хүсэж байсан асуултыг асууж илүү чөлөөтөөр ярилцага хийсэн нь сэтгүүлчийн чадвар харагдаж байна

0 Хариулах


Зочин 2022.10.08 192.82.75.64

Чойбалсан бол муу хүн байсан олон нөхөдөө оросуудад ховолж алуулсан зөвхөн өөрийн албан тушаалаа ахиулахын тулд 30 мянган хүнийг хэлмэгдүүлж алсан тэрийгээ тусгаар тогтнолын золиос гэж хаацайлдаг үнэндээ тийм биш өөрсдийн иргэдээ алж тусгаар тогтнол олж авдаг улс дэлхийд хаанч байхгүй энэ бол цэвэр геноцит аллага муу алуурчин чой шүү дээ яс юман дээр

0 Хариулах


DR UROLOGIST 2021.08.10 185.15.21.75

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах


DR UROLOGIST 2021.08.10 185.15.21.75

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0 Хариулах


Түүх 2021.08.01 77.236.218.124

Чойбалсан гуайтай их адилхан царайтай юм бн аргагүй зээ охин нь мөн байна

0 Хариулах


Сэтгэгдэл уншигч 2021.07.19 66.181.176.139

Шагдарсүрэн гуайг амьд байгаа дээр нэг уулзаж үнэхээр эмээ нь Маршалын жинхэнэ хүүхэд эсэхийг олж мэдмээр юм байна даа Монгол тулгатны 100 эрхэмд орохдоо Маршалынхаа хувийн амьдралын олон зүйлийг хэлэлгүй дотогшоо залгиж байгаа харагдсан Шагдарсүрэн гуай бол өнгөрсөн зууны тэр тусмаа Монгол төрийн бодит гэрч яалтачгүй мөн шүү дээ Маршалын шадар туслах нь байсан хүн яг хажууд нь хар залуугаасаа Бал даргыг 3 удаа Оросын бүрэлдэхүүнд орох гээд өргөдөл бариад явж байсаныг ч хэлсэн Харин Чойбалсанг сайн хүн байсан гарцаагүй шахаанд орж тэртээ тэргүй монголын аль нэг аавийн хүүд ногдох ялыг өөр дээрээ үүрсэн гэдгийг тэнэг хүнд ч ойлгогдохоор хэлж байсан даа

1 Хариулах


Зочин 2021.07.18 202.21.107.93

Дөчин мянгатад нэг дор тоглож байлаа. Нэргүй гуайтай манай нагац ах найзууд. Бие биенийхээрээ орж гардаг л байлаа.

0 Хариулах


No 2021.07.17 5.231.148.203

МУ г эр хүнгүй улс болгосон, арай дөнгүүр ухаантай эрчүүдийн бүгд хэлмэгдүүлсэн. Тэгж байж тусгаар тогтнолоо авч үлдсэн гэхээс илүү Монголыг дорд хэмжээнд барьж байх л Оросын бодлого явсан санагддаг. Хувь хүний л үзэл бодол юмдаа.

2 Хариулах


unshigch 2021.07.15 103.57.92.53

Za yahavdee tgl ali ch tsag uyd erh medeltei mungutei ar taltai buh hun l gadaadad yavaad tendee amidarch bdg n jam yumdoo uldsen hed n mongoldoo alaltsaal bas l GADAADAD l eh orondoo baihaar yachaad bdinbe yer n

0 Хариулах


уншигч 2020.11.19 172.69.252.151

Чобалсан тэр үед муу бүдүүлэг сталины харгислалыг тэсвэрлэж байгаад монголоо нэгтгэж авахыг зорьж байв өрөөр байх арга байхгүй байлаа тэрээр монголынхоо төлөө тэмцээд амиа алдсан, хүү Нэргүй, охин Сувдаа хоёр нь маршал Чойбалсантай цаанаа л нэг адилхан байна, тэр аллага харгислалыг оросууд санаачлан удирдаж цаанаас нь хийлгэсэн.

1 Хариулах


kazak 2020.11.16 172.68.246.215

Ямар сайхан ярилцлага вэ. Аз жаргал хүсье . Х.Чойбалсан Бидэнд ТУСГААР ТОГТНОЛ-ыг байгуулж авч үлдсэн хүн. Бидний бахархал. Мәнгі ұмытпаймын менің маршал Х.Чойбалсынымды.

0 Хариулах


Зочин 2020.08.22 172.69.252.139

Удмаараа гэр бүлийн тал дээр тогтворгүй хүмүүс юм байншдээ

0 Хариулах


Хүн 2020.08.22 172.69.252.139

Их л олон хүүхэнтэй учир ургуулж явждээ дэмий л юм байгаамдаа уул нь заза бариж идэцгээ идэцгээ

2 Хариулах


Зочин 2020.07.29 172.69.45.135

Төрсөн эцгээ мэддэгч бна уу үгүйч бнуу, бид нар л заав гэж. энэ доор ямар атаархуу хүн бна аа. Бодвол атаархаж явдаг юм болвуу даа,

0 Хариулах


Зочин 2020.02.11 95.91.212.153

Манайхан туйлширхаа больсон нь дээр байхаа. Хулан төрсөн эцгээ ч өөрөө мэдэхгүй. Тиймээс Чойбалсангаар овоглосон. Германд олон эртэй холбогдсон, буруу дуулаагүй бол үгүй гэдэггүй л янхан даа. Монголчууд бүгд л мэднэ. Сурлага муу, хэл ам хэрүүлчээрээ хүн шорддогоороо л нэртэй хүүхэн.

3 Хариулах


Зочин 2020.08.23 103.22.201.165

Хаха Мэдээлэл гэх үү, атаархал гэх үү нэг хөгийн юм бичих хэрэг байна уу даа.

0 Хариулах


Тулга 2020.02.10 103.80.211.37

маршал Чойбалсан ер нь шударга удирдагч байжээ. Нутаг, нуга гээд баахан Дорнодоос хүн татаад л авчирч төрийн албаар дүүргээд заваараад байсан бол яах байсан юм. Харин түүнээс хойш юу боллоо.

0 Хариулах


Saran 2020.02.10 111.98.88.1

Shaihan yariltslaga unshlaa.Uhaalag saihan ohin bn.37 ond helmegdeld urtuugui ail gej bgaa yum u?tuhain tsag ue yum yum l nuluulsun bh. 90 ond ch bas helmegdel baisan tsag hugatsaa shuuh biz. Marshaliin huvid uls aa hudaldaagui gazar shoroogoo zaraagui l hun dee

0 Хариулах


Одоноо 2020.02.10 66.181.179.40

Бид туулж ирсэн түүхээ шүүх эрхгүй. Харин сургамж авч болно. Маш сайхан ярилцлага уншлаа. Бүүр сэтгэл сэргэчихлээ. Би Чойбалсан гуайг эх орноо тусгаар тогтнолоо авч үлдэснийх нь төлөө шүтдэг.

0 Хариулах


Г.Тунгалаг 2020.02.10 66.181.188.116

Танд амжилт, аз жаргал хүсье!

0 Хариулах


УУЛ 2019.09.27 66.181.176.119

Ямар сайхан ярилцлага вэ. Ямар мундаг охин бэ. Аз жаргал хүсье.

0 Хариулах


Бодит үнэн 2019.06.26 103.57.94.19

Шагдарсүрэн гуайг амьд байгаа дээр нэг уулзаж үнэхээр эмээ нь Маршалын жинхэнэ хүүхэд эсэхийг олж мэдмээр юм байна даа Монгол тулгатны 100 эрхэмд орохдоо Маршалынхаа хувийн амьдралын олон зүйлийг хэлэлгүй дотогшоо залгиж байгаа харагдсан Шагдарсүрэн гуай бол өнгөрсөн зууны тэр тусмаа Монгол төрийн бодит гэрч яалтачгүй мөн шүү дээ Маршалын шадар туслах нь байсан хүн яг хажууд нь хар залуугаасаа Бал даргыг 3 удаа Оросын бүрэлдэхүүнд орох гээд өргөдөл бариад явж байсаныг ч хэлсэн Харин Чойбалсанг сайн хүн байсан гарцаагүй шахаанд орж тэртээ тэргүй монголын аль нэг аавийн хүүд ногдох ялыг өөр дээрээ үүрсэн гэдгийг тэнэг хүнд ч ойлгогдохоор хэлж байсан даа

0 Хариулах


Зочин 2020.02.10 202.126.89.199

Setgel sergeej,uhaaral hairlasan saihan yariltslaga unshij,shine igloog ugtlaa.Uhaalag ohinoos asuuj todruulah zuil baih yum aa.88436069

0 Хариулах


Enhbat 2019.06.25 90.186.107.4

Yamar tasartsan huurhun busgui ve. Amjilt !

0 Хариулах


Оюунсүрэн 2019.05.07 103.57.95.251

Сайхан яриа өрнүүлсэн байна

0 Хариулах


Ганзориг. 2019.04.30 66.181.161.7

Сайхан ярилцлага байна.88103449 утас руу залгана уу.Сувдаа эгчийн тухай хөөрхөн дурсамж өгүүлэх гэсэн юм.

0 Хариулах


зочин 2019.04.29 66.181.168.81

Их сайхан ярилцлага байна Дорнодчууд бид Чойбалсангаараа их бахархадаг шүү Та боломж олдвол өвөөгийнхөө төрсөн нутаг Хэрлэнгийн цагаан талд ирээд үзээрэй танд амжилт хүсэе

0 Хариулах


Зочин 2020.02.10 66.181.179.40

Би бас Дорнодынх болохоороо хүндэлж шүтэж явдаг. Төрийн ордонд ороод ерөнхий сайдуудын зурагнаас Маршалын хаа өмнө зургаа авахуулсан даа хадгалж явдаг

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.179.25.111

Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсэе.

0 Хариулах


zochin 2019.04.08 43.228.129.151

Amjilt, az jargal husey erhem tanid...

0 Хариулах


Зочин 2019.04.05 203.91.115.38

1r arvan jiliin hicheeliin erhlegch Gurragchaa shuu Gurbazar bish

0 Хариулах


Батсайхан 2019.04.03 139.5.216.214

Манайх 40 мянгатад одоогийн Эрэл банктай байранд Чойбалсан маршалынхтай нэг орцонд амьдарч байлаа. Тэднийх Нэргуй, Сувдаа гээд хоёр хүүхэдтэй байсан. Нэргуй нисгэгч, нилээн архинд дуртай хүн байсан. Нэргүй ах гээд л нэг нь орилоход тэнд тоглож байсан хүүхдүүд бут үсрээд л зугтдаг байв. Би Нэргүй ахаас орцны хаалганы ард олон удаа нуугдаж байсан хүн дээ. Сувдаа эгч намхан туранхай дуу цөөтэй хүн байсан. Халуина нь том нүдтэй жижиг бондгор хөөрхөн охин байсан. Нас барсаныг нь мэдээгүй явж байжээ. Саяхан л 1-р сургуулийнхаа ойд бид хамт оролцож байж билээ. Дүүд нь сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Чи тэр байрныхаа хүүхдүүдийг санадаг уу?

0 Хариулах


Зочин 2019.04.05 202.170.80.25

ta xeden davxart n xeden tootod n amidarch bsn xun bee? tend bsn xumusiin ur ach nar n odooch tendee bgada. nuuj suusan xun bku de ugni

0 Хариулах


түвдэндаржаа 2019.04.01 66.181.186.170

сайн хүн мөнх амьдардаг гэж ийм л байдаг байх тэр агуу хүний эх орноо тусгаар тогтнолоо гэсэн үзэл санааг үр хүүхдэд тэдний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэж өртөөлөн дамжигдах цусан холбоо ийм байдаг гэсэн харин хувиа хичээж ард олноо үгүйрүүлэн хоосолж богинохон амьдрах энэхэн насаа үүрд амьдрах мэт эндүүрэн шунал хүслээ чөтгөр замаар явсан хүмүүсийн үр сад бол байнга ичингүйрч зовж явдаг гэдэг ном байна даа

0 Хариулах


Зочин 2019.03.31 66.181.161.9

Их сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье!

0 Хариулах


irgen 2019.03.30 202.126.89.155

Түүхийг бид шүүхгүй. түүх түүхээрээ л үлдэнэ. Сайхан ярилцлага байна. Амжилт хүсье

0 Хариулах


Tuya 2019.03.30 202.126.89.186

Ih ouynlag huuhen shig sanagdsan,amjilt

0 Хариулах


Зочин 2019.03.30 202.9.43.168

чойбалсан гуай монгол улсын тусгаар тогтнолыг бүрэн бүтэн авч үлдэх гэж л хэлмэгдүүлэлт хийсэн юм. тэр биш бол өөр хэн нэг нь хийх байсан. Гэхдээ Чойбалсангаас өөр хүн хийж чадахгүй л байсан болов уу Энэ гавъяаг ард түмэн үеийн үед мартах ёсгүй.

0 Хариулах


zochin 2019.03.29 122.201.23.226

uhaantai sain ohin baina. ih goyo yariltslaga boljee.olon jil gadaadad baisan gehed ih sain yarisan baina.amjilt husie.

0 Хариулах


Зочин 2019.03.29 66.181.160.102

Сонирхолтой сайхан ярилцлага бна танд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе

0 Хариулах


Ганзориг 2019.03.29 202.70.42.130

Халиунаа маань байсан бол өнөөдөр дөнгөж 50 нас хүрэх байж ээ, гэгээлэг, тусч сайхан бүсгүй байсан даа.

0 Хариулах


Зочин 2019.03.29 63.141.59.111

хамгийн сүүлчийн өгүүлбэр сэтгэл маш их хөдөлгөлөө уйлахжышдээ

0 Хариулах


tulga 2019.03.29 202.131.231.22

saihan yariltslaga bn uhaantai ch bvsgvi ym amjilt hvsie

0 Хариулах


Бор 2019.03.29 64.119.16.134

Өөрийнхөө эцэгээрээ овоглож яавдаггүй юмуу даа .Аав гомддог байхаадаа

1 Хариулах


Дорнод аймгийн ЧОЙБАЛСАН хотын иргэн Болор 2019.03.29 66.181.160.22

Сайхан хүний удам байх ямар их хариуцлага бас ухаан байх энэ болгон ярилцлагаас тань харагдлаа.Баярлалаа.Энгийн хэрнээ маш ухаалаг сайхан бүсгүй юмаа.Өрлөг жанжин Х.Чойбалсан Монголчууд бидэнд үеийн үед бахархах ТУСГААР ТОГТНОЛ-ыг яахын аргагүй л байгуулж авч үлдсэн хүн.Бидний бахархал.

0 Хариулах


Suri puje 2019.03.29 92.77.58.157

Сэтгэл ходлогсон их гоё ярилцлага бжээ.Оирд ийм аятайхан ярилцлага уншсангуй. Баяраллаа бугдэд нь аз жаргал хусьеэ,хун хунээ хундэлж хайрлаж явах шиг сайхан юм хаа бхвэ.

0 Хариулах


Артур 2019.03.29 145.239.1.175

Хөөрхий бидний Монголчууд Чимэг болон хайрлагдсан Өрлөг жанжнаа их л үгүйлдэг юм байна даа. Их нуруутай охин байна. Хүслээ гүйцээгээрэй. Амжилт хүсье.

0 Хариулах


Аагий 2019.03.29 64.119.18.168

Сувдаа гуай МУИС ийн хятад хэлний багш Гунгаа гуайтай сууж байсныг Гунгаа гуайн өөрөөс нь сонсож байсан юмдаг .

0 Хариулах


Ganaa 2019.03.28 66.181.186.208

Tusgaar togtnol kinog uzeerei tand ajliin undur amjilt husie

0 Хариулах


лхагва 2019.03.28 98.231.145.61

сайн хvний vр сvvтэй гvvний унагаа гэж шулуун шадарга сэтгэл сайтай охин шиг санагдлаа танай гэр бvлд азжаргалыг ероое

0 Хариулах


Зочин 2019.03.28 71.75.112.175

Үнэхээр сэтгэлээсэй сайхан ярицлага болсон байна. Миний Ижий хэлж байсан. Тэр үед орчуулагч нар дандаа эрдэмтэд байлаа. Аавд минь Х.Чойбалсан гуай орост эмчилгээнд явахдаа эргэж ирэхгүй л байхдаа гэж хэлсэн гэдэг. Буянтай буурлууд нь бас эгч нь бурханы орноос харж бахархаж байгаа байхдаа. Сайн охин дүү байна. Улам их амжилт хүсье! Сарнай эгчтэй нь нэг анги байсан. Та 2-ыг мэднэ.

0 Хариулах


булган 2019.03.28 103.212.118.224

уйлж уншлаа дүү минь ажил хэрэг аж амьдралд тань сайн сайхныг хүсье энхцэцэг сэтгүүлчээ ахиад гоё юм бичээ чдээ залуу үе юу ч мэдэхгүй шүүдээ

0 Хариулах


Chimge 2019.03.28 91.65.30.101

oird unshaagui saihan yariltslaga baina:) Manai khulan saikhan setgeltei daichin ohin shuu chamdaa hiij bui ekhluulsen ajil Sangiin ajild ni tomoos tom amjilt husye! Sain hunii ur sad ni udam sudariig ner turtei undurt avch yavah boltugai!

0 Хариулах


Хэрлэнгийн хөвөө 2019.03.28 43.242.242.140

Уншихгүй эргүүлээд өнгөрөх юм бодсон чинь нэг мэдэхэд дуусчихлаа. Сайхан, сонин ихтэй ярилцлага байна. Сайн, сайхныг хүсье

0 Хариулах


бат 2019.03.28 139.5.218.14

огшив. овоо бүсгүй байна шүү. гоё

0 Хариулах


УНШИГЧ 2019.03.28 202.9.44.220

МУНДАГ УХААНТАЙ ОХИН БАЙНАА, ЯРИЛЦЛАГА ИХ ТААЛАГДЛАА, ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ, САНГАА САЙН ЭХЛҮҮЛЭЭРЭЙ, АМЖИЛТ

0 Хариулах


Зочин 2019.03.28 202.179.26.147

ene busgui berlind baisan yum baina shd namaig oyutan baihad. erguulj baihgui yaavaa hehe.

0 Хариулах


Зочин 2019.03.28 202.179.26.244

Туурга тусгаар улсыг маань авч үлдэхийн тулд амаргүй шийдвэр гаргасан байх. Би ч гэсэн хэлмэгдсэн хүний зээ байна. Тэхдээ тэр хэцүү цагт Тусгаар улсаа авч үлэдэхийн тулд аргагүй байдалд хавчлага шахалтанд ороод хийсэн зүйл гэж хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг. Аав минь Чимэг болон хайрлагдасан гээд дуулдаг байж билээ. Сайн хүний үр сад сайн явах нь дамжиггүй. Сувдаа эгч нь уулзах болтугай. Дүүдээ амжилт хүсье. Санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

0 Хариулах


Зочин 2019.03.28 202.170.70.16

Маш гоё ярилцлага байна. Үнэхээр хөшигний ард Сталин... чи ингэвэл Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрье гэж дарамталсан ч байж болно. Жижиг улсын том удирдагчийн зовлон их байдаг байх. Үүний ачаар бид хил гарахдаа Монгол улс гэсэн паспорттой гарч байгаа гэж ойлгодог гэтэл өвөр монгол, шинжаан, буриадууд Орос, Хятадын паспорт өвөртөлж байна. Энэ л Чойбалсан гуайн том гавъяа юмуудаа

0 Хариулах


Зочин 2019.03.28 103.14.36.18

маршалын маань үр сад сайн сайхан л яваа юм байна. Маш сайхан ярилцлага байна. Нүд нүүр шанаа хамар гээд яах аргагүй цус махны тасархай л юм байна. анх харуут л өвөөтөйгөө их адилхан юм гэж бодсон

0 Хариулах


Зочин 2019.03.29 202.21.106.154

Маршалын гэр бүлийн эгэл амьдралыг алган дээр дэлгэсэн сайхан ярилцлага болсон байна. Баяр хүргэж, амжилт ерөөе.

0 Хариулах


Ч.Зотол 2019.03.28 203.91.119.10

Ойрд уншаагүй гоё ярилцлага.

0 Хариулах


Baigalmaa 2019.03.28 202.179.10.190

Hulan tand bayrlalaa.tuuhiin negen ueiig buteeltssen 1921 onii anhnii 7 n neg gej heleh durtai tuuhen hunii tuhai: tuhain tsag ueiin baidlaar oulgoh heregtei gej uneher unen shu.tuuhiig unuudriin undurluguus dugnej shuuh erh bidend baihgui.

0 Хариулах


зочин 2019.03.28 182.160.37.83

Ч.Нэргүй гуай их намуун дөлгөөн олон үггүй хүн. I 40000 амьдардаг амьдардаг, их нэр хүндтэй нисэгч

0 Хариулах


Ш.Янжмаа 2019.03.28 202.179.10.30

Ямар сайхан гэгээлэг, ухаалаг ярилцлага вэ? Сайн сайхныг хүсье.

0 Хариулах


Ард 2019.03.28 139.5.217.46

Сайн сайхан бүхнииг хүснэ. Тусгаар тогнол үүрд мөнх.

0 Хариулах


БУЯНАА 2019.03.28 76.19.45.43

.....ТУСГААР ТОГТНОЛОО АВЧ үлдээхийн төлөө бүхнийг хийсэн хүн билээ....илэн далаэгүй сайхан ярилцлага өгсөнд гүнээ талархнам... САНАСАН АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭМЖТЭЙ АЗ ЖАРГАЛТАЙ БАйх болтугай. амжилт

0 Хариулах


Зочин 2019.03.28 66.181.187.127

ЯГ Л БН ДАА. ШАГДАРСҮРЭН ГУАЙГ 100 ЭРХЭМЭЭР ЯРЬСАН ҮГЭНД ИТГЭЛЭЭ

0 Хариулах


buyandelger 2019.03.28 202.21.106.154

mash saihan yariltslaga bolson baina aa mundag emegtei bn aa EECJIIG NI BI tanina aa oiroltsoo surguulid surch baisaan tegeed syyliin yed taaraldahaaraa mendleed l ongordog bailaa mash daruuhan emegtei baisan daa TA NARTAA ERYYL ENH SAIN SAIHAN AZ CJARGALIIG HYSEN EROOE AMCJILT HYSIE CHI EECJTEIGEE MASH ADILHAN BAINA AA

0 Хариулах


Цэнгэл 2019.03.28 76.69.77.106

Эрхэмлэж яваарай гэж эрх чөлөө тусгаар тогтнолыг ирээдүй хойч үе та нарт үлдээв. Х.Чойбалсан

0 Хариулах


Зочин 2019.03.28 49.142.141.214

Уншиж эхлэхээсээ өмнө л ямар адилхан дөрвөлжин эрүүтэй юм бэ гэж харсан. Өвөөгийн гени зээ охинд 50 хувь ирдэг гээд бга шд

0 Хариулах


Belegmaa 2019.03.28 150.129.142.184

Nuurnii turh adilhan yum a. Udam ni mun bh a. Medeej marshall hund bh l uhaan. Tursun udam ni mun gej itgenem

0 Хариулах


Gerelee 2019.03.28 49.0.212.243

Nergui guai ahtai mini tsug nisej baisan dotno baisan. 1 udaa hamtdaa gants yum uuj baihad ni hool und bolood guij bailaa. Engin saihan yag l marshal aav shigee mash adilhan hun baisan shuu

0 Хариулах


ИРГЭН БОЛД 2019.03.27 112.72.11.120

Яасан адилхан юм бэ нүүрний хэлбэр бол яг л байна шүү.Мэдэхгүй юм даа.Орчин цагт генийн судалгаа хөгжсөн үед шинжилгээ хийж болно доо.Сонирхолтой санагдчихлаа

0 Хариулах


Choi 2019.03.27 66.181.161.41

Saihan yavaa udam bn

0 Хариулах


Зочин 2019.03.27 24.254.11.206

Сайхан ярилцлага байна. Танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсье

1 Хариулах


Зочин 2019.03.27 66.181.179.52

Яг Ч.Сувдаа эгч харагдаад байх юм даа.Ухаалаг ярилцлага болжээ.

0 Хариулах


Зочин 2019.03.27 66.181.188.17

Халиуныг олон ч банди нар эргүүлдэг бсаныг санаж бна. Бидний л үе. 67, 68 оных л бх ёстой. Сайхан охин бсан. Гэр нь 40-н мянгатын талхны 51-д байлуу даа. Ямар залуугаараа өөд болчиховоо, харамсалтай бнаа. Ум маани бадми хум

0 Хариулах


Чойбалсан бол Монголын түүхэн дэх суу билэгт, үнэн 2019.03.27 192.82.65.56

Чойбалсан бол Монголын түүхэн дэх суу билэгт, үнэнч хөвгүүн юм!!

1 Хариулах


Цоогий 2019.03.27 66.181.160.72

Сонин сайхан ярилцлага байна

0 Хариулах


Зочин 2019.03.27 103.26.194.232

Нээрээ санаа дагаад тэр юм уу шанаа эрүү, гүүрний хэлбэр нь их адилхан байна.

0 Хариулах


Зочин 2019.03.27 202.5.202.130

Сайхан ярилцлага байна. яаж нийлсэн нь хамаагүй гэр бүл бол гэр бүл л байдаг. Жинхэнэ сайхан гэр бүл байжээ

0 Хариулах


Зочин 2019.03.27 139.5.217.33

saihn yarilclaga boljee

0 Хариулах


зочин 2019.03.27 202.131.245.69

Сайхан сонин ярилцлага байна. Халиун манай нөгөө ангид сурч байсан. Их даруухан, эелдэг ааштай хөөрхөн охин байсан. ум мани бадми хум.

0 Хариулах