Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2019 онд америкчуудын хамгийн их уншсан 10 ХУУРАМЧ МЭДЭЭ


Фэйсбүүк бол 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн хүчирхэг сошиал платформ билээ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээ тэр дундаа фэйсбүүкээр дамжуулан хуурамч мэдээлэл тараах, улс төрийн зорилгоор ашиглах нь улам бүр нэмэгдсэн. Тухайлбал, 2016 оны АНУ-ын Ерөнхиийлөгчийн сонгуулийн үр дүнд гадаад болон дотоодоос зохион байгуулалттайгаар тараасан хуурамч мэдээллүүд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч буй. Үүнтэй холбоотойгоор фэйсбүүкт хяналт тавих тухай асуудал хөндөгдөж эхлээд байна. 

Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, авилгал, ядуурал зэрэг нийгмийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, дэлхий нийтэд урилга гарган ажилладаг Avaaz байгууллага 2019 онд америкчуудын хамгийн их үзсэн 100 хуурамч мэдээг нэрлэжээ. Тус байгууллагаас мэдээлснээр эдгээр хуурамч мэдээ 150 сая гаруй хүнд хүрсэн байна. 

Эдгээр нь ихэвчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп, Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Америкийн Ардчилсан намын дарга Нэнси Пелоси, 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, АНУ-ын Конгресст сонгогдсон хамгийн анхны исламын шашинт эмэгтэй улс төрч Ильхан Омар зэрэг АНУ-ын төр засгийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой байжээ.

Холбоотой мэдээлэл: Мэдээллийн боловсрол №1: Шейр хийхээсээ өмнө заавал бодох зүйлс

The New York Times | Ардчилал эрсдэлд орсон гол шалтгаануудын нэг нь Фэйсбүүк

Дээрх хуурамч мэдээний жагсаалтыг тэргүүлсэн 10 мэдээг хүргэж байна. 


10. "Жо Байден Трампыг дэмжигчдийг "нийгмийн хог шаар" гэжээ."

9. "Жеффри Эпштейний үхлийг амиа хорлолт гэж мэдэгдсэн Нью-Йорк хотын задлангийн эмч Клинтоны санд 2015 он хүртэл ажиллаж, жилд хагас сая долларын цалин авдаг байжээ."

8. "Жүжигчин Тим Аллен Трампын хана барихаар төлөвлөж зардал нь Обамакерийн вэб сайтаас (Обамагийн санаачилсан эрүүл мэндийн үйлчилгээг хямд үнээр хүргэх тухай хууль) ч бага өртөгтэй гэж ярьжээ."

7. "Ардчилсан намынхан хууль бус цагаачдад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд саналаа өгч, ахмад дайчид ижил үйлчилгээ авахын тулд 10 жил хүлээх хэрэгтэй боллоо."

6. "ШУУРХАЙ МЭДЭЭ: Нэнси Пелосийн хүү Украинд үйл ажиллагаа явуулдаг байгалийн хийн компанийн гүйцэтгэх захирал байжээ." 

5. "Ильхан Омар алан хядагчидтай холбоотой Исламын бүлэглэлүүдээс нууц санхүүжилт авдаг."

4. "Трамп Майк Пенсийг хариуцлага алдсан гэж буруутгахаар оролдож байна."

3. "Александрия Окасио-Кортес мотоциклийг хориглох санал оруулжээ."

2. "Нэнси Пелоси нийгмийн даатгалын мөнгийг хариуцлага алдсан төрийн өндөр албан тушаалтныг мөрдөн байцаахад зарцуулж байна."

1. "Трампын өвөг эцэг биеэ үнэлэгчдийг зуучлагч, татвараас зайлсхийгч байсан. Харин түүний эцэг "Ку клукс кланы гишүүн байсан (цагаан арьстнууд давамгайлах ёстой гэх хэт барууны үзэлтнүүд)"

Холбоотой мэдээлэл: Лим Сан Сан: Байж боломгүй муухай эсвэл сайхан, сэтгэл хөдөлгөсөн аливаа мэдээллийг заавал нягталж сурах хэрэгтэй

Д.Идэржаргал: Уур бухимдал, айдас түгшүүр гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
2
3 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
3
22 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.