Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2019 оныг байлдан дагуулсан кино: "Avengers: Endgame"


Энэ он кино уран бүтээлүүдээр баялаг, адал явдал, дуу шуугиан ихтэй байлаа. Шинэ кинонууд ар араасаа нээлтээ хийж, хүмүүст амсхийх боломж олгосонгүй гэж хэлэхэд болно. Гэхдээ энэ онд хүмүүсийг утгаар нь байлдан дагуулсан кино юу вэ? Энэ бол ENDGAME. Бүгдээрээ яагаад гэдгийг энэ нийтлэлээс уншицгаая.

1. "Avengers: Endgame" үзэж байхдаа хэт их уйлснаас болоод эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан юм. Хятадын Нингбо их сургуулийн 21 настай, эмэгтэй оюутан Шиао Ли киног үзэж дуусаад эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд энэ мэдээ тун удалгүй дэлхий даяар тархсан юм. Тийм ээ, уг кино таны сэтгэлийг хөдөлгөхгүй байна гэж үгүй.

2. Тэгээд ч болоогүй, "Endgame"-ийг кино театрын гадаа спойлердсон залууг фэнүүд зодсон хэрэг гарсан. Хүмүүсийн хүлээлт нээлтээ хийдэг тэр өдөр дээд цэгтээ хүрсэн байсан юм. Гэтэл тэгж их догдолж, хүлээж байтал хэн нэгэн төгсгөлийг нь танд хэлээд өгчихвөл яах вэ?

3. IMDb дээр 8.5, Rotten Tomatoes дээр 94 хувийн үнэлгээтэй. Ийм өндөр үнэлгээтэй удаж буй кино бүтээл ховор шүү, үнэхээр ховор.

4. 11 сарын 10-нд "People's Choice Awards" болоход "Endgame" оны хамгийн шилдэг бүтээл, үзэгчдийн хайртай киногоор шалгарсан юм.

5. Дисней комапни энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын нийт 13 төрөлд кино болон кино багийнхнаа нэр дэвшүүлсэн байна. 2020 онд болох Оскарын шагнал гардуулах ёслол ч туйлын сонирхолтой байх нь ээ!

6. Кино театруудыг 24 цаг ажиллахад хүргэсэн цор ганц кино байдаг нь "Endgame" юм.

7. Нээлтээ хийснээс ердөө 5 хоногийн дотор дэлхий даяар 1.2 тэрбум ам.долларын ашиг олсон юм. Энэ нь киноны өмнөх анги болох ''Avengers: Infinity War'' киноноос 2 дахин их ашиг орлого олсон гэсэн үг билээ.

8. Долдугаар сарын 21-нд "Endgame" албан ёсоор Аватар киноны 10 жил үргэлжилсэн амжилтыг эвдэж, дэлхийн театруудын box office-ийн нэгдүгээр байранд бичигдсэн юм.

Дашрамд дуулгахад энэхүү киног та бүхэн дахин нэг үзэж, анх удаа үзсэн мэт мэдрэмжийг дахин авахыг хүсвэл асуудалгүй! Юнивишнээс та ердөө 1000-3000 U-Point оноогоор шинэ, шилдэг кинонуудыг үзэх боломжтой болсон байгаа. Тиймээс "Avengers:Endgame"-ээс гадна Холливудын шилдэг кинонуудыг хямдралтай үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
3 өдрийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1