Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 оны ялагчид: + 17

Монголд “sketch comedy”-гийн төрлийг утгаар нь оруулж ирж, хөгжүүлж байгаагийн анхдагч нь “+17” цуврал.


Анхдагч инээд
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хайрын элч дуучин, поп дива. С.Сэрчмаа

“+17 цуврал алж байна аа” гэдэг үгийг уншаад та хэний, юуны тухай бичих гэж байгааг минь таамаглаж байгаа байх. Нээрээ ч гарсан даруйдаа олныг байлдан дагуулж, өөрийн өнгө төрхөөр үзэгчдэд хүрч чадсан нь Цогтоо, Жижгээ хоёрын бүтээсэн “+17” инээдмийн цуврал гэж боддог. Гадаадад “sketch comedy” буюу богино хэмжээний инээдмийн цувралууд нэлээд эрчимтэй хөгжсөн байдаг. Харин Монголд “sketch comedy”-гийн төрлийг утгаар нь оруулж ирж, хөгжүүлж байгаагийн анхдагч нь “+17” цуврал. Ямар нэгэн зүйлд анхдагчийн байр суурийг эзэлнэ гэдэг өөрөө маш хариуцлагатай бөгөөд тухайн багаас ихээхэн хүчин чармайлт шаарддаг.


Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Нба (Р.Нямбаяр) бид хоёр “NB and Sally” нэртэй анхны онлайн ток шоугаа хүмүүст хүргэж байсан. Тухайн үедээ хүмүүст сайн хүрсэн болохоор одоо ч энэ шоугаа үргэлжлүүлээчээ гэсэн хүсэлт тавьж, асуудаг юм. Хүмүүсийн сонирхлыг төрүүлэхүйц нэвтрүүлэг бүтээх, хөтлөх тал дээр бага ч болтугай туршлага сууж, жаргал зовлонг нь мэдэрсний хувьд Цогтоо, Жижгээ хоёрын “+17” цувралаа хийхээр шулуудсан замнал, бэрхшээлийг ч энэ хэмжээгээрээ ойлгож байна. Хамгийн гол нь эцсийн дүндээ хүмүүст хүрч чадсан нь л чухал.

Монголд “sketch comedy”-гийн төрлийг утгаар нь оруулж ирж, хөгжүүлж байгаагийн анхдагч нь “+17” цуврал.

Бүх зүйлс цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөж, уран бүтээлчдээс хүлээх үзэгчдийн хүлээлт, цензур илүү өндөр болдог нь хууль мэт болжээ. Манайд хошин урлагийн мундаг жүжигчид олон бий. Цаг үеэ дагаад сүүлийн үед стэнд ап комеди болоод инээдмийн цувралууд ч нэлээд эрчийг авч байна. Тухайн цаг үедээ трэнд болж байсан элэглэл, гэр бүлийн маргаан ч юм уу, хүйсээ сольж дүр бүтээх зэрэг сэдэвтэй хошин шогууд энэ мэтчилэнгээр хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь ч байх ёстой өөрчлөлт болов уу. +17-гийн “Зарц Гэг хоёр” анги нь миний хувьд үнэхээр инээдтэй, хөгжилтэй санагдсан. Дурлалт залуугаас нь хариу захидал ирснийг сонсоод догдолж байгаа эмэгтэй хүний үйлдэл, сэтгэл хөдлөл, ярианы өнгө болоод захидал уншиж байгаа зарцын тээнэгэлзээ, гаргасан сэргэлэн зан чанар гээд л богинохон хугацаанд хүмүүсийг татаж байгаа нь үнэхээр сонирхолтой. Захианы төгсгөлд зурсан “салаавч”-ийг зарц нь “Бие, оюун, сэтгэл гурваа хоёулаа уусган нэгтгэе” гэж тайлбарладаг нь инээдтэй хэр нь хөөрхөн санагдсан. Яаж тэгж сэтгэдэг юм. Инээдмийн жорных нь давс, хужир нь яг таарчихсан. Амьдрал дээр ч Цогтоо, Жижгээ хоёрын бие, сэтгэл, оюун нь нэгдсэн учраас л хамтдаа бүхнийг бүтээж байгаад итгэлтэй байна.
 Залуу бөгөөд шинийг санаачлан гарч ирж байгаа болохоор тэднийг би дэмжиж байгаа. Цуврал бүтээлүүдээ хийхийн зэрэгцээ “Bad angel” инээдмийн киногоо ч гаргасан байсан. Шаргуу хөдөлмөрлөж байгаагийн илрэл дээ. Одоо ихэнх хүмүүс “+17” гэвэл Цогтоо, Жижгээ хоёр гээд л мэддэг болосн байх. Монголд “Sketch comedy” төрлөөр анх удаа дорвитой бүтээл хийн шуугиан тарьж, уур уцаартай, бухимдалтай нийгэмд томоос том инээд түгээсэн болохоор “Анхдагч инээд” гэж нэрлэе.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
2
2
0
0
0
3
0