Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бөмбөрцгийн самбочид Д.Сумъяад баяр хүргэлээ

Д.Сумъяа самбо бөхийн 3 удаагийн дэлхийн аварга хүн.


Олон улсын самбо бөхийн холбооноос “Рио 2016” наадамд мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин Д.Сумъяад баяр хүргэж, түүний тухай танилцуулга гаргажээ. Д.Сумъяа жүдо  төдийгүй самбо бөхөөр ч дэлхийд данстай тамирчин. Самбо бөхийн 3 удаагийн дэлхийн аварга гэхэд л ойлгомжтой байгаа биз дээ. Ингээд Самбо бөхийн холбооны нийтлэлийг танилцуулья.
Олимпийн мөнгөн медальт, самбо бөхийн 3 удаагийн дэлхийн аварга Д.Сумъяагийн тухай 10 баримт


Монголын тамирчин Д.Сумъяа XXXI зуны олимпийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ. Түүний медаль Риод ирсэн Монголын шигшээ багийн анхны медаль болсон. Д.Сумъяа самбо бөхийн 3 удаагийн дэлхийн аварга. 2012, 2013, 2014 онд түүнийг дийлэх бөх дэлхийд байгаагүй. Дэлхийн самбо бөхийн гэр бүлд багтдаг бүх хүн Д.Сумъяа болон түүний гэр бүлийнхэнд баяр хүргэж, самбо бөхийнхөө дэвжээнд эргэн ирэхийг нь тэсэж ядан хүлээж байна. Риогийн олимпийн татамигаас Софигийн самбогийн дэвжээндээ хурдан ирээрэй. Энэ жил Софид дэлхийн аварга болно шүү. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагаа эргэн ирэхийг нь хүлээх зуураа самбо бөх сонирхогчиддоо бид бүхний баатар монгол бүсгүйн амьдралын 10 сонирхолтой баримтыг хүргэж байна.
Монгол жүдочдын амжилтын үндэс юу вэ


Д.Сумъяа “Манай улсад олон зуун жилийн турш маш хүчтэй, тэсвэртэй хүмүүс амьдарч ирсэн. Монгол бол хүчирхэг үндэстэн. Манай ард түмэн жүдо бөхөд дуртай”
2014 оны дэлхийн аварга боллоо
Д.Сумъяа ДАШТ-ий финалд Оросын Татьяна Зенченког ялсан. Яаж гэдгийг нь та бүхэнд үзүүлье.

Дасгалжуулагч нь хэн бэ


Түүний багш, дасгалжуулагч нь Х.Эрдэнэт-Од. Самбо бөхөөр дэлхийн 5 удаагийн аварга болсон алдартан. Х.Эрдэнэт-Од Риод шавийнхаа дэргэд байж, амжилтад хүргэсэн билээ.
“Рио 2016” Японы Каори Мацүмотог ялсан талаар


Лондонгийн олимпийн аварга Япон жүдочийг ялахад Д.Сумъяа 24 секунд л зарцуулсан. Олимпоос өмнө тэдний барилдааны харьцаа 1-4 Каори давамгайлж байжээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч


Д.Сумъяа Риод очихдоо дэлхийн чансааг тэргүүлж байлаа. Түүнийг финалд ялсан Бразилийн Рафаэла Силва энэ чансаанд 1441 оноотой, дөнгөж 11 дүгээрт байсан. Харин Д.Сумъяа 3220 оноотой жингийнхээ 211 жүдочийн эхэнд бичигдсэн нь бахархалтай.
Олимпийн медаль ямар үнэтэй


“Рио 2016” наадамд түрүүлсэн тамирчин болгондоо Монголын Засгийн газраас 120 сая төгрөг өгөхөөр амалсан. Мөнгөн медаль 60 сая, хүрэл 30 сая төгрөгийн шагналтай. Тэгэхээр олимпийн мөнгөн медалийнхаа ачаар Д.Сумъяа 28 мянган доллартай болно гэсэн үг.
Биеийн бэлтгэлийн талаар


Энэ талаар юу ярих вэ дээ, дээрх зургийг л хар.
Гэр бүл


Д.Сумъяа Монголын баруун хязгаарын Увс аймагт төрсөн. Энэ аймаг үзэсгэлэнт нуураараа алдартай ч одоо нутгийн охин нь олимпийн медаль авсан гэдгээрээ алдарших болно. Д.Сумъяа айлын ууган хүүхэд. Тэр нэг эрэгтэй, 4 эмэгтэй дүүтэй.
Алдар цол, албан тушаал


Д.Сумъяа Монгол Улсын Гавьяат цолтойгоос гадна хилийн цэргийн офицер хүн.
Эв нэгдлийн талаар


Д.Сумъяа “Би бүх тамирчидтай найз нөхдийн харилцаатай. Дан жүдочид ч биш самбогийнхонтой ч анд нөхдүүд. Монголд Оростой адилхан самбо бөхөд их дуртай”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
35
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.