Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны дуулиан: Норжмаагийн Байгальмаа

Н.Байгальмаа хэдий аялал жуулчлалын салбарт тодорхой туршлагатай хэдий ч эмэгтэй хүнээс гарамгүй эл зоримог шийдвэрийг гаргах хувийн шалтгаан байсан болов уу.


Тэмээтэй бүсгүй

"Гэрэг" сэтгүүлийн улстөрийн автор Б.Энхцэцэг

Монголоос Лондон хүртэл 12 мянган километр замыг тэмээн жинтэй аялж, дэлхийн дээд амжилт тогтоохоор гарч одсон Н.Байгальмаа яах аргагүй 2018 онд монголчуудыг шуугиулаад авсан хүмүүсийн нэг байлаа.

Тэмээ бүү хэл техникээр Лондон орох тухай бодол тийм ч олон хүний санаанд багтахгүй. Н.Байгальмаа хэдий аялал жуулчлалын салбарт тодорхой туршлагатай хэдий ч эмэгтэй хүнээс гарамгүй эл зоримог шийдвэрийг гаргах хувийн шалтгаан байсан болов уу. Хувь хүнийхээ хувьд зөвхөн дээд амжилт тогтоох зорилго өвөртөлсөн бол энэ аялал бүрмөсөн зогсож мэдэх эрсдэлтэй гэдэг нь эхнээсээ ойлгомжтой байсан.

Тэрбээр өдөр тутмын ахуй амьдралаас хөндийрч өөрийгөө олох, сорих, ялах аянд гарсан мэт харагддаг. Тэмээ өөрөө алгуур тайван, нөмөр нөөлөгтэй амьтан. Чухам ийм амьтнаар унаа хийн халуун хүйтэн халиралгүй тэшиж, ухаан бодлоо төвшитгөх, учраа олоогүй ээдрээт харилцаануудаа эмхлэх аян гэж Н.Байгальмаагийн сонгосон замыг харж болохоор.

Тэр одоо 1200 гаруй км зам туулсныхаа дараа түр завсарлаад буй. Өөрийгөө хайж яваа...




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0