Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2018 оны ялагчид: Очирбатын Насанбурмаа

Одоо түүнд ердөө дэлхийн аваргын алтан медаль, олимпийн медаль л дутуу байна.


Жинхэнэ ялагч
Монгол Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн

Унгарын нийслэл Будапешт хотноо аравдугаар сарын 20-28-нд 2018 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай бөхчүүд амжилттай оролцсон билээ. Ялангуяа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нэгэн өвөрмөц түүхэн амжилт тогтоосон юм. О.Насанбурмаа чөлөөт бөх төдийгүй олимпийн спортын төрлийн дэлхийн аваргад дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсноос гадна 63, 67, 72 кг гэсэн гурван өөр жинд дэлхийгээс медаль зүүсэн нь гайхамшигтай.
О.Насанбурмаа дэлхийн аваргад 10 удаа оролцсон. Энэ олон жил бэлтгэл сургуулиа базааж, тогтмол амжилт үзүүлнэ гэдэг эмэгтэй чөлөөт бөхийн хувьд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл. Бүтэн 15 жил хувийн амьдралаа хойш нь тавин байж, Монголын чөлөөт бөхөд зүтгэсэн энэ тамирчнаар бахархахгүй байхын аргагүй. 

Түүний медаль, амжилтуудыг хараад байхад тив, дэлхий, улс, орон нутгийн бараг бүх тэмцээнээс медаль авч байжээ. Одоо түүнд ердөө дэлхийн аваргын алтан медаль, олимпийн медаль л дутуу байна. Тэр “Дэлхийн аварга гэж дуудуулах сайхан. Түрүүлж чадаагүйдээ харамсаж байна. Гэхдээ мөнгөн медалиа чамлахгүй, харин ч чанга атгана. 2020 он хүртэл хувийн амьдралаа арагш тавиад, амжилтын төлөө зүтгэнэ” гэж хэлсэн удаатай. Ирэх жил түүнийг Астанагийн Дэлхийн аварга, 2020 оны Токиогийн олимп гээд хоёр том тэмцээн хүлээж байна даа.

Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх том хувь заяа чамд байгаад бид итгэж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.14
2018 оны улстөрчид: Миеэгомбын Энхболд
2
2019.01.14
2018 оны улстөрчид: Чимэдийн Хүрэлбаатар
3
2019.01.11
2018 оны улстөрчид: Дамдины Хаянхярваа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0