Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Рио 2016”-д оролцох мэргэжлийн боксчид

Энэ тэмцээнээс нийт 26 тамирчинд олимпийн эрх олгосон.


Энэ жилийн Зуны олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг оролцуулах түүхэн шийдвэрийг AIBA-гаас гаргасан нь нэлээд шуугиан дагуулсан билээ. Алдарт дэлхийн аваргуудыг олимпийн рингэнд гаргаснаар боксын тэмцээн олимпийн бусад төрлөөс илүү олны сонирхлыг татна гэж Олон улсын сонирхогчдын боксын холбоо тооцоолжээ.

Жордан тэргүүтэй мэргэжлийн сагсан бөмбөгчид, Месси тэргүүтэй хөлбөмбөгчид олимпийн наадамд оролцож байхад Пакьяо, Кличко нар яагаад олимпийн наадамд орж болохгүй гэж? Гэвч сагсан бөмбөг, хөлбөмбөгийн хувьд Олон улсын холбоо нь мэргэжлийн лиг, холбоодтой ярилцаж, тохиролцсоны эцэст тамирчдаа илгээж байсан. Харин AIBA дангаараа мэргэжлийн боксчдыг олимпод оруулах шийдвэр гаргасан билээ. Тиймээс зарим томоохон мэргэжлийн боксын холбоод тамирчдаа илгээхгүй гэдгээ зарласнаас гадна боксчид өөрсдөө ч олимпод оролцох сонирхолгүй байгаа юм. Мэргэжил, сонирхогч тамирчдын ур чадвар, бэлтгэлийн түвшин өөр тул тэд хоорондоо тулалдахад сонирхогч тамирчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учирна, мөн мэргэжлийнхэн зовох юмгүй ялна гэж шинжээчид үзэж байгаа.

Энэ сарын 3-8-нд Венесуэлийн Варгас хотод “Рио 2016” олимпийн эрх олгох мэргэжлийн боксчдын тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс нийт 26 тамирчинд олимпийн эрх олгосон.
Үүнд: нутгийн эзэн Венесуэл 4, Эквадор, Мексик тус бүр 3, Колумб, Герман, Украин тус бүр 2, Аргентин, Армен, Камерун, Доминика, Итали, Кени, Катар, Испани, Тайланд, Турк улсууд тус бүр нэг эрх авсан. Ингээд жин тус бүрт олимпийн эрх авсан мэргэжлийн тамирчдыг танилцуулья.  
49 кг
Хоселито Веласкес     Мексик
Карлос Кипо     Эквадор
Леандро Бланк     Аргентин
52 кг
Йоэль Ривас     Венесуэл
Хамза Туба     Герман
Сейбер Авила     Колумб
56 кг
Бенсон Гичару     Кени
Эктор Гарсия     Доминика
Виктор Родригес     Венесуэл
60 кг
Линдольфо Дельгадо     Мексик
Амнат Руенроенг     Тайланд
Кармине Томмазоне     Итали
64 кг
Ованес Бачков     Армен
Тхуласи Тхарумалингам     Катар
Владимир Матвейчук     Украин
69 кг
Хуан Пабло Ромеро     Мексик
Араджик Марутян     Герман
Юба Сиссоко     Испани
75 кг
Марло Дельгадо     Эквадор
Эндре Хосе Пинто     Венесуэл
Ондер Шипаль     Турк
81 кг
Хуан Карлос Каррильо     Колумб
Хассан Н’Дам Н’Жикам     Камерун
Денис Солоненко     Украин
91 кг
Хулио Сезар Кастильо     Эквадор
+91 кг
Эдгар Муньос     Венесуэл
Мөн Холбооны шийдвэрээр эрэгтэйчүүдийн 56 кг-д Вануату арлын Лионель Варавара, 60 кг-д Папуа Шинэ Гвиней улсын Thadius Katua, 64 кг-д Йорданы Obada Al-Kasbeh, 69 кг-ын жинд Фижи арлын Уинстон Хилл, 75 кг-д Замби улсын Benny Muziyo нарт олимпод цагаан хуудсаар орох эрх өгсөн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
9
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.