Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны бэлгэдэл: Тусгай олимпийн тамирчид


Олны дунд бэлгэдэл болтол өөрсдийгөө бүтээж чадсан эгэл жирийн суутнууд

Бурхан хүнийг анх хэрхэн бүтээснийг харах мэт болдог

Нийтлэлч Д.Түмэн-Өлзий (Артаньян)


Монголын Тусгай Олимпийн хороо, тусгай Олимпийн тамирчидтай танилцсан нь миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн нэг. Энэ тамирчид бол төрөлхийн аутизм, дауны эмгэгтэй, оюун ухааны хөгжлийн хувьд биднээс ялгаатай хүүхдүүд юм.

Хүнийг нэгнээс нь холдуулдаг, бүр үзэн ядуулдаг олон таагүй чанарууд байдаг. Харин энэ хүүхдүүдэд хүний зөвхөн хайрлах, хамт байх, үл ялгах гэсэн бурханлиг оюун л заяагдсан. Тэднийг харахаар бурхан хүнийг анх ингэж л бүтээсэн, харин хүмүүс түүхийнхээ туршид бусад муу муухайд суралцаж дээ гэж өөрийн эрхгүй боддог. Гэсэн ч гадна төрх, ааш аягаараа жирийн хүүхдээс ялгаатай тул багаасаа гадуурхагдаж, дээрлэхүүлэх хандлагыг нийгмээс олонтоо авдаг байна. Энэ бүхнийг зогсоох, хүүхдүүдэд илүү сайхан орчин бий болгох үүднээс сайн санаат олон хүн хичээж ирснээс дэлхий нийтийг хамарч чадсан нь Тусгай Олимпийн хөдөлгөөн билээ. Олон жил болсон энэ хөдөлгөөний түүчээ Монголд хүрч манай улсын Тусгай Олимпийн хороо таван жилийн өмнө байгуулагдсан.

Өнгөрч буй 2018 онд энэ хорооны хамт олон гар бөмбөг, тэшүүр, усанд сэлэлт, сагсан бөмбөг, флоорбол, бочегийн тэмцээн зохион байгуулж олон арван хүүхдийг хамруулснаас гадна орон нутагт хүрээгээ тэлжээ. Мөн “UB Marathon” олон улсын марафонд гурван зайн төрөлд 60-аад хүүхэд оролцож 18 медаль хүртсэн байна. Үүгээр зогсохгүй БНХАУ, Хонг Конг, Тайваньд зохиогдсон хөлбөмбөг, боче, хөнгөн атлетикийн тэмцээнд өндөр амжилттай оролцсон бөгөөд тэдний тэн хагас нь хөдөө, орон нутгаас иржээ.
Энэ бол оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн харьцах мэдлэг олгох, зөв хандлага тогтоох үйлсэд түлхэц болж, олон арван хүүхдийн эрхийг хамгаалах, нийгэмших, ажилтай орлоготой болгох ч чухал ач холбогдолтой юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0