Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны дуулиан: Нарангийн Өнөрцэцэг

Улстөрийн амьдралын халуун цэгээс шууд мэдээлэл дамжуулж байгаа нь zarig.mn сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлзүйд бий болгосон шинэ өнгө.


Баримтын ялалт

“Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч, анкор Б.Жаргалмаа

Шууд, шуурхай мэдээ, сурвалжлага бэлтгэж телевизийн мэдээний салбарт миний хувьд хэдийнэ 20 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд мэдээллийг илүү хурдан дамжуулах техникийн бололцоо нэмэгдэж басхүү сэтгүүлч, сурвалжлагч төдийгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тоо ч өсөн нэмэгдэж байна. Энэ үед видео мэдээллээр дагнасан вэб хуудас байгуулж, тэр дундаа улстөрийн амьдралын халуун цэгээс шууд мэдээлэл дамжуулж байгаа нь zarig.mn сайт болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүлзүйд бий болгосон шинэ өнгө гэж болно.

Өдөр бүр шинэ “баримт” дэлгэгдэж, сүүлдээ үнэн, худал нь ч ялгагдахгүй болсон энэ үед тэр бүрийн холбогдох эздэд хэдийнэ микрофоноо тулгаад зогсож байдаг нь  “zarig.mn”-ий чадвар. Засгийн газрын хувь заяа, ЖДҮ зээлийн эзэд, эрх баригч намын хурал улс төрийн үйл явдал бүрийн эхэнд Өнөрөө харагдаж байна. Хааяа харин тэр сошиалаар “үзэлцэнэ”. Заримдаа хэн нэгний өрөөнд “дайрч” ороод хариулт нэхнэ. Хэдий мэдээлэл авах боломж бүрийг эрэлхийлэх нь сэтгүүлзүйн бичигдээгүй хууль ч, бусдыг хүндэлж байж эргээд эх сурвалж, үзэгч олныхоо хүндлэлийг олно гэдгийг л мартаж болохгүйг дүүдээ захих байна.


холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
22 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
0
0
0
0
0