Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны бэлгэдэл: Алтансүхийн Янжиндулам


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд

Дэлхийн тархи

Монголын урлагийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, "Гуру Медиа"-гийн продюссер Ц.Ариунаа

Монголын урлагийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, "Гуру медиа"-гийн продюссер Ц.Ариунаа

Өнгөрсөн жил Германы кино продюссер анд маань "Би монгол охины тухай “Memory Games” гээд баримтат кинонд ажиллаж байгаа, найруулагч Клаус Велисшийн (Claus Wehlisch) баг удахгүй Улаанбаатарт очно. Зураг авалтыг нь зохион байгуулж чадах уу" гэв ээ. Яаж үгүй гэх билээ. Ингээд Америк, Германы уран бүтээлчдийн баг дэлхийн ой тогтоолтын аварга Алтансүхийн Янжиндулам, “Оюун ухааны академи”, дэлхийн амжилт гаргаж буй монгол хүүхдүүдийн тухай кино хийхээр ирсэн нь Янжаатай танилцах завшаан болсон юм.

Анх уулзахад тэрбээр кинонд тоглох болсондоо догдолж, бидний монгол хэлийг нь сонжсон асуултад санаа зовсон шинжтэй хариулах, харваас “юм үзэж нүд тайлсан” залуухан бүсгүй байв.  Бид Улаанбаатарт таван өдөр зураг авч, завгүй өдрүүдийг үдэж билээ.  

Янжаа бол жинхэнэ дэлхийн нүүдэлчин. Дөрвөн настайдаа гэр бүлтэйгээ Швед рүү явж, ахлах сургуулиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргээд бакалаврын зэргээ Стокгольмийн бизнес сургуулиас хүртэж, өдгөө хиймэл оюун ухааны чиглэлээр Америкт суралцаж байгаа.  Бидний мэдэхээр 14 гадаад хэлтэй, 2014 оноос оюун ухааны спортоор хичээллэж, дөрөвхөн жилийн дотор дэлхийн оюун ухааны 22 их мастерын жагсаалтад долоод бичигдэх болжээ. Түүний гаргасан амжилтуудыг Гүүглээс хайхад маш урт жагсаал гараад ирнэ.

Кино хийж байхад надад таалагдсан бас нэг зүйл нь Янжаа олон үг эсвэл дүрсийг богино хугацаанд тогтоохдоо зүгээр хүчилж бус ямар нэг бодит болон хийсвэр зүйлстэй холбон төсөөллийн ертөнц, түүхийг бүтээдэг нь их сонирхол татсан. Миний ойлгосноор өөрийн кино түүхийг зохиохтой агаар нэг. Яг л зохиолч, зураач, анимэйшн найруулагчийн хийдэг ажлыг нэг дор хийнэ гэсэн үг. Тухайлбал, тэр тогтоох үйлдэлдээ эмээгийнхээ амьдардаг циркийн хавь орчмыг ашиглана. Тодорхой нэг замаар тэр хавийг тойрч, цээжлэх зүйлсээ оюун санаандаа энд тэнд байрлуулж, хүний ой тоонд оромгүй сонин хачин, заримдаа хэт хийсвэр ч гэмээр хөгжилтэй түүхийг бүтээж, цээжилдэг нь сонирхолтой санагдсан юм. Янжаа ээж, эмээ хоёроо их ярина. Эмээтэйгээ хамт кино зурганд нэжгээд орсон. Тэгээд  ээж, эмээ хоёрын танхи охин юм уу гэтэл хөрөнгө оруулалт, хиймэл оюун ухааны бизнес гээд л дэлхийн хэмжээний яриа дэлгэнэ. Гэтэл удалгүй будаг шунх, гоёх, гүйх турах, амттан идэх тухай яриад эхэлнэ. Маш баялаг, уйдаахааргүй бүсгүй. Тэр дэлхийн дэвжээнд монгол хүний оюун ухааныг гайхуулах, нутагтаа ирэхээрээ монгол түүх, соёлын нэгэн хэсэг гэдгээ дахин дахин батлах амаргүй давааг нөр их хөдөлмөр, авьяас, итгэл, мөрөөдлөөрөө гүйцэлдүүлж яваа монгол гэсэн нэг овогтой, дэлхийн иргэн, ягаахан үст бүсгүй минь.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
12
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.