Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2016-2018 онд орон нутагт ядуурал 4.1 хувиар буурсан бол хотод 0.1 хувиар нэмэгджээ


Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран 2018 оны ядуурлын тооцоог гаргасан байна. Тус тооцоог өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн гаргажээ. Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 хувь буюу 39 мянган хүн ядуурлаас гарсан байна. 

Харин хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 хувиар, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувиар буурчээ.

Судалгаагаар хөдөө орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 хувиар буурсан бол хотод 0.1 хувиар нэмэгдсэн байна. Хот суурин газарт амьдарч буй ядуурлын түвшинд амьдарч буй хүмүүсийн эзлэх хувь 2016 онд 62.1 хувь байсан бол 2018 онд 63.5 хувь болжээ. Ядуу түвшинд амьдарч буй нийт хүмүүсийн 41.8 хувь буюу 378.2 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байна.

Ядуурлыг бүсчилбэл:

Зүүн бүсэд ядуурал 6.6 хувь, баруун бүсэд 4.3 хувь, хангайн бүсэд 2.7 хувь, төвийн бүсэд 0.7 хувиар тус тус буурчээ. Харин Говьсүмбэр аймаг хамгийн их буюу хүн амын 51.9 хувь нь ядуу амьдарч байна.
Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувьтай байна. Харин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувьтай байгаа аж.

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279912 төгрөг болсон нь 2016 оноос 3.9 хувиар өсчээ. Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээний өсөлт 2016-2018 онд хот суурин газар  3.7 хувиар, хөдөө орон нутагт 5.4 хувиар өндөр байна. Эдгээр тооцоог 2018 онд зохион байгуулсан "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа"-ны дүнд үндэслэн гаргасан аж.

                                                                                                                                          Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д Төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо
2
22 цагийн өмнө
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ
3
23 цагийн өмнө
Хөрсний хүнд металлын бохирдлыг туршилт хийж, 92 хувиар бууруулжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
"Арьс цайх" өвчтэй хүүхэлдэй урладаг Жоа
2
3 цагийн өмнө
"Inspire Me" фестивальд заавал оролцох "итгэмээргүй" 10 шалтгаан
3
23 цагийн өмнө
Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гантулга Анууш 2019.06.22 182.160.32.222

Ариунзаяа минь чи дээр үед залуудаа загвар энэ тэр өмсөөд мөн ч сайхан харагддаг байж дээ. Одоо гэтэл Цаг хугацааны эрхээр нас яваад хөгшин авгай л болж дээ. Цаг хугацаа гэж.

0 Хариулах