Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бэлгэдэл: Ид шидийн орон


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд


Лугших зүрх

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Б.Булганчимэг


Шилжилтийн дараах олон орны адилаар Монгол Улс ч гэсэн хөгжил гэдэг ойлголтыг ойлгож, тэмтчин урагшилж байна. Анхны шилэн байшингууд баригдаж эхлэхэд би кинон дээр гардаг шиг хоттой боллоо гэж баярлаж байлаа. Анхны том том зарлалын самбарууд, анхны түргэн хоолны дэлхийн сүлжээ, анхны урсдаг шаттай том худалдааны төв, анхны үнэтэй загварын машинууд… 

Эх орон минь дэлхийтэй хөл нийлүүлэхтэйгээ болоод байгааг анзаарч тэр хөгжилд миний өсвөр, шилжилтийн нас өнгөрсөн.

Энэ жил ажлын талбар дээр гараад найм дахь жилээ үдэж буй надад хөгжил гэдэг ойлголт өөр санагдах боллоо. Утаан дундаас торойх өндөр байшин, гял цал үдэшлэг, англиар нэрлэсэн гоёмсог  хурал цуглаан, шилдэг, манлайлал гэх үг итгэл үнэмшил төрүүлэхээ байж, гэр хорооллоор талх хуваах амьдрал дундуур бэдчиж, сумын төвүүдээр амьдралд хөл алдсан ажилгүй залуусаас үг сонсох завшаан тохиосны дүнд би хөгжлийг хэлбэрдэлтээр биш мөн чанараар хэмждэгийг ухаарсан юм. Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн албан судалгаа бий. Өрөөнд зэрэгцээд унтаж байгаа гурван хүнээс нэгнийх гэдэс хоосон хоржигнож байгааг нөгөө хоёр нь сонсоод хэвтэж буй хэрэг.

“Ид шидийн орон” тийм л учраас миний ам бардам хэлж чадах нийгмийн санаачилга, залуусын оролцоо, хэнийг ч орхигдуулахгүй жинхэнэ хөгжлийн жишээ. Ярих хийх хоёрын зааг гэж бий. Энэ сэдвийг ярьдаг нь олон ч хийсэн хамгийн дориун нь энүүхэндээ “Ид шидийн орон” л байна. Тэд өмнөхөөсөө хоёр дахин том “Ид шидийн орон 2”-ийг барихаар боллоо. Хүүхэд хамгаалал, орхигдсон бяцхан иргэдийн асуудлыг тэд шийдэж байгаа ч үлгэр дууриал аваад шийдэх олон олон асуудал биднийг хүлээж байна.  Хүн бүрд өөрийн шуналыг хязгаарлаж, бусдын амьдралыг өөрчлөх чадал, боломж бийд би итгэдэг. Тэгж чадаж буй нь “Ид шидийн орон” төсөл.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.