Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны дуулиан: Багш нарын жагсаал

Тэдний ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй цагт илүү сайхан ирээдүйг хүлээх нь даанч өрөөсгөл болно.


Тэмцлийн хувьсал

 “Анлимитэд медиа групп”-ийн Ерөнхий редактор Ж.Хулан

Миний бага нас өвөө, эмээдээ эрхэлж өссөн дуртгал дүүрэн. Өвөө маань насаараа математикийн багш хийж, эмээ маань мөн л сургуулийн захирлаас Боловсролын газрын дарга гээд насаараа энэ салбарт зүтгэсэн хүмүүс. Тиймдээ ч хүүхэд насанд минь хичээлдээ сууж тараад эмээ, өвөөгийнхөө ажлын тасалгаа, сургуулийн танхимд л гүйж өнгөрүүлсэн өдрүүд дэндүү олон. Харин надтай яг адил өдрүүдийг үдсэн ээж болон нагац нарын минь дунд багш мэргэжилтэй хүн нэгээхэн ч үгүй. Би дөнгөж сургуульд орчихоод ээжээсээ “Та эсвэл ах нарын хэн нэг нь яагаад багш болоогүй юм бэ?” гэхэд “Цалин бага шүү дээ” гэж байсныг нь тод санадаг юм.

Ээж, бид хоёрын энэ ярианаас хойш даруй 22 жил өнгөрсөн ч багшийн цалин бага гэх ойлголт хийгээд нөхцөл байдал яг л хэвээр. Хамгийн сүүлд 2014 онд багш нарын цалинг нэмсэн гэх ч энэ нь өдөр, сараар нэмэгдэж буй инфляцийн түвшинг яагаад ч гүйцэхгүй нь. Нэг танхимд 60 шахам хүүхдэд эрдэм зааж, хичээл нь 2-3 ээлжээр орж байгаа багшийн ачаалал, ажлын орчин нөхцөл, цаашлаад ахуй амьдралын тухай сонсоход халшрам тохиолдлуудыг жил шахам тэмцсэн багш нар хэлж байлаа.

Жагсаал хийж, суулт зарлаж, сүүлдээ ажил хаяж есдүгээр сарын 1-нд мөнгөн хонхны чимээтэй ч, самбарт дурайх бичиггүй ангиуд улс даяар олон байсан юм. Эцэстээ цалин нэмэх боломжгүй гэх олон шалтгаан дурьдаж байсан Засгийн Газрын зүгээс багш нарт нэг удаагийн урамшуулал олгож, цаашлаад ирэх оноос багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээ амласан билээ.

Өнөөгийн нийгэмд шүүмжлэлтэй хандаж буй олон асуудлын эхийг бид иргэдийн боловсролтой холбон тайлбарлах нь бий. Боловсрол, төлөвшлийг зөв олгоогүйгээс энэ нийгэмд хамтаараа амьдарч буй бидний дунд үл ойлголцол, үл хүндэтгэл гээд олон зөрүү ч үүсдэг. Тэгвэл үүний суурийг тавигч багш нарын дуу хоолойг сонсч, тэдний ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй цагт илүү сайхан ирээдүйг хүлээх нь даанч өрөөсгөл болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0