Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бэлгэдэл: Бирагийн Март


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд


Залгамж

“iCinema” кино театрын захирал Х.Жигжидсүрэн



Оскар гэдэг бидэнд асар хол зүйл мэт санагддаг байсан үе саяхан. Гэтэл би “Оскарын оюутны академи”-ийн шагналыг монгол эмэгтэй хүртсэн тухай мэдээг олж сонссон. Баримтат кино төрөл манай улсын хувьд амжилт гаргах хамгийн боломжтой төрөл. Учир нь манай улс оронд юу л байна, гайхалтай түүхийн баримтууд, гадаад улс орны хүмүүсийн өдөр болгон нүдээр хараад байх боломжгүй онцлог зүйлс бий. Бас нэгэн сонирхолтой зүйл нь Оскарт олон жилийн өмнө баримтат киногоор анх удаа нэр дэвшиж байсан хүн нь эмэгтэй хүн байсан бол энэ удаагийн “Оюутны академи”-ийн шагналыг ч бас эмэгтэй хүн хүртлээ.


Б.Март кино урлагт нэлээн хожуу орж ирсэн байдаг. Бас хүүхэдтэйгээ бараг зэрэг магистраа хамгаалсан гэж байгаа шүү дээ. Эмэгтэй хүн амьдралын маш их туршлагатай болоод ирэхээр түүнээс гарах бүтээл ч дагаад илүү мэргэжлийн болох боломжтой болдог биз. Анзаарах нь ээ, залуухан уран бүтээлчдийн хажууд амьдралын гүн рүү нэлээн харж чадсан юм болов уу. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй эмч нар манай улсад зөндөө бий. Хүмүүст тусалж, эгэл жирийн амьдарч яваа хүмүүсийг нүүдэлчин зан заншил болон суурьшмал иргэншил хоёрын ялгаатай холбон дэлхийд харуулж чадсанаараа уг бүтээл онцлогтой болов уу. Сүүлийн үед Монголын кино урлагт эмэгтэй найруулагчдын орон зай нэмэгдэж байна.

Б.Мартын хувьд би энэ түүчээг цааш авч явсан, тэр дундаасаа өөрийгөө харуулж чадсан хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг хэмээн үнэлдэг. Маш олон эмэгтэй найруулагчдад тэр урам зориг болсон биз ээ. Нас, хүйс, угсаа гарал гээд юу ч байсан дэлхийд гарах замыг халхалж дийлэхгүй гэдгийг харууллаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0