Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

20 оны сонгуулийн талаар Z сонгогчийн мэдвэл зохих 5 зүйл

Сонгогчид Z болсон


1. Шинэ зүйл биш

УИХ-ын сонгуулийг олон мандат, томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулах хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босго давлаа. Энэ сард багтаан зөвхөн сонгуулийн тогтолцоог хуульчлах юм. Харин тойргийн тоо болон нэр дэвших мандатын тоог 2020 оны хоёрдугаар сард тогтоолоор тогтохоор болжээ. Өмнөх сонгуулийн 76 жижиг тойргийг цөөрүүлэх замаар тойргийг томсгох бөгөөд тухайлбал, орон нутагт 20-21, нийслэл Улаанбаатар хотыг дүүргийнх нь тоогоор 6 тойрогт хуваах хувилбар яригдаж байна. Монгол Улсын сонгогчид томсгосон тойрог бүхий сонгуулиар 1992, 2008, 2012 оны УИХ-ыг бүрдүүлж байсан туршлагатай. Баянзүрх-6, Баянгол-3, Сонгинохайрхан-5, Сүхбаатар-2, Хан-Уул-2, Чингэлтэй дүүрэг -2 гишүүнийг УИХ-д сонгох болно. 

2. МАН-ын байшин шатахаас АН “айж” байна

УИХ-ын 2020 оны сонгуулиас хэдхэн хоногийн дараа болох долдугаар сарын 1-нд МАН-ын байр дахиад шатах вий гэсэн болгоомжлолыг сөрөг хүчин буюу сонгуулийн гол өрсөлдөгч АН-ын зүгээс МАН-ын гишүүдэд анхааруулж байна. 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн нийтийг хамарсан үймээн самуун, бослогын улмаас таван хүн амь насаа алдсаны шалтгааныг АН томсгосон мажоритар тогтолцооноос болсон хэмээн үзэж, 2020 онд дахин хэрэглэхээр болж буйд сэтгэл дундуур байгаа юм. 

3. Залуу хүн, эмэгтэй хүнд халтай

Нэг намаас нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлддөг тул олон мандаттай томсгосон тойрог бүхий сонгуулийн үеэр намын энгийн гишүүдээс эхлээд нэр дэвшигчид хоорондоо зөрчилдөх, хоёр том намын нэр дэвшигч тохиролцон хуйвалдах зэрэг муу үр дагавартай. Шинэ хүн, залуу улстөрч, эмэгтэй нэр дэвшигчдэд сонгогдох магадлал бага гэж үздэг. МАН-ын эмэгтэйчүүд УИХ-д дэвших эмэгтэйчүүдийн тоог 30 хувиас дээш байлгахыг шаардаж байна. Гэвч аль нэг хүйсийн төлөөлөл 20-иос доошгүй хувьтай байна гэж заасан нь эмэгтэйчүүдэд 30 хувиас дээш тоогоор нэр дэвших боломжийг нээсэн гэж хариулж байна. Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцооны давуу талын хувьд, Монгол Улсыг хөгжүүлэх бодлого 76 жижиг тойргийн бэрхшээлээс ангижрахад дөхөм болох боломжтой.

4. Хэнд ээлтэй гэж?

Залуу хүн, эмэгтэй хүнд халтай гэдгээс хөгшин, бас эрэгтэй хүнд ээлтэй ч юм шиг логик гарч ирнэ. Төрийн ордонд олон жил “амьдарсан”, олны танил ахмад улстөрчид дахин сонгогдох гэж байна хэмээн дургүйцэх хандлага МАН-ын төдийгүй бусад намын залуусаас илэрсээр байна. Сонгуулийн бүх тогтолцоонд хөгшин бас баян улстөрчдөд ээлтэй байх талууд их, бага тунгаар байдгийг шинэ залуу улстөрчид дөвийлгөн хамгийн том бэрхшээл болгож сурталчилдаг аж. Тиймээс өөрийгөө улс төрд шинэ гэж гололгүй, эмэгтэй гэж бэргэлгүй хуульд зөвшөөрөгдсөн бүхий л боломжийг ашиглан эрч хүчтэй, урам зоригтой өрсөлдөхийг хүсье.

5. Сонгогчид Z болсон

50, 60, 70-аад оныхныг дуусахаар Монголын нийгэм сайхан хөгжих тухай яриа сүүлийн үед нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг болж өрнөх болсон. Энэ нь 40-70 настнуудын сүүлийн 20 жил хийсэн улс төрийн сонголтод 18-35 насны залуус дургүйцлээ илэрхийлж буй егөөдөл болохоос биш үхүүлэх хүсэл гэж ойлговол тоглоом ойлгоогүй тэнэг бүүмэр болох хэрэг. 2000 онд төрсөн зэтүүд нас биед хүрч, улс төрийн анхны сонголтоо хийх 2020 оны тухай ярьж байгаа учраас 1980-2002 онд төрсөн, Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёрыг бүрдүүлэгч, нийт 2 сая сонгогчийн 40 гаруй хувь буюу 900 мянган миллениал, зэт үеийн залуусын сонголт УИХ-ын 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох болж байгааг онцолъё.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.19 202.21.109.55

Z ye busdaasaa iluu gj naidie

0 Хариулах