Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

2020 онд гарах iPhone утасны шинэ загварууд 5G дэмждэг байна гэв


Apple компанийн 2020 онд гаргахаар төлөвлөж буй iPhone-ийн гурван шинэ загвар гурвуулаа 5G сүлжээг дэмждэг байх магадлалтай гэж KGI фирмийн шинжээч Мин Чи Куо мэдээлжээ. Тэрбээр Apple-ийн ирээдүйд гаргах бүтээгдэхүүний талаар оновчтой таамаглал дэвшүүлдгээрээ алдартай шинжээч билээ.

Мин Чи Куо өмнө нь 2020 онд гарах iPhone-ийн шинэ загварууд 5.4-6.7 инчийн (13.7-17 см) өндөртэй, дор хаяж хоёр нь 5G сүлжээ дэмждэг байна хэмээн мэдээлж байсан юм. Харин сүүлийн мэдээлэлдээ тэрбээр Apple компани хурдтай шинэчлэгдэж буй андройд утаснуудтай өрсөлдөхийн тулд шинээр гаргах бүх загвараа 5G сүлжээ дэмждэг болгох нь гарцаагүй гэсэн байна. 

Тэрбээр ингэж таамаглах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, 5G сүлжээ дэмждэг андройд үйлдлийн системтэй утасны үнэ 2020 онд 249-349 доллар болж буурах хандлагатай байна. Харин iPhone-ийн шинэ загварууд андройд утаснаас илүү өндөр үнээр зарагдахын тулд 5G сүлжээ дэмждэг байхаас өөр аргагүй юм. Түүнчлэн Apple компани одоо 5G сүлжээг хөгжүүлэх суурь баазтай болсон (Apple компани Intel-ийн модемийн бизнесийг 1 тэрбум доллараар худалдаж авахаар болсон тухай мэдээлэл хэдэн өдрийн өмнө цацагдсан. Тус корпораци 2017 онд анхны 5G модемоо танилцуулсан) хэмээн бичжээ. 

Эх сурвалж: Tech Crunch 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.