Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны ялагчид: #HeForShe

Хүйсийн тэгш эрх бүхий нийгмийг бүтээхэд том нөлөө болсон уг хөдөлгөөн Монголд ирсэн нь өнгөрч буй оны онцлох үйл явдал байв.



Агуулгыг ойлгохуй
Trends.mn сайтын үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-эрдэнэ

Дөрвөн жилийн өмнө дэлхий дахинд хүйсийн тэгш эрхийн төлөө дуу хоолой болж эхэлсэн #HeForShe хөдөлгөөн энэ жил Монголд нээлтээ хийлээ. Хүйсийн тэгш эрх бүхий нийгмийг бүтээхэд том нөлөө болсон уг хөдөлгөөн Монголд ирсэн нь өнгөрч буй оны онцлох үйл явдал байв. Долоодугаар сард болсон нээлтийн хэлэлцүүлэгт миний бие оролцсон юм.

Юун түрүүнд бид аливаа нэршил, ойлголтыг нутагшуулахдаа түүний цаадах унаган соёл, сэтгэлгээний онцлогийг эхлээд харах нь зүйтэй. Тухайлбал, эрэгтэй нь эмэгтэйн тухай гэх ойлголтын тухайд авч үзье. Манай Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ огт дэмждэггүй орон гэвэл худлаа болно. Харин дэмжих гэдэг нь сул дорой хүйс гэсэн утгаар харж үзэх, ивээх маягийн агуулга байдаг. Үүнийг өгөөмөр сексизм гэх ойлголтоор тайлбарладаг. Тиймээс аливаа нийгмийн хөдөлгөөн энэ мэт соёл, уламжлалаа шинжилж үзэж түүний доторх хоцрогдсон, бурангуй ойлголтуудыг соёлын мэс ажилбараар шахаж хаяж чадаж гэмээнэ ул суурьтай шинэчлэлд хөтөлдөг билээ. Нэг жишээ гэвэл “Эмэгтэй хүнийг ухаан зартал нь бүү зовоо” гэж үг бий. Асар ивээлтэй сонсогдох боловч үүний цаана хувь хүний бие даасан оюун санаа, эрх чөлөөний үгүйсгэл явж байгаа юм. Ийм хүндлэлт бус өгөөмөр сексизмийн гор нь өөрсдөд нь нийцтэй үед ивээж, үүнээс нь гажмагц хүчирхийлэлд хялбархан хальтрах шинж чанартай байдаг.

Үүний нөгөө талд эмэгтэй нь эрэгтэйнхээ төлөө гэх талаас үзвэл ер нь нэг талаа үгүйсгэх сексизм нь эргээд нөгөө хүйсээ мөн оюун ухаан, эрх чөлөөт хүний хувьд хүндлэхгүй байх гажуудалд хөтөлдөг байж мэднэ. Үүнийг мөн “Эр хүний ходоодыг нь дүүрэн, төмсгийг нь хоосон байлга”, “Цуйван Баярмаа гэж нэрээ өөрчлөөд хүнтэй суужээ” гэх мэт янз бүрийн явган ярианаас харж болно. Ухаан зарах “эрхгүй” байр сууринд тавигдсан эмэгтэйчүүдээс нөгөө талын оюун ухаан, сэтгэл мэдрэмжийг ойлгохоос илүүтэй мал, амьтан тэжээх маягтай хандах сэтгэлгээ ургаж байгаа нь энэ. Цаашлаад эрэгтэйчүүдийн амиа хорлолт зэрэг сөрөг үзэгдлүүдийн уялдаа холбоог шинжлэх ухаанчаар судлах зүй ёсны хэрэгцээ эндээс харагддаг. Тиймээс эмэгтэй нь эрэгтэйн төлөө байх нь оюун ухаант хүний хувьд ойлгох, харилцан ярилцахыг ядаж хэлдэг байх нь зүй. Эцэст нь хэлэхэд бидэнд хүйсээр тусгаарлагдсан ялгаварт эрх гэж үгүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0