Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2018 оны ялагчид: Монголын хөлбөмбөгийн шигшээ багууд

Талын хөх чоно”-нуудын ур чадвар өдөр ирэх тусам сайжирч байна.


Зүүн Ази дахь гоолууд
"Ub.life"-ийн спортын сэтгүүлч М.Сугар-эрдэнэ

Өнгөрч буй 2018 он Монголын хөлбөмбөгийн түүхэн жил болон өнгөрч байна. Есдүгээр сарын 2-7-нд Улаанбаатар хотод анх удаагаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг хүлээн авлаа. Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 2003 оноос зохион байгуулж эхэлсэн Зүүн Азийн АШТ-д Монголын шигшээ баг алгасалгүй оролцож байсан ч урьдчилсан шатыг давж байсан удаагүй. Харин энэ удаад манай “Талын хөх чононууд” талбай дээрээ тоглох давуу талтай. Сүүлийн үед ур чадвар нь эрс өсөөд байгаа тул хөгжөөн дэмжигчид бид тэднээс ялалт л хүлээж байлаа. Үнэхээр ч эрчүүд маань Макаог 4-1, Хойд Марианы арлуудын шигшээг 9-0 ялж, Гуамтай 1-1 тэнцэн, Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатыг анх удаагаа амжилттай давлаа. Монголын Үндэсний шигшээ баг энэ жил олон улсын чанартай 11 тоглолт хийсэн бөгөөд энэ нь МХБХ-ны 60 жилийн түүхэнд байгаагүй үзүүлэлт.  

Эмэгтэйчүүдийн шигшээ баг ч түүхийн нэгэн шинэ хуудас нээсэн. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Гуам, Макао, Хойд Марианы Арлуудтай тоглож, нэг ч ялагдаагүй. Тэд Хойд Марианы Арлуудын шигшээ багийг 3-2, Гуамыг 1-0 ялж,  Макаотай 0:0-ээр тэнцэн, эхний шатны аварга болсон билээ. Мөн анх удаагаа дэлхийн чансаанд бичигдсэн.

Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатнаас шалгарч чадаагүй ч тус тэмцээн маш том туршлага, өөртөө итгэх итгэл болж өглөө. Тиймээ, “Талын хөх чоно”-нуудын ур чадвар өдөр ирэх тусам сайжирч байна. Хөлбөмбөгийн ногоон талбай, цэнгэлдэх хүрээлэнд ирэх үзэгчдийн тоо ч нэмэгдэж, Монголын хөлбөмбөг хөгжлийнхөө зөв голдрилд орсон нь харагдаж байна. Монголын шигшээ баг хөгжөөн дэмжигчдээ улам их баярлуулж, хүчирхэг уухайн дуу манай цэнгэлдэх хүрээлэнд хадаж байх болтугай”  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
10 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
6
0
0
0
0
0